Бага, дунд, ахлах ангийн сурагчдын форм өмсөлт, ID card зүүх, ашиглах ашиглалт хангалтгүй байгаа тул Сургуулийн захиргаанаас "Форм-Карт" нэгдсэн хяналт хийж, сурагчийн үүргээ биелүүлж байгаа эсэхэд шаардлага тавин ажиллаж байна. Үүнд:
- Өглөө бүр Сургуулийн удирдлагууд, Ерөнхий жижүүр, Жижүүр багш, Харуулууд сурагчдын форм, карт шалгаж, удаа дараа зөрчилтэй ирж байгаа сурагчдын эцэг эхэд мэдэгдэж, АУБ-д хариуцлага тооцож байх
- Ахлах ангийн сурагчид формоо зөв, цэвэрхэн өмсөх, формын хувцсыг дэглэхгүй, өмд цамцны өнгө зөрүүлэхгүй байх
- Сурагч бүр ID картаа гэр оосортой байлгах, хичээлийн цагаар, сургууль дотор байнга хүзүүндээ зүүж явах

Сургуулийн захиргаа, 2019.11.28.