Манай сурагчид "Forte and Piano" өсвөрийн төгөлдөр хуурчдын улсын V уралдаанд амжилттай оролцлоо
Төгөлдөр хуурын дугуйлангийн сурагчид Монголын хүүхдийн ордноос уламжлал болон зохион явуулдаг "Forte and Piano" өсвөрийн төгөлдөр хуурчдын улсын V уралдаанд амжилттай оролцлоо.
Уралдаанд 6г ангийн сурагч Г.Номин хүрэл медаль, 5г ангийн сурагч Ш.Мишээл, 12а ангийн сурагч Г.Мөнхжин нар тусгай байр эзэлж өндөр амжилт гаргасан байна. 18 ангийн сурагч М.Урин, 4б ангийн сурагч Б.Цэлмэг, Б.Цэлмүүн, 8г ангийн сурагч Э.Энхцацрал нар амжилттай сайн оролцлоо. Авъяаслаг сурагчиддаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье.