Үзүүлэх ажилд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НБГ-ын дарга Ж.Гантулга, орлогч дарга Л.Дашдэмбэрэл, Ц.Отгончимэг, Боловсролын хүрээлэнгийн захирал П.Лхагвасүрэн, БЗД-ийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч дарга Б.Уламбаяр, Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч дарга Л.Наранчулуун, БЗД-ийн ИТХ-ын Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн дэд дарга Г.Болормаа, БЗД-ийн НХХэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ, БСШУСЯ-ны цахим сургалт хариуцсан мэргэжилтэн Дүнжиннамдаг, БЗД-ийн Боловсролын хэлтсийн дарга М.Цогзолмаа, НБГ, дүүргийн холбогдох мэргэжилтнүүд, болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Сургууль хөгжүүлэх бодлогын хэрэгжилт, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүн, сургалт хүмүүжлийн ажлын зохион байгуулалт, 30 жилийн ой угтсан 30 бүтээлч ажлууд, бүтээн байгуулалтууд, сургуулийн соёл, багш сурагчдын бүтээлийн үзэсгэлэн, хүүхэд хөгжүүлэх сургалтуудын авьяаслаг 580 гаруй сурагчдын урлагийн тоглолтыг үзүүллээ.