Захирлын мэндчилгээ
Манай вэб хуудсанд зочилж байгаа та бүхэнд 84-р сургуулийн нийт хамт олны өмнөөс зочилж буй өдрийн тань мэндийг хүргэе. 84-р сургууль 1989 онд ашиглалтанд орсон залуухан сургууль боловч багш сурагчдын амжилт арвинтай, бахархах зүйл олонтой дүүрэг, нийслэл, улсын тэргүүний сургууль юм. 1260 хүүхдийн хүчин чадалтай ч одоо 4200 гаруй сурагчидтай, 87 бүлэг хичээллэдэг, анги дүүргэлт дунджаар 50 хүүхэдтэй. 171 багш ажиллагсадтай. Манай сургууль цаг цагийн гэрэл гэгээнд түүхэн намтраа туурвиж жил жилийн урсгалд олон зуун шавь нартаа эрдэм номын шимийг хүртээж “Хүмүүн” болгох эрхэм үүргээ нэр төртэйгээр биелүүлж ирсэн юм. Дэлхийн хөгжлийн чиг хандлагаас хоцролгүй цаг үетэйгээ хөл нийлүүлж улс орноо хөгжүүлэх гол хүч, монгол улсын ирээдүй, шинэ үеийн монгол иргэдийг бий болгон төлөвшүүлэх, үүний тулд сургалтыг чанаржуулах, багшийг хөгжүүлэх, сургуулиа нийгэм цаг үеийн шаардлага эрэлт хэрэгцээнд нийцэхүйц “Жишиг” загвар сургууль болгох эрхэм зорилго дэвшүүлэн ажиллаж байна. 84-р сургууль хүүхдэд ээлтэй сургалтын таатай орчин бүрдүүлж, сургуулийн амьдралд эцэг эхчүүдийг өргөнөөр татан оролцуулж хамтран ажиллахын зэрэгцээ ямагт багш, сурагчдын хөгжил, хүүхдийн төлөвшилд анхаарч “Жинхэнэ шинэ монгол” –иргэд бий болгохын төлөө туйлаас чармайн ажиллах болно. Манай сургууль, багш нарт итгэж, хүүхдээ хөтлөн ирдэг эцэг эхчүүд, сургуулийн бахархал-нэрийн хуудас болж байдаг нийт төгсөгчид, сургуулийн ажилд үргэлж хувь нэмрээ оруулж дэмжиж тусалдаг хот, дүүргийн удирдлага, БШУЯ, НБГ бусад гадаад дотоодын түнш байгууллагууд болон нийт багш сурагчид даа эрүүл энх байж, эрч хүчтэй, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл дэвшүүлье! Захирал, Түүхийн ухааны доктор (Ph), АБТА С. Марта