БЗД-ийн 84-р сургуулийн бага ангийн залуу багш нарын дунд "Ур чадвар"-ын уралдаан болж 19 залуу багш хамрагдав. Уралдаан 5 үе шаттай зохион байгуулагдлаа.
  • Сэтгэлгээний ур чадвар буюу Эссэ бичлэг
  • Хувийн ур авьяас буюу Эх унших 
  • Бүтээмжийн ур авьяас буюу Хамтын бүтээл
  • Багшийн ур авьяас буюу Мэргэжлийн чадвар
  • Урлагийн ур авьяас буюу Авьяас чадвар гэсэн үе шаттай зохион байгуулагдсан. 
Тус уралдаанд: 1-р байр Б.Ууганцэцэг ахлагчтай II-р баг багийн гишүүд
  • Ө.Нандинбилэг
  • М.Баярцэцэг
  • А.Тунгалаг
2-р байр Д.Отгонбаяр ахлагчтай IV-р баг багийн гишүүд
  • Т.Доржпагма
  • П.Баянтогтох
  • Д.Түвшинсайхан
Баянзүрх дүүрэг, нийслэлийн бага ангийн залуу багш нарын "Ур чадвар"-ын уралдаанд 2 үе шаттай явагдлаа. Үүнд:
  • Хичээл заах 
  • Мэргэжлийн ур авьяас /Самбарын бичиглэл/
Тус уралдаанд манай сургуулийн бага ангийн багш Д.Түвшинсайхан БЗД-т "Дэд" байр, нийслэлд 3-р байранд тус тус орлоо. Бэлтгэсэн БАЗАН-ийн хамт олон болон багшдаа цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.