Цахим хөтөлбөр

 Цахим хөтөлбөр

Систем нь ялгаатай хэрэглэгчийн эрхүүд бүхий дараах 4 үндсэн модулиудтай бөгөөд тэдгээр нь дотроо дэд модулиудад задарна. Үүнд:

  • Сургуулийн модуль

Сургуулийн дотоод үйл ажиллагаа, бизнес процессийг боловсронгуй болгох, системийн хэрэглэгчдийн хооронд санал гомдол хүлээж авч нээлттэй үйл ажиллагаа явуулах боломжтой юм. Сургуулийн ажилчид өөрсдийн эрхээр системд нэвтрэн ажил үүрэгтэй холбоотой мэдээлүүдээ удирдах, төрөл бүрийн тайлан, статистик мэдээллийг график, хүснэгтэн байдлаар гэх мэтээр харахаас гадна хичээлийн хуваарийг автоматаар зохиох функцтэй байгаа нь сургуулийн сургалтын ажилтан болон багш, сурагчид, эцэг эхчүүдэд хичээлийн хуваарь зохиох болон түүнийг тэмдэглэж авахад зарцуулдаг цаг хугацааг хэмнэх давуу талтай. Түүчнлэн онлайн төлбөрийн систем болон номын сангийн систем, онлайн хичээлийн модулиуд энэхүү системд багтаж байгаа юм.

  • Багшийн модуль

Багш нь өөрийн дааж авсан ангийн мэдээллийг удирдах, анги хамт олон хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, өөрийн ангийн болон өөрийн орох хичээлүүдийн хуваарийг харах, сурагчдын ирцийг бүртгэх, сурагчдын мэдээлэл, гэрийн даалгаварын мэдээлэл, сурагчдын сурлагын явцын болон улирлын, жилийн эцсийн дүн, хичээлийн явцыг удирдах, төлбөр тооцооны мэдээллийг удирдах, сурагч болон эцэг эхчүүдийн системд нэвтрэх эрхийг үүсгэх боломжтой.

  • Эцэг эхийн модуль

Эцэг эхчүүд нь багш, сургуультай байнгын холбоо харилцаатай байх маш том боломжийг энэхүү систем олгож байгаа бөгөөд үүхдийнхээ хичээлд оролцсон байдал, ирц, хичээлийн хуваарь, даалгавар болон бусад мэдээллүүдтэй танилцах, заасан хичээлүүдийн хөтөлбөрийг нь харж ойлгосоноор хүүхдийнхээ хичээлийг давтахад туслах, багшийн заасан арга барилаар заах, хүүхдийнхээ сургалтанд нөлөөлж буй асуудлаар сургуулийн захиргаа, менежер, багш, эцэг эхтэй онлайнаар зөвлөлдөх, төлбөр хураамжийн мэдээлэлтэй танилцах, төлбөрийн хуваарыг харах, онлайнаар төлбөр төлөх боломжтой юм.

  • Сурагчийн модуль

Сурагчид хичээлийн хуваарь болон дүнгийн мэдээллийг онлайнаар мэдэх, өөрийн сурлагын амжилт болон дүнг харьцуулан дүн шинжилгээ хийх, багш болон бусад сурагчидтай мэдээлэл солилцоход цаг алдахгүй, сайн ойлгоогүй хичээлийг дахин онлайнаар судлах боломжтой бөгөөд сурагчид хоорондоо хичээлийн талаар болон сонирхдог зүйлсийнхээ талаар санал бодлоо солилцож хэлэлцүүлэг явуулах, төгссөн хойноо ч мөн уг системээр дамжуулан хоорондоо холбоотой байх, хадгалсан зураг, дурсамжаа сэргээх, сургуулийн үйл ажиллагааны талаархи санал бодлоо хэлж хувь нэмрээ оруулах гэх мэт боломжуудтай.