Тус сургууль нь бүгд 109 (үүнээс 94 монгол, 15 гадаад) орон тооны профессор багштай, багш нарын 37 хувь нь эрдмийн зэрэг, цолтой байна.
2015-2016 оны хичээлийн жилд бакалаврын зэргийн сургалтад 2401 оюутан, магистрын сургалтанд 197, доктрантурын сургалтанд 51 докторант суралцаж байгаа бөгөөд 1997 оноос хойш нийт бакалаврын зэрэгтэй 4746 мэргэжилтэн, мөн магистрын зэрэгтэй 553, докторын зэрэгтэй 1 мэргэжилтэн төгсч улс орны хөгжилд хувь нэмэр оруулан ажиллаж байна.
