Монгол улсад ҮЭ-ийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жил, Үндэсний төв байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд БЗД-ийн 21-н ЕБС-ийн дунд зохион байгуулагдсан "Урлагийн V наадам"-д нийт 8-н номинациас Хамтлаг хөгжим тэргүүн байр, Язгуур урлаг тэргүүн байр, Гоцлол бүжиг Д.Цэцэгдэлгэр тэргүүн байр, Гоцлол хөгжим Г.Шүрэнцэцэг дэд байр, Хамтлаг дуу дэд байр гэсэн 5 номинацийг тэргүүлж, нийлбэр дүнгээр хол тасархай ТЭРГҮҮН байр, алтан цом, Нийслэлд оролцох эрх авлаа. Богинохон хугацаанд зохион байгуулалтад орж өдөржин шөнөжин бэлдсэн нийт багш нартаа, Сургуулийн захиргаандаа, ҮЭ Баатархүрээ багшдаа, УРЗАС-ийн хамт олондоо баярлалаа.