СУРГУУЛИЙН ТҮҮХЭН ТОВЧОО

 

1989 онд:

  • 84-дүгээр сургууль байгуулагдсан.
1990 онд:
  • Анхны төгсөлт хийсэн.

1991 онд:

  • Буриад АССР улсын Улаан-Үд хотын 26-р сургуультай шефийн холбоо тогтоосон.

    1992 онд:

  • 11-р сарын 5-нд СЭШҮ-ийн “Эрдэм” цогцолбор болон зохион байгуулагдсан.
  • Биеийн тамирын төрөлжсөн сургалттай анги нээгдэж, эрэгтэй, эмэгтэй багууд 1993-2001 он хүртэл жил бүр дүүрэг, хот, улсын аварга болж байсан.
  • Математикийн гүнзгийрүүлсэн сургалт зохион байгуулж эхэлсэн.

1993 онд:

  • Монгол улсын хэмжээнд анх удаа 6 настай хүүхдүүдийг сургах лицей ангийг нээн хичээллүүлсэн.
  • “ЕБС-ийн сургалтын технологийг боловсронгуй болгох нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг сургууль дээрээ зохион байгуулсан.
  • Сурагчдын урлагийн наадам зохион байгуулж эхэлсэн.
  • Математик - эдийн засаг, хими, физик - техник, гадаад хэл, нийгмийн ухааны төрөлжсөн сургалттай ангиуд бий болсон.

1994 онд:

  • БЗД-ийн “Тэргүүний сургууль” болсон.
  • Төрөлжсөн сургалттай ангиудыг их дээд сургуулиудын холбогдох тэнхимүүдтэй холбон, спецкурсын хичээлүүдийг дээд сургуулийн багш нараар заалгаж мэргэжлийн баримжаа олгох ажлыг хийж эхэлсэн.
  • Нийслэлийн оны тэргүүний сурагчаар 7, 10-р ангийн 2 сурагч шалгарсан.
  • БНЭУ-ын элчин сайд Бакула Ренбучи 1993 оны 5-р сарын 28-нд манай сургууль дээр айлчилсан.
  • Дэлхийн Ротари клубын Гонконгийн салбарын ерөнхийлөгч Шима тус сургуульд айлчилж, 6000 долларын үнэ бүхий Дэлхийн Энциклопеди-вританкагийн 30 боть бэлэглэсэн.

1995 онд:

  • Сургуулийн сонины анхны дугаар хэвлэгдсэн.
  • Багш сурагчдын хүчээр “Сорви” драмын жүжгийг найруулан тавьж эцэг эх сурагчдад толилуулсан. Жүжгийн зохиолч нь монгол хэлний багш М.Буянтогтох, найруулагч нь нийгмийн ажилтан Д.Насандэлгэр, гол дүрд сурагч Гантулга, Дэлгэрмөрөн, Нарансолонго нар тоглосон.
  • Байгалийн ухаан, нийгмийн ухааны хичээлүүдээр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд тэмцээн, мэтгэлцээн зохион байгуулсан.

1996 онд:

  • Багш нарын сурган хүмүүжүүлэх аргазүй, туршлагын эмхэтгэл хэвлүүлсэн.
  • Анги удирдсан багш нарын анхдугаар зөвлөгөөн зохион байгуулсан.

1997 онд:

  • Тэргүүний сурагчдын анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулсан.
  • Сургууль ажил үйлсээрээ дүүрэгт 2-р байр эзэлсэн.
  • Улсын оны тэргүүний сурагч 1, дүүргийн тэргүүний сурагч 1 шалгарсан.
  • Зөвлөх багш нарын нэрэмжит зөвлөн туслах сарын ажил зохион байгуулсан.
  • Япон хэл, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ангиудыг нээн хичээллүүлж эхэлсэн.

1998 онд:

  • БЗД-ийн “Хошой тэргүүний сургууль” болсон.
  • Өвөрмонголын Улаанцав аймгийн Жинин хотын өндөр зэрэглэлийн монгол сургуультай, Японы Ишигава мужийн дунд сургууль, Камияги хотын дунд сургуулиудтай хамтын ажиллагааны холбоо тогтоосон.
  • Японы “21-р зууны холбоо” хэмээх эцэг эхчүүдийн сайн дурын байгууллага, Осака хотын буяны байгууллага, Канагава хотын бага сургууль, Японы сан нийгэмлэг, Японы “Энхтайваны салхи” ТББ, Соросын сан, Норвегийн хүүхдийг ивээх сан,Монгол дахь Азийн хөтөлбөр сан, Оюун түлхүүр сан, Хачиү-Ичи хотын Ротари нийгэмлэг зэрэг гадаад дотоодын байгууллагуудтай холбоо тогтоон хамтран ажиллаж эхэлсэн.
  • Уран сайхны болон спортын гимнастикийн секц хичээллүүлж эхэлсэн.
  • Багш Н.Сэхээхүү нийслэлийн “Тэргүүний багш”-аар шалгарав.
  • Дүүргийн ажил мэргэжлийн аваргаар 4 багш шалгарав.
  • 1998-2000 онд Норвегийн “Хүүхдийг ивээх сан”-гийн “Хүүхэд-хөдөлмөр” төсөл
  • Соросын сангийн “Сургуулийн хөгжил” төсөл хэрэгжсэн.

1999 онд:

  • Сургуулийн туг, дуу, магтаал, тэмдэгтэй болсон.
  • Сургуулийн 10 жилийн ойд зориулсан сургуулийн баримтат кино хийгдэв.
  • Сургуулийн түүхийн ном хэвлүүлсэн.
  • Хүүхэд хөгжүүлэх төв байгуулагдан ажиллаж эхэлсэн.
  • Номын сангийн уншлагын танхим, диско заал, 3000 м.кв талбай бүхий спорт талбай, 1600 м.кв талбай бүхий ёслолын талбай, сурагчдын уран бүтээлийн галерей бий болгосон.
  • Дүүргийн ажил мэргэжлийн аваргаар 2 багш шалгарав.
  • Сургууль үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэсэн.
  • “Төгсөгчид сургуулийн бахархал” сэдэвт цуврал сурталчилгаа, төгсөгчдийн дурсамж уулзалтыг он оноор нь зохион байгуулсан.
  • Сургуулийн сонины 2, 3 дахь дугаар хэвлэгдэн гарав.

2000 онд:

  • Багш нарт цуврал сургалтууд зохион байгуулж ажлын байран дээр нь хөгжүүлэх ажил эхэлсэн.
  • Эрүүл мэндийн кабинеттэй болов.
  • 5 ахмад багшийн хөдөлмөрийн алдрыг тэмдэглэв.
  • Монгол телевизийн “Агшин” нэвтрүүлэгт багш нарын хамт олон бүрэлдэхүүнээрээ оролцсон.
  • Азийн хөгжлийн банкны тусламжаар хими, физик, биологийн кабинеттай болсон.

2001-2006 онуудад:

  • МУБИС-ийн “Клиник сургууль” болов.
  • Монгол улсын ерөнхийлөгч Н.Багабанди тус сургууль дээр айлчилсан.
  • “Хүүхдэд ээлтэй сургууль” өргөмжлөл хүртэв.
  • “Багшийн хөгжил-2005” төсөл хэрэгжсэн.

2007 онд:

  • 6 вестибюлийг хааж, 7 анги кабинет шинээр бий болгосон.
  • Гүнзгий ангиудын болон төгсөх ангийн эцэг эхийн өдөрлөгийг зохион байгуулж эхэлсэн.
  • Сурагчдын бүрэн хэмжээний концертыг найруулан тавьж, тоглолтын орлогоор хөгжмийн аппаратур авсан.
  • Англи хэлний гүнзгий сургалттай 2-11-р ангид үзэх агуулгын залгамж бүхий иж бүрэн сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг Их Британи, ОХУ-руу захиалж 8, 7 сая төгрөгийн ном, сурах бичиг авч сургалтанд ашиглаж эхэлсэн.
  • Япон хэлний гүнзгий ангиудын сурах бичгүүдийг хэвлүүлж сурагчдын хүртээл болгов.
  • Бүх ангийн хаалгыг цонхлуулж, хаягуудыг шинэчилж, нэг загварт оруулав.
  • Сурагчийн дүрэмт хувцасны загварын хэлэлцүүлгийг багш, сурагч, эцэг эхчүүдийн дунд 2 сарын турш зохион байгуулж, сургуулийн дүрэмт хувцастай болсон.
  • БХХ-ийн дэмжлэгээр “Мэдээлэл технологийн лаборатори” байгуулав.
  • 21 компьютер бүхий мэдээлэл зүйн кабинет шинээр бий болгов.
  • Үүдний вестибюлийг шинэчлэн тохижуулж, алдрын шилэн хорго, дотоод ажлын самбарууд хийв.
  • Номын фондоо арвижуулж уншлагын танхим бий болгов.
  • Онц төгсөгчдөд алтан медаль өгч төгсгөдөг болов.
  • Биеийн тамирын 2 заалыг иж бүрэн засварлаж цонхыг нь шилэн блок болгов.
  • Сургуулийн захиргааны санаачилга, уриалгаар эцэг эхчүүд “Эрүүл орчин бүрдүүлэх” хөдөлгөөн өрнүүлж, сургуулийн эцэг, эхийн хороо зохион байгуулан эцэг эхчүүдийн хүчээр 5, сургуулийн захиргаанаас 3, нийт 8 нийтийн 00-ийн өрөөнүүдийг иж бүрнээр нь шинэчлэн засварлав.

2008 онд:

  • Шанз, ятга, ёочин, морин хуур, бүжгийн хөгжүүлэх сургалтуудыг зохион байгуулж эхлэв.
  • Урлагийн хөгжүүлэх сургалтанд зориулж 10,7 сая төгрөгөөр 16 морин хуур, 16 ятга, 16 шанз, 4 ёочин, нийт 52 ширхэг үндэсний хөгжмийн зэмсгүүд, 3,1 сая төгрөгөөр тоглолтын хувцас,тайзны жижиг хэрэгсэл авав.
  • Төгсөгчид сургуульдаа үлдээмж болгон 13ш хүлээлгийн сандлыг 3, 2 сая төгрөгөөр авч өгөв.
  • Ажилчдад зориулан халуун усны өрөө, амралтын өрөө бий болгосон.
  • БЗД-ийн болон нийслэлийн багш нарын ур чадварын уралдаанд монгол хэлний багш Д.Ганболд 1-р байр эзэлж мэргэжлийн аварга багш болов.
  • Сургуулийн дээвэрт нийслэлийн хөрөнгө оруулалтаар 30 сая төгрөгийн хэсэгчилсэн засвар оруулав.
  • Цайны газрыг томсгон засаж шинэчлэв.
  • Сургуулийн 1, 2, 3 давхрын 1500 м2 шалыг чулуун плитагаар сольж шинэчлэв.
  • 2 жигүүрийн шат, үүдний довжоог боржин чулуугаар өнгөлөн сольж шал, шатны ажилд 59, 9 сая төгрөг зарцуулав.
  • БХХ-ийн дэмжлэгээр англи хэлний интернэт кабинеттай болов.
  • Багш хөгжлийн төв бий болгов.
  • Хөгжим бүжгийн сургалтын өрөө танхим гарган тохижуулав.
  • Гүнзгий ангиудын тайлан хамгаалалт хийлгэж эхлэв.
  • Төгсөгчдөөр 240 ширхэг мод тариулж, “Төгсөгчдийн төгөл” бий болгов.
  • “Ахмадын зөвлөл”, “Залуу багш нарын клуб”, “Төгсөгчдийн холбоо”байгуулагдан ажиллаж эхэлсэн.
  • Япон хэлний багш Дэлгэрцэцэгийг Япон улс руу 14 хоногийн танилцах сургалтанд явуулав.
  • Япон хэлний 10-р ангийн хоёр сурагчийг Япон улс руу 14 хоногийн хөтөлбөрт сургалтанд явуулсан.

2009 онд:

  • Сургалтын үйл ажиллагаанд IT-н технологийн дэвшлийг нэвтрүүлж Анхны цахим сургууль болов. Цахим сургууль хөтөлбөрийн хүрээнд дотоод хяналт удирдлагын Subashid 1.0” програм хийлгэж, дотоод сүлжээ татаж хяналтын системтэй болсон.
  • Кино заалыг өөрчилж 39.9 сая төгрөгөөр бельэтаж, тайз бүхий 220 хүний суудалтай соёлын төв болгон шинэчлэв.
  • Технологийн сургалт дадлагын төв бий болгож 10ш үйлдвэрийн зориулалтай оёдлын машин авав.
  • “Цахим сургууль” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж анги кабинет бүрт 159 суурин компьютерийг тавьж, сүлжээнд холбож локаль болон онлайн орчинд бүх багш, сурагчид ажиллах боломжтой болгож, сургалтын болон удирдлагын бүх үйл ажиллагааг програмчлан, дүнгийн журнал, сурагчийн хувийн хэрэг зэргийг цахим хэлбэрт шилжүүлэв.
  • Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр тус сургуульд айлчлав.
  • Сургуулийн эцэг эхийн хороо санаачлан сурагч, эцэг эхчүүдийн дунд спорт өдөрлөг, мэргэжлийн баримжаа олгох уулзалт, ярилцлага, хүн байхын учир сэдэвт цуврал лекцүүд зохион байгуулав.
  • “Эрдмийн гэгээн өргөө” нэртэй 84-р сургуулийн түүхэн ном гарган, баримтат кино хийлгэж, “Сургуулийн лавлах”-ыг бий болгов.
  • Сургуулийн 20 жилийн ойг 20 бүтээлч ажил хийж угтав.
  • Сурагчдын дунд “20 жил, 20 сайн үйлс” аян зарлаж дүгнэв.
  • Сургуулийн “Хүндэт дэвтэр” бий болгов.
  • “Шилдгийн шилдэг сургууль” өргөмжлөл хүртэв.
  • “Салбартаа тэргүүлэгч, оюун ухааныг эрхэмлэсэн шилдэг хамт олон” өргөмжлөл хүртэв.
  • “Ээлжит хичээлийн технологийг боловсронгуй болгох нь” онолын бага хурал зохион байгуулав.
  • Нийслэлийн хэмжээнд оршин суугч япон иргэдийг урьж, “Япон хэлний соёлын өдрүүд”-ийг зохион байгуулав.
  • Сургуулийн 20 жилийн ойг 2009 оны 12-дугаар сарын 16-нд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэв.
  • UB паласын концертын их танхимд 412 хүүхдийн концертыг 3100 эцэг эхэд үзүүлсэн.
  • Үндэсний хөгжмийн оркестр, бүжгийн хамтлагтай болов.
  • 10-р ангийн 3 сурагчийг Япон улс руу “Женесус” хөтөлбөрт хамруулан, 14 хоног явуулав.

2010 онд:

  • Цахим хяналтын системийг өргөтгөж 79 ширхэг хяналтын камер суурилуулж, бичлэг хийх, хадгалах, төв сервертэй болов.
  • Дотоод программын “Цахим сургалт удирдлагын багц систем” бүтээлийн 2008\414 тоот зохиогчийн эрхийн гэрчилгээ авав.
  • Эцэг эхчүүдэд зориулан үүдний саравчийг битүүмжлэн вакум цонх, хаалга хийлгэж “Хүлээх танхим” бий болгов.
  • Эцэг эх, сурагчдад зориулан гадна үүдний талбайд мэдээллийн гэрэлт самбар 2-ыг хийж байрлуулав.
  • Сургалтанд зориулж 4, 5 сая төгрөгөөр төгөлдөр хуур хөгжим, их хуур, лимбэ, бөмбөр авав.
  • Багшийн ёс зүйн зөвлөл байгуулагдав.
  • Монгол хэлний багш Д.Ганболд нийслэлийн “Оны мэргэжлийн аварга багш” шалгаруулах уралдаанд II байр, англи хэлний багш Д.Ариунаа “Нийслэлийн оны мэргэжлийн аварга багш” шалгаруулах уралдаанд тэргүүн байр, багш Б.Золзаяа нийслэлийн бага ангийн багш нарын ур чадварын уралдаанд тэргүүн байрыг тус тус эзлэв.
  • Япон хэлний ангийн 2 сурагчийг 14 хоног Япон улс руу танилцах хөтөлбөрт сургалтанд явуулав.

2011 онд:

  • Мобиком корпорациас зарласан “Моби тэмүүлэл” төслийн уралдаанд тус сургуулийн “Цахим сургалт” төсөл шалгарч, БЗД-ийн 19 сургууль, Говь-Алтай аймгийн 5 сургууль, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын сургууль, Дорноговь аймгийн 4 сургууль, нийт хот хөдөөгийн 29 сургуульд “Цахим сургалт” төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Дээрх 29 сургуульд хувийн хэвшлийн Мобиком корпорациар 29 БХТөв бий болгуулж, нийт 970 гаруй сая төгрөгийн материалын хөрөнгө оруулалт хийлгэсэн төдийгүй 84-р сургуулийн сургагч багш нар 2700 шахам багш нарыг ажлын байран дээр нь хөгжүүлэх 4880 цагийн сургалт явуулж, оюуны хөрөнгө оруулалт хийсэн.
  • Бүх анги танхим, кабинетэд нийт 54 ширхэг LCD телевизор суурилуулж, цахим болон электрон хичээл явуулах орчныг бүрдүүлэв.
  • Эрэгтэй технологийн хөдөлмөр сургалтанд зориулан, 2 кабинетэд хүүхэд бүрт хүртэхээр сургалтын гар багаж хэрэгслийг (тус бүр 40ш харуул, гар хөрөө, уран хөрөө, бахь, алх, отверток, цоологч, цүүц, өрөм г.м) 1,860,100 төгрөгөөр авч, сургалт явуулах боломж нөхцөлөөр бүрэн хангасан.
  • НДД-ын шимтгэл төлөгч, үлгэр жишээч байгууллагын “Чандмань Эрдэнэ” өргөмжлөл Монгол улсын иргэдийг ажлын байр, амьдралын баталгаатай болгож буйг үнэлэн “Шилдэг бүтээмжит хамт олон” өргөмжлөл зэргийг тус тус хүртэв.
  • Хөл бөмбөг, сагс, гар бөмбөг, газрын теннисний талбай, гүйлтийн зам бүхий спортын иж бүрэн талбайг 110 сая төгрөгөөр хийлгэв.
  • Багш, сурагчдын бүтээлийн хөдөлгөөнт галерейн “Шилэн хорго”-ыг шинэчлэн сайжруулж, сургуулийн макет хийлгэн 3-дугаар давхарт байрлуулав.
  • Сургуулийн гадна талбайг бүрэн гэрэлтүүлэгтэй болгож, 10 ширхэг босоо гэрэл, 8 ширхэг прожектор байрлуулав.
  • СЭЗДС-ийн лицей ангийг 10-дугаар ангиас нээн хичээллүүлж эхлэв.
  • Багш ажилчдын нийгмийн асуудлыг дорвитой шийдэж, 20 багшийг зах зээлийн үнээс 40%-ийн хөнгөлөлттэй буюу 24 сая төгрөгийн хямд үнээр 2 өрөө орон сууцанд оруулж, 15 хүнд уянгын хийцтэй иж бүрэн таван ханатай гэр олгож, 12 хүнд газар олгуулж, 5 хүнийг квотын байранд хамруулж, нийтдээ 52 хүнийг, өөрөөр хэлбэл хамт олны 3 хүн тутмын 1-ийг үл хөдлөх хөрөнгөтэй болгов.
  • Япон хэлний ангийн 2 сурагчийг “Женесус” хөтөлбөрт хамруулан, 14 хоног Япон улс руу явуулав.

2012 онд:

  • “Нийслэлийн тэргүүний сургууль”-иар шалгарч, 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шагнуулав.
  • “Хүүхдэд ээлтэй сургууль”-иар шалгарч өргөмжлөл хүртэв.
  • Монголын Мянганы Сорилтын Сангаас шалгарсан “Тамхигүй орчин бүрдүүлэх” болзолт уралдаанд 2-дугаар байр эзлэн, 1 сая төгрөгийн үнэ бүхий техник хэрэгсэл, тоног төхөөрөмж авах эрхийн бичгээр шагнагдав.
  • Сургалтын чанар үр дүнгийн индексжүүлэлтийн шалгаруулалтанд бага ангийн 6 багш (Б.Золзаяа, Д.Дүүрэнбилэг, Ё.Оюун, Ч.Эрдэнэчулуун, Ц.Пүрэвдолгор, Д.Хишигмаа) нар шалгарч нийслэлийн шилдэг багш өргөмжлөл, хүн тус бүр 2 сая төгрөгөөр шагнуулав.
  • Физикийн багш Л.Ганчимэг “Нийслэлийн оны тэргүүний багш”-аар шалгарав.
  • Багш Сэхээхүүгийн хөдөлмөр алдрыг тэмдэглэв.
  • ММСС-ын “Эрүүл сургууль” төслийг амжилттай хэрэгжүүлэв.
  • “Эцэг эхийн өргөө”, “Хүүхэд хөгжлийн төв” бий болгов.
  • Сургуулийн хуучин торон хашааг бүрэн сольж, өрлөгөн суурьтай, төмөр савхан хашаа болгож шинэчлэв.
  • “Анхны цахим сургууль” хүндэтгэлийн хана босгов.
  • “Юнеско”-гийн Зүүн Өмнөд Азийн орнуудын багш солилцооны хөтөлбөрийн хүрээнд сургалтын менежер Лхагвацэрэнг Солонгос улс руу 3 сарын хугацаатайгаар явуулж, Солонгосоос мэдээлэл зүй, биологи, газар зүйн 3 багшийг 3 сараар солилцоонд авч ажиллуулав.
  • Мэдээлэл зүйн багш Сэр-Одыг Солонгос улс руу 7 хоногийн сургалтанд явуулав.
  • Япон хэлний ангийн 3 сурагчийг “Женесус” хөтөлбөрийн шугамаар 14 хоног Япон улс руу явуулав.

2013 онд:

  • “Улсын тэргүүний сургууль”-аар шалгарав.
  • Багш нарын сургалтын чанар, үр дүнгийн индексжүүлэлтийн шалгаруулалтанд 5 багш шалгарч нийслэлийн шилдэг багш өргөмжлөл хүртэж (Англи хэлний багш Ж.Цэцэгсүрэн, Р.Ариунаа тус бүр 2,5 сая төгрөг, Бага ангийн багш Л.Эрдэнэчимэг-2 сая төгрөг, Газарзүйн багш Ц.Цэнгэл-2 сая төгрөг, Физикийн багш Л.Ганчимэг-2сая төгрөгөөр тус,тус) шагнуулсан.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан зам, ариун цэврийн өрөөг шинээр бий болголоо.
  • Эцэг эхийн өдрийг 6 дахь жилдээ амжилттай зохион байгуулж, сурагч нэг бүрийг буюу 2906 сурагчийг өөрийнх нь түвшинд хэрхэн, яаж хөгжүүлснээ эцэг эхчүүдэд нь тайлагнах ажлыг зохион байгуулж, сургуулийн спорт талбайд 500 морин хуур, 100 шанз, 100 ятга, 40 ёочин, 750 сурагчийн бий биелгээ, 700 сурагчийн уран хөдөлгөөнт гимнастик, 500 сурагчийн орчин үеийн бүжгийн, 120 хүүхдийн найрал дууны тоглолтууд, сагс, гар бөмбөг, уран сайхны гимнастикийн үзүүлэх ажлуудыг 3000 шахам эцэг эхчүүдэд 2 ээлжээр үзүүлэв.
  • Сургууль өөрийн нэрийн 11 ажилтай. Үүнээс: Эцэг эхийн өдөр, Цахим сургууль хөтөлбөр, гэрчилгээ гардуулах ёслол, сурагчдын бүтээлийн үзэсгэлэн худалдаа гэсэн 4 ажлыг Нийслэлийн боловсролын газар туршлага болохуйц Бүтээлч ажлаар шалгаруулж батламж олгосон.
  • Эрүүл мэндийг дэмжигч сургуулийн II-р шатны болзол хангаж Эрүүл мэндийг дэмжигч сургууль- иар шалгарав.
  • Математикийн багш Н.Баясгалан Баянзүрх дүүргийн Мэргэжлийн аварга багшаар шалгарав.
  • Монгол хэлний багш Я.Энхжаргал Монгол бичгийн хичээлээр хүүхэд бүрийн чадварыг хөгжүүлэх арга зүйн хөгжил сэдэвт илтгэлийн уралдаанд нийслэлд тэргүүн байр эзлэв.
  • Д.Орхонтуяагийн удирдсан бүжгийн ангийн сурагчид Сэвжидийн нэрэмжит өсвөрийн бүжигчдийн улсын 11-р уралдаанд амжилттай оролцож багаараа 4-р байранд оров.
  • Алтан цом хүүхлийн урлагын 13-р наадмын 7 төрөлд тус сургуулийн сурагчид 32 алт, 4 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв.
  • Нийслэлийн математикийн олимпиадаас сурагчид 1 хүрэл, 1 мөнгөн медаль хүртэв.
  • Нийслэлийн болон улсын техник технологийн олимпиадаас 11а агийн сурагч Э. Шижиртуяа хос алтан медаль хүртэж, ШУТИС-д үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнагдав.
  • Спорт бүжгийн Хос шигтгээ хамтлаг нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнээс Латин бүжгийн формейшн төрөлд 1-р байр эзлэв.
  • Япон улс руу 2 сурагчийг 14 хоногийн сургалтын хөтөлбөрт хамруулан явуулсан.

2014 онд:

  • Сургалтын чанар үр дүнгийн индексжүүлэлтийн шалгаруулалтанд 8 багш шалгарч нийслэлийн шилдэг багш өргөмжлөл хүртсэн Математикийн багш О.Сэр-Од 2,5 сая төгрөг, Бага ангийн багш Ж.Саруулбаян- 3сая төгрөг, П.Түмэнжаргал 2,5 сая төгрөг, С.Оюунцэцэг-1,5сая төгрөг, Б.Дэлгэрмаа-2 сая төгрөг, Л.Эрдэнэчимэг-1 сая төгрөг Биеийн тамирийн багш Л.Баатархүрээ-2,5 сая төгрөг, Биологийн багш С.Соёлмаа-2 сая төгрөгөөр тус тус шагнуулав.
  • Лувсаншаравын нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах улсын 21дэх удаагийн наадамд Д.Эрдэнэбаяр багшийн удирдсан Одод хамтлаг БЗД-т 1-р байр, нийслэлд 2-р байр эзлэв.
  • БЗД-н Математик стандарт-2014бодлогын уралдаанд сургуулийн баг 2-р байр эзлэв.
  • Монголын физикийн багш нарын холбооноос зохион байгуулдаг МУГБ Н.Алтангэрэлийн нэрэмжит физикийн нийслэлийн олимпиадад багаараа Гранпри шагнал, цом хүртэв.
  • МВХ-ны өсвөрийн аврага шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнээс эрэгтэй баг мөнгөн медаль, эмэгтэй баг хүрэл медаль тус тус хүртэв.
  • БЗД-н ЗДТГ, Польш улсын Плоцк хотын нэрэмжит Сурагчдийн лиг сагсан бөмбөгийн тэмцээнд 2-р байр эзэлж мөнгөн медаль хүртэв.
  • НХЗГ-ын Хүүхдийн авъяасыг дэмжигч байгууллага хүндэт өргөмжлөл хүртэв.
  • МУГБ Цэрэндуламын нэрэмжит нийслэлийн техник технологийн олимпиадад багаараа 1-р байр эзэлж алтан медаль хүртэв.
  • МНД-д даатгуулагчдын холбооны Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч итгэл хүлээсэн хамт олон өргөмжлөл хүртэв.
  • Дүүргийн англи хэлний олимпиадаас 9г ангийн сурагч Мэнд-Амгалан мөнгөн медаль, Нийслэлийн англи хэлний олимпиадаас алтан медаль тус тус хүртэв.
  • Нийслэл, дүүргийн математикийн олимпиадаас 8а ангийн сурагч Б.Ханболд алтан медаль хүртэв.
  • Дүүргийн физикийн олимпиадаас сурагчид 1 мөнгө, 2 хүрэл, Газарзүйн олимпиадаас 1 мөнгө, Англи хэлний олимпиадаас 1 мөнгө, 1 хүрэл медаль тус тус хүртэв.
  • Ая эгшгийн 6 жигүүр ардын хөгжмийн улсын 3 дахь удаагийн уралдаанаас багш Ариунболдын шавь нар 1 алтан медаль, 1 мөнгөн медаль хүртэв.
  • Алтан цом хүүхдийн урлагын их наадмаас 10 сурагч алт, 9 сурагч мөнгө, 8 сурагч хүрэл медаль, 11 сурагч шагналт 4-р байрын шагнал хүртэж багаараа Гранпри шагнал хүртэв.
  • Шатрын аварга шалгаруулах дүүрэг, нийслэл, улсын тэмцээнээс сурагчид 1 алтан медаль, 2 мөнгөн медаль, 1 хүрэл медаль тус тус хүртэв.
  • Уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнээс бага нас мөнгө, дунд нас алтан медаль хүртэв.
  • Ширээний теннисний дүүргийн аврага шалгаруулах тэмцээнээс 2 алт, 1 мөнгөн медаль хүртэв.
  • Япон руу 2 сурагчийг Женесус хөтөлбөрт хамруулан явуулав.

2015 онд:

  • Сургууль, сургалтын чанар, хүүхэд бүрийн бодит чадварыг хөгжүүлж буй үр дүнгээрээ индексжүүлэлтийн шалгаруулалтанд нийслэлд тэргүүлж 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шагнуулав.
  • Сургалтын чанар үр дүнгийн индексжүүлэлтийн шалгаруулалтанд 12 багш шалгарч Нийслэлийн шилдэг багшөргөмжлөл хүртэж Технологийн багш Ч.Отгончимэг - 2 сая төгрөг, Химийн багш Ц.Энхтүвшин - 2сая төгрөг, Газарзүй багш Д.Жавзмаа - 1,5сая төгрөг, Түүхийн багш А,Цэвэлмаа-1,5 сая төгрөг, Бага ангийн багш Б.Золзаяа - 1,5сая төгрөг Ж.Наранцэцэг - 1сая төгрөг, Г.Оюунчимэг - 1сая төгрөг, Э.Энхбаяр - 1сая төгрөг, Л.Эрдэнэчимэг-1 сая төгрөг Математикийн багш Н.Баясгалан - 1сая төгрөгөөр тус тус шагнуулав.
  • БЗД-н тэргүүний ЗАС-р Математикийн – ЗАС шалгарав.
  • БЗД-н ТТО-д сургууль багаараа хүрэл медаль хүртэж, Математикийн олимпиадаас сурагчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль, Физикийн олимпиадаас 1 мөнгө, нийслэлд 1 хүрэл медаль, Газарзүйн олимпиадаас 1 мөнгө, Түүхийн олимпиадаас 1 мөнгө, англи хэлний олимпиадаас 1 хүрэл, орос хэлний олимпиадаас 1 хүрэл, ТТО-с 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль тус тус хүртэв.
  • Алтан цом хүүхдийн улсын урлагын наадмаас 43 алт, 11 мөнгө, 9 хүрэл медаль хүртэв.
  • Нийслэлийн хүүхдийн найрал дууны тэмцээнээс Полифонихамтлаг нийслэлд 3-р байр эзлэв.
  • БЗД ЗДТГ, Польшийн Плоцк хотын нэрэмжит Сурагчдийн лиг-2015 тэмцээнээс багш Отгонжаргалын дасгалжуулсан волейболын эрэгтэй баг алтан медаль хүртэж Польш улсад нөхөрсөг тэмцээнд оролцох эрхийн бичгээр шагнуулж, Польш руу явж нөхөрсөг тэмцээнд оролцсон.
  • Хүүхдийн спортын 5-р их наадмаас сурагчид 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэв.
  • Волейболын нийслэлийн аврага шалгаруулах тэмцээнээс эрэгтэй баг алт, эмэгтэй баг хүрэл медаль хүртэв.
  • Сагсан бөмбөгийн нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэй баг алтан медаль хүртэв.
  • Уран хөдөлгөөнт гимнастикийн АШТ-с эмэгтэй бага нас хүрэл, дунд нас мөнгө, ахлах нас мөнгөн медаль тус тус хүртэв.
  • Япон хэлний ангийн 2 сурагчийг Женесус хөтөлбөрт хамруулан Япон руу 14 хоног явуулав.
  • Нийгмийн ажилтан Өлзийбаяр Дүүргийн шилдэг нийгмийн ажилтанаар шалгарав.

2016 онд:

  • Сургалтын чанар үр дүнгийн индексжүүлэлтийн шалгаруулалтанд 16 багш шалгарч нийслэлийн шилдэг багш өргөмжлөл хүртэж Бага ангийн багш Б.Алтантуяа – 1,5 сая төгрөг, Ц.Өлзийсайхан-1,5 сая төгрөг,Б.Загармаа, Д.Хишигмаа, Л.Оюунбилэг, Б.Дэлгэрмаа нар тус тус 1 сая төгрөг, Ц.Өлзийсайхан, Ё.Оюун, Н.Сэхээхүү, Хишигмаа нар тус бүр 3 сая төгрөг, Монгол хэлний Я.Энхжаргал – 1 сая төгрөг, Мэдээлэлзүйн Б.Ууганцэцэг-1сая төгрөг, Э.Энхмандах – 1 сая төгрөг, Технологийн багш Б.Доржпүрэв – 1 сая төгрөг, биеийн тамир- Д.Отгонжаргал – 1сая төгрөгөөр тус тус шагнуулав.
  • Нийслэлийн шилдэг тохижилттой цэмцгэр байгуулагаар шалгарч 1 сая төгрөгөөр шагнуулав.
  • Техник технологийн дүүрэг, хот, улсын олимпиадуудад багш Б.Мөнхбүрэн шат бүрдээ түрүүлж 3 алтан медаль хүртэж , Улсын аварга багшаар шалгарав.
  • Газарзүйн багш Х.Пүрэвмаа нийслэлийн олимпиадаас хүрэл медаль улсын олимпиадаас мөнгөн медаль хүртэв.
  • Технологийн багш Ч.Отгончимэг нийслэлийн олимпиадад хошой алтан медаль хүртэж, улсын олимпиадад тусгай байр эзлэв.
  • Монгол хэлний багш Ц.Батцэцэг нийслэлийн олимпиадад хүрэл медаль, улсын олимпиадад тусгай байр эзлэв.
  • Физикийн улсын олимпиадын багийн төрөлд Д.Цэнд-Аюуш багшийн бэлтгэсэн 6-р ангийн 20 сурагч С.Цэнд-Аюуш багшийн бэлтгэсэн 9-р ангийн 20 сурагч тус бүр багаараа 2-р байр эзэлж мөнгөн медаль хүртэв.
  • Биеийн тамирын багш Баатархүрээгийн дасгалжуулсан волейболын эрэгтэй баг улсын идэрчүүдийн АШТ-д түрүүлж алтан медаль хүртэв.
  • Хөгжмийн багш Ариунболдын бэлтгэсэн 3 шавь Ая эгшгийн 6 жигүүр өсвөрийн хөгжимчдийн улсын 10-р уралдаанаас 3 алтан медаль хүртэв.
  • Биеийн тамирын багш Д.Отгонжаргал, Л.Баатархүрээ нар Шилдэг дасгалжуулагч өргөмжлөл цом хүртэв.
  • Биеийн тамирын багш Б.Батзаяагийн дасгалжуулсан хөл бөмбөгийн баг нийслэлийн АШТ- ээс хүрэл медаль, охидын дунд насны баг алтан медаль тус тус хүртэв.
  • Багш Д.Отгонжаргалын дасгалжууулсан сагсан бөмбөгийн эрэгтэй баг Сурагчдийн лиг –т дахин тэргүүн байр эзлэн алтан медаль хүртэж Польш улс руу нөхөрсөг тэмцээнд 2 дахь удаагаа явав.
  • Бага ангийн багш Д.Хишигмаа, Ш.Сарантуяа, М.Баярцэцэг нарын бүрэлдэхүүнтэй цахилгаан хөгжмийн хамтлаг дүүрэгт 1-р байр, нийслэлд 2-р байр эзэлж алтан, мөнгөн медаль хүртэв.
  • Хөгжмийн боловсролын багш Г.Шүрэнцэцэг, Ц.Отгонцэцэг, Д.Маралмаа нар Ундармал авъяас нийслэлийн хөгжмийн багш нарын уралдаанд төрөл тус бүрт багш бүр 1-р байр эзэлж алтан медаль хүртэв.
  • Нийслэлийн газарзүйн олимпиадаас сурагчид 1 алт, 1 мөнгө, монгол хэлний олимпиадаас 1 хүрэл, 1 шагналт 4-р байр, технологийн олимпиадад 1 сурагч шагналт 5-р байр эзлэв.
  • Гар бөмбөгийн нийслэлийн идэрчүүдийн АШТ-с багш Л.Баатархүрээгийн дасгалжуулсан эрэгтэй баг алтан медаль, багш Б.Сүрэнжавын дасгалжуулсан эмэгтэй баг мөнгөн медаль, Сагсан бөмбөгийн нийслэлийн АШТ-с багш Д.Отгонжаргалын дасгалжуулсан эрэгтэй бага насны баг мөнгөн медаль тус тус хүртэв.
  • Иж бүрэн цахилгаан хөгжим авав.
  • Бага анги хариуцсан сургалтын менежер Ц.Нямсүрэн Дүүргийн шилдэг сургалтын менежерээр шалгарав.
  • Япон руу 2 сурагчийг сургалт-аялалд явуулж 3 багш, 67 сурагчийг 7 хоногийн суралцах аялалд явуулав.
  • Өвөрмонгол Шилийн хотын монгол дунд сургууль, болон Зүүн Үзэмчин, Баруун Сөнөдийн монгол сургуулиудтай багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж 2 талаас тус бүр 70-80 багш хамрагдав.
  • Япон улс руу 11 багшийг явуулж Токио хотын Шибүя дүүргийн боловсролын хэлтэс, 3-р дунд сургуульд зочилж танилцах аялал хийлгэв.

2017 онд:

  • 640 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилга ашиглалтанд оров.
  • Шинээр урлаг заалтай болов.
  • Сургалтын чанар хүртээмж, үр дүнгийн индексжүүлэлтийн шалгаруулалтаар 84-р сургууль нийслэлд тэргүүлж 20 сая төгрөгөөр шагнуулав.
  • “Best of Mongolia” олон нийтийн цахим санал асуулгаар 84-р сургууль тодорч Оны шилдэг дунд сургууль –иар шалгарав.
  • Улсын физикийн багийн олимпиадаас 6-12-р ангийн нийт 220 хүүхэдтэй 11 баг оролцуулснаас Ц.Мөнхтуяа багштай 6-р ангийн баг мөнгө, Ц.Мөнхтуяа, Д.Цэнд-Аюуш багштай 1-р баг мөнгө, Д.Цэнд-Аюуш багштай 6-р ангийн 2-р баг хүрэл, Б.Цэнд-Аюуш багштай 9-р ангийн баг хүрэл медаль тус тус хүртэв.
  • Биологийн багийн олимпиадаас Б.Золзаяа багштай 8-р ангийн баг алтан медаль, химийн олимпиадад Г.Мөнхтүвшин багштай 8-р ангийн баг мөнгөн медаль тус тус хүртэв.
  • БЗД-н математикийн олимпиадаас 2 сурагч алт, 2 сурагч мөнгө, Мэдээлэлзүйн олимпиадаас 1 алт, 2 хүрэл, Биологоийн олимпиадаас 1 мөнгө, 3 хүрэл, Газарзүйн олимпиадаас 1 мөнгө, Түүхийн олимпиадаас 1 хүрэл, Технологийн олимпиадаас 2 хүрэл, Химийн олимпиадаас 1 хүрэл медаль тус тус хүртэв.
  • Багш нарын олимпиадаас Математикийн Баясгалан -1-р байр алт, Технологийн багш Б.Мөнхбүрэн, Бага ангийн багш П.Алтанцэцэг, Г.Даваасүрэн, нар тус бүр 2-р байр, Англи хэлний багш М.Наранмишээх, О.Алтантариа, нар тусгай байр эзлэв.
  • Нийслэлийн олимпиадуудаас сурагчид түүхээр 1, биологоор 1 нийт 2 сурагч тус бүр 3-р байр эзэлж хүрэл медаль хүртэв.
  • Нийслэлийн багш нарын олимпиадаас монгол хэлний багш Ц.Батцэцэг хүрэл медаль, түүхийн багш Э.Амармэнд 4-р байр, технологийн багш Б.Мөнхбүрэн 4-р байр эзэлж улсын олимпиадад орох эрх авч улсын олимпиадуудад түүхийн багш Н.Амармэнд хүрэл медаль, технологийн багш Б.Мөнхбүрэн 2 дахь жилдээ улсад амжилт гаргаж хүрэл медаль тус тус хүртэв.
  • Бага ангийн багш нарын ур чадварын уралдаанд Д.Түвшинсайхан дүүрэгт 2-р байр, нийслэлд 3-р байр эзлэв.
  • Уран хөдөлгөөнт гимнастикийн нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнээс Аэробик стептөрөлд сурагчид 1 алт, 1 хүрэл медаль хүртэв.
  • Хөл бөмбөгийн Дуулиан 2020 тэмцээнд хөвгүүдийн бага нас мөнгөн медаль, охидын дунд нас хүрэл медаль хүртэв.
  • Сэвжидийн нэрэмжит бүжгийн улсын уралдаанаас 2 алтан медаль, дунд насны 1-р баг мөнгөн медаль, 2-р баг мөнгөн медаль, бага нас мөнгөн медаль тус тус хүртэв.
  • Сургалтын менежер Эрдэнэтуул Дүүргийн шилдэг сургалтын менежер -р шалгарав.
  • Биеийн тамирын багш Батзаяа Хүүхэд бүрийг хөгжүүлэх шилдэг арга зүйтэй багш-аар шалгарав.
  • Уран эгшиг улсын өсвөрийн хөгжимчдийн 6-р уралдаанаас мотрин хуураар 1 алт, 1 хүрэл, ятгаар 1 алт, шанзаар 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв.
  • Бишгүүр-2017” улсын уралдаанаас 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв.
  • Улсын аварга шалгаруулах Мини Гандболын тэмцээнээс Жавзанпагма багштай бага насны баг хүрэл, дунд насны баг тусгай байр эзлэв.
  • Япон улс руу 2 сурагчийг 14 хоногийн сургалт-аялалаар, 2 багш 37 сурагчийг Японы Нийгата мужийн Госэн хот руу танилцах аялалаар явуулав.
  • Япон руу 2 сурагчийг сургалт-аялалд явуулж 3 багш, 67 сурагчийг 7 хоногийн суралцах аялалд явуулав.
  • Вьетнам улсын Ханой хот дахь Кимбак Их Сургууль, түүний харьяа дунд сургуультай хамтын ажиллагааны холбоо тогтоов.
  • Оросын холбооны улсын Халимагийн Их Сургуультай хамтран Орос хэлний онлайн олимпиад зохион байгуулж 84-р сургуулиас 79 сурагч оролцов.
  • Оросын Холбооны улс руу Орос хэлний багш А.Нурсауле, Солонгос улс руу мэдээлэл зүйн Б.Ууганцэцэг нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтанд явуулав.
  • Солонгосын “Ханол” сургалтын төв, “Хансунг” Их сургуультай хамтын ажиллагаа тогтоож 18 багшийг Солонгос улс руу явуулав.
  • Тайвань улсын “Нанхуа” Их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг үйлдэв.