Улсын тэргүүний 84-р сургуулийн Нийгмийн ажилтан С.Өлзийбаяр “2016 оны Дүүргийн шилдэг Нийгмийн ажилтан”-аар шалгарсан ажлынхаа хүрээнд БЗД-ийн ЕБС-иудын СНА-ын Мэргэжил сурталчлах, туршлага судлах өдөрлөгийг 2016.12.02-ны өдөр 84-р сургууль дээр зохион байгуулж ажиллалаа.

            Сургуулийн нийгмийн ажил үйлчилгээ, сургууль хүүхдийг хэрхэн хөгжүүлж байгаа байдал, хүүхдийн оролцооны байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаа, тус үйл ажиллагааны онцлог, эрсдэлт бүлгийн хүүхэдтэй хэрхэн ажиллаж байгаа талаар болон кейс менежмэнт хөтлөх, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааны бичиг баримт хөтлөлт, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэн ажиллаж буй байдал зэргийг уг өдөрлөгийн үеэр танилцуулсан юм. Өдөрлөгт СНАН-ийн тэргүүн Б.Мөнхжаргал, НБГ-ын мэргэжилтэн Д.Бадамдорж, БЗД-ийн ахлагч Л.Алтаншагай нар урилгаар ирж оролцлоо.