Монгол орон даяар Оны шилдэгүүдийг тодруулдаг "Best of Mongolia" онлайн санал асуулга 6 дахь жилдээ зохион байгуулагдаж, 2017.01.18-ны өдөр шагнал гардууллаа. Манай сургууль энэ жил анх удаагаа            "ОНЫ ШИЛДЭГ ДУНД СУРГУУЛЬ" номинацид өрсөлдөж, хол тасархай түрүүлсэн билээ. 
Энэ бол дан ганц сургууль, хамт олны амжилт биш, хүүхэд бүрийн аз жаргалтай гэрэлт ирээдүйн төлөөх нэгэн зорилгын туган дор хамтдаа хүчин зүтгэж, үйл санаачлагыг минь ажил хэрэг болгодог хүндэт эцэг эхчүүд, үргэлжид сургуулийнхаа нэрийн хуудас болж явдаг сурагчид, төгсөгчид, биднийг дэмжиж ажилладаг Төрийн захиргааны дээд байгууллагууд, хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй хүн бүрийн амжилт байлаа. 
ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА.