Өргөтгөлийн байрны нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, Эдийн засаг хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин болон албаны бусад хүмүүс, багш, сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцсон.

   Одоогийн байдлаар манай сургууль 4800 хүүхэд, 215 багш, ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 640 хүүхдийн хичээлийн шинэ байртай болсноор 4 жилийн турш гурван ээлжээр хичээллэж байсан тус сургууль 2 ээлжээр хичээллэх боломжтой боллоо.

   Өргөтгөлийн барилгыг Улсын төсвийн 3,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ‘’Урагшлах’’ ХХК барьсан бөгөөд 11 сарын хугацаанд барилгын ажлыг бүрэн гүйцэтгэсэн байна. Нээлтийн үеэр сургуулийн захирал С.Марта уг барилгыг түргэн шуурхай ашиглалтад оруулахад гүн туслалцаа үзүүлсэн дүүргийн удирдлагууд, барилгын компанийн хамт олон болон багш ажилчдадаа баярлаж талархсанаа илэрхийллээ.