НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 84 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ҮДИЙН ЦАЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ
ЦАЙНЫ ГАЗРЫН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

 

Сонгон шалгаруулалтын дугаар: 84-ЕБС/ЦГ,ҮЦ

Түрээслэх цайны газрын талбайн хэмжээ:114мкв

 

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх, түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”

 

Нэг. Нийтлэг шаардлага /Сонгон шалгаруулалтын журмын 2.2.3, 3.1, 3.1.1, 3.3.2/

 

  1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэй байх
    1. Хоол, хүнсний үйлдвэрлэл явуулах эрхийн гэрчилгээтэй байх, нотариатаар баталгаажуулах
    2. Эзэмшигч нь тогтвортой, 3-аас дээш жил хоол үйлдвэрлэл эрхэлсэн байх
  2. Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгж нь сургуулийн цайны газар ажиллуулж байсан, цайны газрын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан туршлагатай байх
  3. Цайны газрыг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нийт 144 м2 талбайн нэг метр квадрат талбайн үнийн саналыг ирүүлэх /доод үнэ 11 000 төгрөг/
  4. Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай төсөл, төсвийн тооцоо
  5. Нийтийн хоолны цэсийн үнийн санал болон танилцуулга /Үлгэрчилсэн цэс байдлаар/, сурагчдын “Үдийн цай”-нд өгөх хоолны цэс, технологийн карттай байх

 

Хоёр: Аж ахуйн нэгжийн санхүүгийн чадавх /Сонгон шалгаруулалтын журмын 3.1.2, 3.2, 3.3/

 

  1. Санхүүгийн тайлан 2019 оны 2, 3 дугаар улирлын тайлан
    1. Санхүүгийн тайланг цаасаар 1,2 дугаар гарын үсгээр баталгаажуулсан байх /цахим системд нэвтэрч шалгах боломжийг бүрдүүлэх/
    2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2, 3 дугаар улирлын тайланг Татварын хэлтэс рүү илгээснийг онлайнаар шалгах боломжийг бүрдүүлэх /өр авлагагүй байх/
  2. Харилцах банкны дансны хуулга
    1. Үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэр дээр заавал байна.
    2. 2019 оны 01 сараас 09-р сарын 30 хүртэлх дансны хуулгыг арилжааны банкны теллер нь тамга, гарын үсгээр хуудас бүр дээр баталаажуулсан эх хувиар байх
    3. Тогтмол үнэн зөв орлоготой байх шаардлагатай.
  3. Шүүхийн шийдвэрээр өргүй гэсэн ШШГГ-ын тодорхойлолт

 

Гурав: Хөрөнгийн чадавх /Сонгон шалгаруулалтын журмын 3.1.2/

 

  1. Хоол үйлдвэрлэл, “Үдийн цай”, нийтийн хоолны үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, тэдгээрийн хүчин чадал, тоо ширхэгийн жагсаалт, техникийн үзүүлэлт, хөрөнгийн бодит байдлыг фото зургаар баталгаажуулах /Өөрийн хөрөнгө гэдгийг нотолсон байх/
  2. Хүнс тээвэрлэлтийн бүрхүүлтэй, зориулалтын, хөргүүртэй машинтай байх
  1. Аж ахуйн нэгжийн хөрөнгө гэдгийг нотлох баримттай байх
  2. Тээврийн хэрэгсэлийн гэрчилгээтэй байх

 

Дөрөв: Ажиллах хүчний чадавх

  1. Ахлах тогоочтой, Үдийн цай хөтөлбөрийн тогооч 2, нийтийн хоолны тогооч 2, нийт 5-аас доошгүй тогоочтой байх
    1. Тэдгээр нь үндсэн ажилтан байх ба ажилд орсон тушаал, хөдөлмөрийн гэрээний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх
    2. Мэргэжлийн үнэмлэх нотариатаар баталгаажуулсан байх
    3. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг баталгаажуулсан байх НДД нь тамга, гарын үсэг бүрэн байх
    4. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг 2019 оны 1-9 сарын НД7, НД8 маягтуудыг баталгаажуулах, онлайнаар шалгах боломжтой байх
  2. Хоол зүйч, эсвэл нийтийн хоолны технологичтой байх, тэдгээрийн аль нэг нь заавал тус байгууллагын үндсэн ажилтан байх
    1. Тэдгээр нь үндсэн ажилтан байх ба ажилд орсон тушаал, хөдөлмөрийн гэрээний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх
    2. Мэргэжлийн үнэмлэх нотариатаар баталгаажуулсан байх
    3. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг баталгаажуулсан байх НДД нь тамга, гарын үсэг бүрэн байх
    4. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг 2019 оны 1-9 сарын НД7, НД8 маягтуудыг баталгаажуулах, онлайнаар шалгах боломжтой байх
  3. Ажиллах хүчний дэлгэрэнгүй бүртгэлтэй байх
  4. Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан. Эрүүл мэндийн дэвтэртэй байх, дэвтрүүдийн хуулбарыг баталгаажуулж хавсаргах

Сонгон шалгаруулалтын материалыг 2019 оны 11 дугаар сарын 12-ны өдрийн 17 цаг 00 минутаас өмнө Баянзүрх дүүргийн 18 хороо, 13 дугаар хороолол /хавдар судлалын үндэсний төвийн баруун хойд тал нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн хичээлийн 2-р байрны 112 тоотод байрлах сонгон шалгаруулалтын комисст ирүүлнэ үү.

Зөвхөн шалгарсан аж ахуй нэгжид 2019 оны 11 дугаар 13-ны өдөр хариу мэдэгдэнэ.

Жич: Бүрдүүлсэн материалын товъёогыг дугтуйны гадна талд бичсэн байна.

        

Холбоо барих утас: 70150184, 94948251, 86460888