"САЙН ХИЧЭЭЛ-УР ЧАДВАР" -ын уралдааны дүн

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Сайн хичээл-Ур чадвар"-ын уралдаан зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

Багаар хичээл бэлтгэн багийн гишүүн бүр ээлжлэн зааж, хэлэлцүүлэн засан сайжруулж, уралдаанд орохдоо заах багшаа сугалаагаар тодруулах зарчмаар явагддаг.

"Энэ удаагийн уралдаан өмнөх жилүүдээс илүү өрсөлдөөнтэй, багуудын бэлтгэл сайн, багш нарын арга зүй өссөн байна" - гэж шүүгчид дүгнэж байна.

БУЗАН, НУЗАН, БАЗАН гэсэн 3 заах аргын нэгдлээр дүгнэсэн бөгөөд

1-р байранд шалгарсан 3 багийн 15 багшийг цалингийн 20%, 
2-р байранд шалгарсан 3 багийн 14 багшийг цалингийн 15%, 
3-р байранд шалгарсан 3 багийн 15 багшийг цалингийн 10%-иар тус тус шагнаж, урамшуулав