Нэг. Хэлэлцүүлсэн ажлын чиглэл: 1. Теле хичээлд сурагчдыг бүрэн хамруулах нь агуулгын хоцрогдол үүсэхээс сэргийлэх гол ажил юм.
Хичээлийн явц өдөр ирэх тусам буурч байна. Үүний хэрхэн чанаржуулах тухай.
2. Сургуулийн зүгээс явуулж буй цахим сургалтанд сурагчдын хамрагдалт суларч байна. Сурагчдыг идэвхжүүлэх арга, санал санаачилга гаргах тухай.
3. Хорио цээрийн үед агуулгын хоцрогдол үүсгэхгүй байх чиглэлээр санаачлан зохион байгуулах ажлуудын тухай.
4. Хорио цээрийн үе дуусахад танхимын хичээлд бэлэн байхад анхаарах асуудал байна уу.
5. Багш нар болон ЗАС-уудын сар сарын ажлын төлөвлөгөөний биелэлт, тайлан, илтгэх хуудсуудыг хэрхэн зохион байгуулж, хаана төвлөрүүлэх вэ?
Хоёр. Хэлэлцүүлгийн явц:
Хэлэлцүүлэг 1:20 минут үргэлжлэв.
Сургалтын менежер, нийгмийн ажилтнуудын зүгээс хорио цээрийн үед теле хичээлд хамрагдалтын тоон мэдээллийн нэгтгэл, сургуулийн захиргааны зүгээс чиглүүлж буй цахим сургалтын үр дүн, багш сурагчдын оролцоог харуулсан тоон мэдээллүүдийг танилцууллаа.
Мөн сургалт цахим хэлбэрт шилжсэн энэ үед тулгарч буй бэрхшээл, анхаарах зүйлсийг тодруулж, сургалтыг идэвхтэй, үр дүнтэй байлгах үүднээс ямар ямар ажлыг ямар арга хэлбэрээр санаачлан зохион байгуулах тухай нээлттэйгээр хэлэлцүүлэв.
ЗАС-ийн дарга нар төлөвлөгөөт ажлууд хэрхэн явагдаж байгаа, сургуулийн захиргааны чиглүүлгээс гадна ЗАС дотооддоо сургалтыг хэрхэн зохион байгуулж байгаа болон гарч буй хүндрэлүүд зэргийг мэдээлж, дээрх 5 чиглэлээр санал бодлоо солилцлоо.
Гурав. Хурлаас гарсан зарим шийдвэр:
1. Теле хичээл болон цахим хичээлд сурагчдын оролцоог нэмэгдүүлэхийн тулд багш нар ангийн групээр дамжуулан эцэг эхчүүдтэй холбогдох, сурагчидтай хэсэг бүлгээр болон нэг бүрчлэн холбогдох, дүрсээ харж ярилцах аргыг туршиж үзэхээр боллоо. Мөн энэ чиглэлээр ЗАС дотроо онлайн хэлэлцүүлэг хийж өөр шинэлэг аргуудыг ярилцахаар болов.
2. Багш нар санаачлагаараа цахим хичээл, даалгавар ангиудад өгч байгаа нь хэдийн сайн боловч, нэг хүүхдэд очих ачаалал ихсэх, албан ёсны бус байх зэргээс шалтгаалж, хүүхдийн идэвхи суларахад нөлөөлж байж магадгүй байна. Тиймээс хорио цээрийн үеийг агуулгын хоцрогдолгүй давахын тулд ямар ажил зохион байгуулах талаар ЗАС бүр дотоод хэлэлцүүлэг явуулж, саналаа сургуулийн захиргаанд заавал хүргүүлж, хуваарь төлөвлөгөөнд тохируулан хэрэгжүүлэхээр тохиров.
3. Теле хичээлийн хөтөлбөр, сургуулийн хөтөлбөрийг харьцуулан дүгнэх танхимын хичээл эхлэхэд эхний цагийн хичээлүүд яг хаанаас эхлэх, урт хугацааны теле хичээлийн агуулгыг хэрхэн бататгах, хоцрогдол үүссэн бол хурдан хугацаанд нөхөх тухай ажлыг ЗАС-ын дарга гардан зохион байгуулахаар тохиров.
4. Багш нар 2-р сарын ажлын төлөвлөгөөний биелэлтийн илтгэх хуудсыг ЗАС-ийн даргадаа, ЗАС-ын 2-р сарын ажлын тайланг Сургалтын албанд 2020.03.27-ны дотор төвлөрүүлэхээр боллоо.
5. Анги удирдсан багш нар энэ үед гэртээ харгалзах хүнгүй үлдэж байгаа, хараа хяналт сул байгаа гэх зэргээр эрсдэлд орж болзошгүй сурагчдын судалгааг, мөн гадаадад байгаа сурагчдын судалгааг сургуулийн нийгмийн ажилтнуудын өгсөн загварын дагуу яаралтай гаргаж өгөх болов.
Дөрөв. Дүгнэлт:
  • Багш цахим сургалт явуулах, сурагч түүнийг судлах, даалгавар биелүүлэх нь танхимын хичээлээс хүнд, илүү их цаг шаарддаг.
  • Сурагчдаас бие даан суралцах чадвар, идэвх маш их шаарддаг.
  • Цахим сургалт зохион байгуулахад багш нарын зүгээс хамтын ажиллагаа, нарийн зохион байгуулалт хэрэгтэй.
  • Цахим сургалтын агуулга, даалгаврын орц, хэмжээнд онцгой анхаарах шаардлагатай.
Тиймээс бүх багш хариуцлагатай, багаар хамтран ажиллах хэрэгтэй байна. Одооноос хөдөө орон нутагт байгаа болон сүлжээ хязгаарлагдмал байгаа багш нар хотод бэлэн байдалд байж, ЗАС-ынхаа ажилд идэвхтэй оролцох шаардлагатай юм.
“ЗАС-ууд нэгдэж, ажлаа санаачлаад сургуулийн захиргааны төлөвлөлтөөр сургалтаа явуулбал агуулгын хоцрогдол гарахаас сэргийлж чадна” - гэсэн дүгнэлтэд хүрч байна.