БЗД-ийн Улсын тэргүүний 84-р сургуулийн багш сурагчид ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Баруун сөнөд хошууны "Монгод дунд" сургуулийн сурагчидтай хамтарсан тоглолтонд оролцлоо. Морин хуурын багш Д.Ариунболд 84-р сургуулийн сурагчдын "Угсаатан" хамтлаг, бүжгийн багш Д.Орхонтуяа бүжгийн сургалтын сурагчид нийт 14 сурагч 2 багш уг тоглолтонд амжилттай оролцоод ирлээ.