Өвчлөл гарсан бүс нутагт зорчихгүй байх, зорчсон бол 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлан ажиглах
• Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх
• Давс, нимбэг, содтай бүлээн усаар ам, хоолойг зайлах
• Аяга, халбагаа халуун усаар сайтар угаах
• Гараа сайтар савандаж угаах
• Нүд, ам, хамартаа гар хүрэхгүй байх
• Амны хаалт зүүх
• Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
• Гадуур явахдаа бээлий өмсөх
• Олон хүн цугларсан газраар явахгүй байх
• Бусадтай гар барихаас зайлсхийх
• Сайн унтаж амрах
• Тайван стрессгүй байх
• Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх
• 1-5 давхарт цахилгаан шат ашиглахгүй байх
• Шүлсээ хаяхгүй байх
Ямар хүн өөрийгөө гэртээ хэрхэн тусгаарлах вэ?
1. Халдвар гарсан улс оронд зорчоод ирсэн бол 14 хоног өөрийгөө тусгаарлан ажиглана.
2. Халдварын сэжигтэй хүний шинжилгээний хариу гарах хүртэл гэр бүлийн гишүүд мөн өөрсдийгөө тусгаарлана.

Та COVID-19 холбоотой асуудлаар дараах утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой.
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН
УТАСНЫ ДУГААР
1 Эрүүл мэндийн яам 323002
2 Улсын 1-р төв эмнэлэг 99463372, 80060103
3 Улсын 2-р төв эмнэлэг 70150233, 70150234
4 Улсын 3-р төв эмнэлэг 77000351, 77000352, 99037227
5 Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв 80809102, 80809105
6 Хавдар судлалын үндэсний төв 88877539, 70162529, 99124740