Сургуулийн
онцлог
o Цахим сургууль хөтөлбөр
боловсруулан хэрэгжүүлж ЕБС-ийн өдөр
тутмын үйл ажиллагаанд Мэдээлэл харилцаа холбооны технологийн дэвшлийг анх удаа
нэвтрүүлсэн.
o Цахим
сургууль хөтөлбөрийн хүрээнд:
- Дотоод
хяналт удирдлагын програмтай
- Дотоод
сүлжээтэй, серверийн өрөөтэй
- Хяналтын
системтэй,бүх анги танхим нийтийн эзэмшлийн талбайнуудад нийтдээ 107 хяналтын
камер байршуулсан.
- Хнги
танхим бүрт ТВ байршуулж электрон хичээл, цахим хичээл заах боломжтой болгосон.
- Сурагчийн
хувийн хэрэг, ангийн журналууд цахим хэлбэрт шилжсэн.
- Цахим
номын сантай. Багш нар е-ном, сонсдог
номууд хийж сурагчдын хүртээл болгодог
- Сургалтын
цахим сантай. Багш нар 1-12 р ангийн бүх хичээлийн, бүх сэдвээр Е-хичээл, цахим
хичээл, Е-тест, Е-хэрэглэгдэхүүн боловсруулан, сургалтанд ашигладаг.
- Нэвтрэх
автомат төхөөрөмжтэй, бүх багш ажилчид сурагчид чиптэй картаар нэвтэрдэг. Хүн
бүр өөрийн ID кодтой.
- Эцэг
эхчүүд хүүхдийнхээ нэвтрэх карт дээрх ID дугаараар сургуулийн дотоод програм руу
орж зөвхөн өөрийн хүүхдийн сургууль руу орсон гарсан цаг, хичээл бүрийн ирц
дүнгийн мэдээллийг өдөр бүр авах боломжтой
- Сурагчид
болон эцэг эхчүүд сурагчийн ID
дугаараар сургуулийн ЦАХИМ САН руу нэвтэрч багш нарын хийсэн Е-хичээлүүд,Е-тестүүд, Е-ном, Е-тайлан зэрэг
электрон бүтээгдэхүүнүүдийг ашиглах боломжтой
- Сургалтанд
ашиглаж болох бүх ухаалаг төхөөрөмжүүдийг авч сургалтын үйл ажиллагаанд
хэрэглэж байна
Түүнчлэн бид хүний хөгжлийг
чухалчлан үзэж, багш сурагчид руу чиглэсэн далайцтай, үр дүнтэй олон ажлуудыг
зохион байгуулдаг. “Гэрчилгээ гардуулах ёслол”, “Эцэг эхийн өдөрлөг”, “Цахим
сургууль хөтөлбөр, Цахим сургалт төсөл, Үзэсгэлэн худалдаа, Тайлан хамгаалалт
зэрэг өөрийн нэрийн 11 ажилтай, эдгээрээс 8 ажил нь улсын хэмжээнд туршлага
болон түгэн дэлгэрсэн. Ажил тус бүр нь өвөрмөц онцлогтой. Тухайлбал:
·
Эцэг эхчүүдийг
сурагч насанд нь эргэн зочлуулах, сургууль багш нарт хандах хандлагыг нь зөв
эерэг болгох, хүүхдийнхээ сурах хөгжихөд нь цаг алдалгүй дэмжлэг үзүүлэхийн
чухлыг ойлгуулах үүднээс жилд 1 удаа зохион байгуулдаг Эцэг эхийн өдөрлөг,
·
Хүүхдийг
амьдрах ухаанд сургах, амьдралд бэлтгэх,
бие даах чадварыг нь хөгжүүлэх, урлан бүтээх, зохион бүтээх чадвар олгох,
бүтээл гаргах, бүтээлээ зарж борлуулан хөдөлмөрийн амт, үнэ цэнийг мэдэрч
орлого ашиг олох, мөнгөний үнэ цэнийг ойлгуулах зорилгоор мөн жилд 1 удаа
зохион байгуулдаг “Хүүхдийн бүтээлийн үзэсгэлэн-худалдаа”
·
Мөн “Гэрчилгээ
гардуулах ёслол” нь хонхны баярын улиг болсон хэлбэрийг эвдэж чадсан
төдийгүй төрүүлж өсгөсөн эцэг эхдээ талархал илэрхийлэх, сургаж хүмүүжүүлсэн
багш нартаа хүндэтгэл үзүүлэх, сурч төгссөн сургуулийнхаа нэрийн хуудас болж
явахаа илэрхийлж тангараг өргөдгөөрөө шинэлэг төдийгүй ач холбогдол өндөр, эцэг
эх, сурагчид, багш нарын бахархалт ажлуудын нэг болсон.
·
Сургуулийн
үндсэн зорилгод тусгагдсан шинэ үеийн “Монгол хүн” төлөвшүүлэх бодлогын хүрээнд
“Хүүхэд хөгжүүлэх цогц бодлого” боловсруулж:
-Оюун ухаан, сэтгэлгээ
хөгжүүлэх
-Бие бялдар хөгжүүлэх,
чийрэгжүүлэх
-Авьяасыг нээж
хөгжүүлэх
-Амьдрах ухаанд сургах гэсэн
4 үндсэн чиглэлийн, 40 гаруй
төрлийн “Хүүхэд хөгжүүлэх сургалт”-ууд,
секц дугуйлангуудыг амжилттай хичээллүүлж байна. Жил бүрийн 4-р сард дээрх хөгжүүлэх
сургалтуудын тайлан хамгаалалтыг хийлгэж хүүхдийн сурц, ахиц, хөгжсөн
түвшинг эцэг эхчүүдэд нь үзүүлэх ажлыг
зохион байгуулдаг.
Сургуулийн хаяг, утас: УБ, БЗД-ийн 18-р хороо, 13-р хороолол, 70150184, 70150284.
Вэб сайт: www.School84.edu.mn Цахим
сан: www.E.school84.edu.mn
И-мэйл хаяг:
school84.mgl@gmail.com
Facebook хуудас: “Улсын
тэргүүний 84-р сургууль – Анхны цахим сургууль”