Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой энэ жил тохиож, 11 сарын 18-нд бүх нийтээр тэмдэглэн, бага хурлыг нь УДЭТ-т амжилттай зохион байгуулсан билээ.

Уг ойн хүрээнд нийслэлийн 11-р ангийн сурагчдын дунд “Бидний мэдэх Д.Нацагдорж” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарласан бөгөөд тус уралдаанд 11ё ангийн сурагч Б.Цэрэндулам “ТЭРГҮҮН” байр эзэлж, Д.Нацагдоржийн мэндэлсний 110жилийн ойн бага хуралд эсээгээ уншлаа.

Мөн 11ё ангийн сурагч Б.Цэрэндуламд БСШУС-ын яамнаас “ТЭРГҮҮНИЙ УНШИГЧ Д.НАЦАГДОРЖ ТЭМДЭГТЭН” үнэмлэх, тэмдгийг гардуулж, үеийн нөхдөө манлайлан суралцаж байгаад талархал илэрхийллээ.

11ё ангийн сурагч Б.Цэрэндуламдаа цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүсье.

                             Бичиг нь тэгш

                                           Билиг оюун нь мэргэн

                                                                                      байх болтугай.