2016-2017 онд12-р ангийг 247 сурагч төгсөнө. 12-р анги төгсөгчдийн эцэг эхчүүдэд зориулж “Төгсөгчдийн эцэг, эхийн өдөрлөг”-ийг 2017.03.25-ны бямба гарагт зохион байгуулсан. Өдөрлөгийн үеэр:
- Эцэг эхчүүдэд 2017 оны ЭЕШ-ын журмыг танилцуулсан.
- 2016-2017 оны хичээлийн жилд сургуулийн захиргаанаас төгсөгчдөд зориулж эхний хагаст зохион байгуулсан болон 4,5 сард зохион байгуулагдах ажил мэдээлэв. Цаашид анхаарах зүйлс, сургууль төгсөх шалгалтын хуваарь танилцуулсан.
- Эцэг эхчүүдийн асуултанд хариулсан.
- Мэргэжлийн багш нар төгсөгчдийн эцэг эхтэй уулзаж, зөвөлгөө өгсөн.
- Манай сургуулийн ЭЕШ-ийн бүртгэл 2017.03.20-04.08-ыг хооронд явагдана. Одоогийн байдлаар бүртгэлийн үйл ажиллагаа 85%-тай явж байна