Өдөрлөгийн үйл ажиллагааг нэгдсэн шалгалтаар эхлээд, анги болгон өөрсдийн  хөтөлбөр төлөвлөгөөний дагуу сурч мэдсэн зүйлсээ ангидаа тайлагнав. Шалгалтад 97% нь маш сайн, 3% нь хангалттай гэсэн үнэлгээ авч сурагчид минь амжилттай шалгалтаа өгсөн. Мөн эцэг эхчүүддээ зориулан ангиуд нийлж урлагийн номер зохион байгуулсан. Ангиуд өөрсдийн ангиа сурагчдын бүтээлээр чимж, маш олон санаа онцлогтойгоор чимэглэсэн байлаа.