Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн "Улаанбаатар лиг" тэмцээнд манай сургуулийн баг тамирчид амжилттай оролцлоо. Сагсан бөмбөгийн төрлөөр ахлах насны эрэгтэй баг мөнгө, дунд насны эрэгтэй баг хүрэл, бага насны эрэгтэй баг хүрэл медаль, волейболын төрлөөр ахлах насны эрэгтэй баг тамирчид мөнгөн медаль, ахлах насны эмэгтэй баг тамирчид хүрэл медаль тус тус хүртлээ. Баг тамирчдадаа цаашдын уралдаан тэмцээнд нь улам их амжилтыг хүсье.