ЗӨВЛӨН ТУСЛАХ БАГИЙН АЖЛЫН ДҮН
Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих бага, суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцаж зөвлөх ажлаар
84-р сургууль дээр 2016 оны 3 сарын 18-нд 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр зөвлөн туслах баг ажиллалаа.
  1. Сургуулийн менежментийн хэрэгжилтийн бодит үр дүнтэй танилцаж (сургуулийн зорилго зорилт, бүтэц, сургалтын төлөвлөгөө, сургуулийн соёл, эцэг эх олон нийтийн оролцоо, манлайлал, хяналт шинжилгээ) цаашид хийх ажлын талаар ярилцлаа.
  2. Бага, дунд ангийн нийт 27 хичээлд ажиглалт хийж тухайн хичээлийн хөтөлбөр, жил, нэгж болон ээлжит цагийн төлөвлөлттэй танилцаж, ололттой болон сул талаар хэлэлцэж ээлжит хичээлийн төлөвлөлтийг сайжруулах зөвлөгөөг өглөө.
  3. Бага, суурь боловсролын нийт 93 багш, удирдлагатай уулзаж ярилцан, арга зүйн зөвлөгөө сургалтыг зохион байгууллаа.
  4. Судлагдахуун тус бүрийн багш нартай уулзаж хөтөлбөр, сурах бичгийн боловсруулалт, агуулгын сонголт, шийдэл, арга зүйн эзэмшилт, үнэлгээний хэрэгжилтийн бэрхшээлүүдийн талаар ярилцаж санал асуулга авлаа.
  5. “Боловсролын чанарын шинэчлэлийн бодлого ба түүний хэрэгжилт” сэдвээр 157 эцэг эхэд лекц зохион байгуулж ярилцлага хийлээ
  6. Сурагч, багш, сургуулийн амжилт, туршлагатай танилцлаа.

Үр дүн

 Бага дунд боловсролын шинэчлэлийн бодлого,цөм хөтөлбөрийг  сургуулийн  бодлого ,менежментээр дэмжин амжилттай хэрэгжүүлж байна.Олон сайхан амжилт туршлагуудыг бий болгосон байна.

  • Сургуулийн зорилго, зорилтууд тодорхой, ойлгомжтой бөгөөд Зөв монгол хүүхэд, Цөм хөтөлбөрийн зорилгын дагуу бага, дунд, ахлах боловсролын түвшинд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийг зорьсон байна.
  • Үйл ажиллагааны төлөвлөлтийг сургуулийн зорилго руу чиглүүлсэн байна. /Тогтмол үйл ажиллагааны төлөвлөлт, багуудын ажлын төлөвлөгөө, багш хөгжлийн хөтөлбөр/
  • Үйл ажиллагааны биелэлт үр дүнг тооцдог.Хяналт шинжилгээ, үнэлгээний хавтас, амжилтын номууд гаргасан байна.
  • Багшийн хөгжлийг чухалчилж Багш хөгжлийн хөтөлбөр боловсруулан ажиллаж байна.агш нарын арга зүйг шинэчлэх ажлыг зөв зохион байгуулж судлагдахуун,үйл ажиллагааны багуудыг хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлж тус бүрт нь өрөөтэй болгож ажлыг нь тогтмолжуулсан байна .Үүний дүнд бага ангийн судлагдахуун, ҮА-ны 9 багийн багш нар 46 цагийн хичээлийг хамтран бэлтгэн туршиж бүсэд засан сайжруулсан байна.Дунд ангийн судлагдахуун, ҮА-ны 12 багийн багш нар 309 хичээл хамтран бэлтгэж сайжруулсаны 30 нь бүс, 7 нь дүүргийн “Сайн хичээлийн сан”-д бүртгэгдсэн амжилттай байна.
  • Багш солилцооны хөтөлбөрөөр багш нарын арга зүйн шинэчлэлийг дэмжиж, туршлага солилцох, ажлын байран дээр хөгжих боломжийг бүрдүүлж ажилладаг.
  • Сургуулийн цахим хичээлийн сантай. Дотоод сүлжээгээр цахим хичээлүүдийг ашиглах бүрэн боломжтой .
  • Сургуулийн дэг соелыг сайн хэвшүүлж байна.
  • .Хүүхдийн сурлага хөгжлийн ахиц амжилтын тайланг жил бүр тавьж хэвшсэн.
  • Эцэг эхийн оролцоо нэмэгдэж сэтгэл ханамж өсч байна.
  • Сургалтын цэвэрхэн,таатай,суралцахуйг дэмжсэн орчинг бүрдүүлж чадсан /номын сан-15000 гаруй номтой, хөгжмийн өрөө, биологийн тэнхим, хэрэглэгдэхүүн, биеийн тамирын 2 зал, эцэг эхийн өргөө, ЗАН тус бүр ажлын өрөө, Хүүхэд хөгжлийн төв, цайны газар /
  • Хүүхэд нэг бүрийг хичээл үйл ажиллагаа болон 46 төрлийн дугуйланд хичээллэх нөхцлийг хангаж хөгжүүлж байна.
  • Багш нарын ажлын нөхцөл,эрүүл мэндэд анхаарал тавьж ажилладаг./Багш нарын өрөөний тохижилт,үзэмний шүүс, шүүлтүүртэй ус /

Бага дунд ангийн нийт 27 хичээлд ажиглалт хийхэд:

  • Бага болон суурь боловсролын ажиглалт хийгдсэн бүх цагуудын жил, нэгж, ээлжит хичээлийн төлөвлөлт сайн хийгдсэн,
  • Заах арга зүй нь шинжлэн судлах, мэдлэг бүтээлгэх, асуудал шийдэх зэрэг аргуудыг хэрэглэж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд чиглүүлсэн сайн хичээлүүд байв.
  • Багш нар багаар сайн хамтран ажиллаж байна.Бүтээлчээр санаачлагатай ажиллаж шинэ арга зүйг нилээн сайн жигд эзэмшиж байна.
  • Ажлын хуудас боловсруулж хэрэглэж байна.Жишээлбэл:Биологийн хичээлийн ажлын хуудас маш сайн боловсруулагдсан байна. Үнэлэх чадваруудыг тодорхой болгож, ажлын хуудасны алхам бүрд тусгаж өгсөн нь давуу тал байв.
  • Сурагчдын багаар ажиллах чадварыг дэмжиж, шинжлэн судлах арга барил эзэмшүүлэх зэрэг суралцах чадвартай болгоход анхаарч чиглүүлж байна.
  • Сурагчид өөрийн болон нөхрийн үнэлгээг хийж сурсан байна.
  • ХГҮА ны цагийг сурагчид өөрсдөө хөтлөн явуулж сурч байна.

Зөвлөмжлөх нь:

  • Сургуулийн зорилго зорилтуудтай уялдуулан сургуулийн АЧСҮА-ны анги ангийн чиглэл зорилго зорилт, чадваруудыг тодорхойлох ажлыг сургуулийн бодлогоор зохицуулах,хөтөлбөрийг нь боловсруулж хэрэгжүүлэхэд сургуулийн удирдлагын баг оролцох
  • ХГҮА-г ангийн болон сургуулийн тогтмол үйл ажиллагаатай уялдуулж, сурагчдын сайн дурын багуудын үйл ажиллагаатай холбож хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх
  • Нэгж, ээлжит хичээлийн төлөвлөлтөд үнэлгээг тусгаж өгөхөд анхаарах.Үнэлгээний зорилтод юуг, яаж үнэлэх /эзэмших мэдлэг ойлголт, чадвар, хандлага / үнэлгээний шалгуур боловсруулж, үнэлэх аргачлалаа тодорхой тусгаж, түүндээ тохирсон дасгал даалгаварыг сонгож ажлын хуудсыг хийх/
  • Хичээлийн зорилго руу ямар асуулт үйлээр чиглүүлвэл сурагч хийж буй үйлээ олон талаас нь эргэцүүлж ухамсартайгаар сурах вэ гэж сайн хамтран ярилцаж ,чиглүүлэх асуултыг төлөвлөлтөндөө бичиж, хичээл үйл ажиллагааны үеээр сурагчдын хийх үйлээс гадна оюуны үйлийг нь хөтлөхөд анхаарах /ХГҮА/
  • Судлагдахуун болон ҮА-ны Facebook группууд, багш хөгжлийн www.teacher.sur.mn сайтад багш нараа бүртгүүлж, туршлага солилцож, харилцан суралцахад чиглүүлэх

Жич: Багш нарын төлөвлөлтөд шинжилгээ хийсэн зөвлөх багийн гишүүдийн илтгэх хуудсыг хавсаргав.

Математик

Зөвлөн туслах үйл ажиллагааны явцад ажиглагдсан зүйл.

  • Сургуулийн хөтөлбөр, нэгж болон ээлжит хичээлийг шинэ хөтөлбөр, сурах бичгийн үзэл баримтлалын дагуу төлөвлөж бэлтгэсэн байна.
  • Сургалтын спираль загварыг сонгон авсан байна.
  • Сургалтын шинэлэг болон уламжлалт аргуудыг хослон хэрэглэж байна.
  • Хичээлийн бэлтгэлд асар их хүч, хөрөнгө, хөдөлмөр, хугацаа зарцуулсан нь харагдаж байна.
  • Багш нарын хамтын ажиллагаа, бүтээлч байдал сайн байна. Баг болон ажилладаг.

Цаашид анхаарах зүйл:

  • Хоцрогсод, түрүүлэгсэдтэй ялгаатай хандах даалгавар өмнөх хичээлийн адил дутуу боловсрогдсон байна.
  • Сурагчдын бүтээлч үйл ажиллагааг хангах, бие дааж сэтгэх, мэдлэг бүтээх боломжийг хангах
  • Хүүхдийн үйл ажиллагааны хурд (нэгж хугацаанд хийх ажил) бага байлаа. Багшийн үүрэг оролцоо их байна.
  • Үнэлгээний даалгаврыг урьдчилан сайтар боловсруулж, түүнийгээ хүрэх үр дүн болгон ашиглах
  • Хичээлийн бэлтгэлийг байнга ингэж хийхдээ багш нар зөвхөн өөрсдийн итгэл үнэмшил, дур сонирхлын дагуу л ажиллаж байгааг анхаарах хэрэгтэй байна. Цалин хангамж бага (өөрсдийн мөнгөөр хичээлд хэрэглэгдэх цаас, хор, бусад материалыг худалдан авдаг), хичээлийн бэлтгэлд их цаг зарцуулдаг (нэмэлт орлого хөөцөлдөх боломжгүй), өвчин зовлон ороосон хүнд үед ажлаа хийх үү, ар гэр орноо бодох уу гэдгээ сонгоход хүнд байх зэргээс үүдэн багш нарын амьдрал доройтох тийш хандаж, зарим багш нар ажлаа орхиж болзошгүй байгаа нь анзаарагдлаа.

Сургуульд өгөх зөвлөмжид оруулах санал: (84-р сургууль)

  • Принтерийн хор, бичгийн цагаан болон өнгөт цаас, шугамтай цаас, цавуу, скоч зэргийг нормоор хангах
  • Шугам, гортиг, транспортир, шоо, шагай, соронз гэх мэт удаан хугацаагаар эдлэгдэх хэрэглэгдэхүүнийг нэг удаа бүрэн хангах
  • Анги дүүргэлт маш их (40-50) байгаа нь багш нарын ажиллах боломжоос хэтэрсэн хэрэг болж байгаад анхаарч, сургуулийн барилга хүрэлцээтэй болох хүртэл яаралтай арга хэмжээ авах. Үүнд: цалин урамшууллыг нэмэх буюу туслах багш ажиллуулах, эсвэл түрээсийн анги танхимд хичээллэх замаар анги дүүргэлтийг бууруулах гэх мэт эрэлхийлэл хийж шийдвэрлэх

Биологи

Ололттой  зүйл: Сэдэл төрүүлэх хэсэг оновчтой, сурагчдад ажиглалт туршилт хийх арга барил эзэмшүүлэхийг эрмэлзсэн.  Хичээлийн явцад үнэлгээний олон хэлбэр ашиглаж байсан.

Сайжруулах зүйл: Багшийн чиглүүлэх асуулт, сурагчдын боломжит хариултыг төлөвлөх,сурагчдад шинжлэх ухаанч арга барилын эзэмшүүлэх үе шатыг оновчтой төлөвлөх,   таамаглал дэвшүүлэээд түүнийгээ туршилтаар баталж байгаа үйл явцыг сурагчдаар дүгнэлт хийлгэх

Нэгж болон ээлжит хичээлийн төлөвлөлтийн хувьд:

Ололттой зүйл:  Нэгж хичээлийн хөтөлбөр төлөвлөлт сайн  байлаа.

Агуулгын босоо, хөндлөн холбоог тусгасан. Нэгж хичээлийн зорилго зорилт нь сургалтын цөм хөтөлбөрийн зорилго, зорилттой уялдаатай.

Суралцахуйн зорилт,шинжлэх ухаанч арга барил сурах үйл ажиллагааг маш сайн холбож өгсөн.

Ээлжит хичээлийн төлөвлөлтийг шинжлэх ухаанч арга барил эзэмшүүлэхээр төлөвлөсөн.

Сайжруулах зүйл: Нэгж хичээлийн явцад үнэлгээг хэрхэн хийхийг төлөвлөх, . Үнэлгээний шалгуурын дагуу жишиг даалгаварыг түвшинчилж боловсруулахад анхаарах

Ээлжит хичээлийн төлөвлөлтөд багшийн чиглүүлэх асуулт, сурагчийн боломжид хариултыг төлөвлөх,  хэрэглэгдэхүүнийг нэгжийн төлөвлөлтөд тусгах

Үнэлгээний даалгаврын хувьд

Нэгжийн үнэлгээний даалгавар боловсруулалт боломжийн. Ээлжит хичээлийн ажлын хуудсыг сайн боловсруулсан байна .Сурагчдын өөрийн үнэлгээ хийх шалгуурыг туршилт хийх, хамтран ажиллах, дүгнэлт хийх чадвараар гаргаж чадсан байгаа нь сайшаалтай байна.

Амжилтын сан бүрдүүлэлт:

Сургуулийн судлагдахууны хөтөлбөр боловсруулахад сайн ажилладаг.

Сурагчдын бүтээлийг бусад сурагчид, эцэг эхчүүдэд  сурталчилдаг. Сурагчид өөрсдөө тайлбарладаг, сурсан мэдсэн зүйлээ хийж үзүүлдэг.

Сургуульд өгөх зөвлөмжид оруулах санал:

Байгалийн ухааны хичээлийг кабинетаар хичээллүүлэх боломжийг эрж хайх

Туршилттай хичээлийг 80 минутаар оруулахаар хичээлийн хуваарьт оруулах

ХИМИ

Ололттой  зүйл: Багш нарын багаар ажиллах чадвар сайн. Хандлага өөрчлөгдсөн. Шинэчилсэн сургалтын арга зүйд суралцаж байгаа. Химийн хичээлээр шинжлэх ухаанч арга барил эзэмшүүлэхэд анхаарч төлөвлөж байна.

Сайжруулах зүйл: Сурагчдад шинжлэх ухаанч арга барилын эзэмшүүлэх үе шатыг оновчтой төлөвлөх,   таамаглал дэвшүүлэээд түүнийгээ туршилтаар баталж байгаа үйл явцыг сурагчдаар дүгнэлт хийлгэх.

 Чиглүүлэх асуулт боловсруулахад анхаарах,багш хичээлийн явцад өөрөө маш их ярьж, сурагчдаас төлөвлөөгүй хаалттай асуулт их асууж байгаад анхаарах.

 Ажлын хуудсыг сайжруулах, туршилтын үр дүнг ярилцан сурагчдаар дүгнэлт гаргуулах, туршилтыг урьдчилан хийж үзэх,  зэрэг үйл ажиллагаа дутмаг байлаа

Нэгж болон ээлжит хичээлийн төлөвлөлтийн хувьд:

Ололттой зүйл:  Нэгж хичээлийн хөтөлбөр төлөвлөлт сайн  байлаа.

Агуулгын босоо, хөндлөн холбоог тусгасан. Нэгж хичээлийн зорилго зорилт нь сургалтын цөм хөтөлбөрийн зорилго, зорилттой уялдаатай.

Суралцахуйн зорилт, шинжлэх ухаанч арга барил сурах үйл ажиллагааг маш сайн холбож өгсөн.

Ээлжит хичээлийн төлөвлөлтийг шинжлэх ухаанч арга барил эзэмшүүлэхээр төлөвлөсөн байна.

Сайжруулах зүйл:  Үнэлгээний шалгуурын дагуу жишиг даалгаварыг түвшинчилж боловсруулахад анхаарах

 Хэрэглэгдэхүүнийг нэгжийн төлөвлөлтөд тусгах

Үнэлгээний даалгаврын хувьд

Нэгжийн үнэлгээний шалгуурын дагуу жишиг даалгаварыг түвшинчилж  боловсруулах, 

Ажлын хуудсыг сурагчдын суралцах чадварын хөгжлийг илрүүлэхүйц явцын үнэлгээ хийхэд туслах хэрэглэгдэхүүн болгоход анхаарах

Амжилтын сан бүрдүүлэлт:

Нэгжийн хөтөлбөр боловсруулахад сайн ажилладаг.

Сурагчдын бүтээлийг бусад сурагчид, эцэг эхчүүдэд  сурталчилдаг. Сурагчид өөрсдөө тайлбарладаг, сурсан мэдсэн зүйлээ хийж үзүүлдэг.

Сургуульд өгөх зөвлөмжид оруулах санал: Багш нарын сурагчдаар мэдлэг бүтээлгэх бүтээлч арга зүйд суралцахад илүү анхаарах

ТҮҮХ, НИЙГМИЙН УХААН ХИЧЭЭЛ

Ололттой зүйл:

  • Хичээл багшийн чиглүүлэг асуултын дагуу хүүхдүүд чөлөөтэй санал бодлоо ярилцсан.
  • Соёлын ойлголтоо гүнзгийрүүлэн юунаас бүтдэгийг мэдэх гж томьёолсон хичээлийн зорилго тодорхой, ойлгомжтой, хэмжигдэхүйц байсан.
  • Сурагчдын сурах хүсэл эрмэлзэл сайн, багшийн хичээлийг зохион байгуулж буй араг барилд суралцсан нь ажиглагдаж байлаа.
  • Ажлын хуудсыг хичээлийн гол хэрэглэгдхүүн болгож ашигласан.

Сайжруулах зүйл:

  • Суралцахуйн зорилтод баримжаалан нэгж хичээлийн зорилго, үнэлгээний зорилтуудыг нарийвчлаагүй байна.
  • Жилийн төлөвлөлт хүрэх үр дүн руу,Нэгжийн төлөвлөлт суралцахуйн зорилтыг ээлжит хичээлийн зорилго руу буулгасан байдлаар, ээлжит хичээл нь сурагчдын сурах арга барил, түүнд багшийн дэмжлэг, чиглүүлэг ямар байх,
  • Сургалтын ямар хэрэглэгдхүүн хэрэглэх, үнэлгээний ямар арга хэрэгсэл ашиглах зэргийг анхааран төлөвлөлт хийхийг зөвлөж байна.

Нэгж болон ээлжит хичээлийн төлөвлөлтийн хувьд:

Ололттой зүйл:

  • ТНУ-ны сургалтын төлөвлөлтийг жилийн, нэгжийн, ээлжит хичээлийн гэж ангилан боловсруулж сургалтын хөтөч баримт бичиг болгон хэрэглэж байгаа нь сайн талтай.

    Сайжруулах зүйл:

  • Цөм хөтөлбөрийг тэр чигээр нь бичсэн. Сургуулийн онцлогт тохируулах, жилийн төлөвлөлт-Нэгж хичээлийн-ээлжит хичээлийн суралцахуйн зорилтуудын уялдаа, холбоог нарийвчлан тусгах

    Үнэлгээний даалгаврын хувьд

  • Цөм хөтөлбөр дэхь үнэлгээний зорилтуудад баримжаалан даалгавар, үнэлэх аргачлал боловсруулах

    Хийсэн ажлаа дүгнэж үзвэл: 84 дүгээр сургуулийн  онцлог тал нь гэвэл жилийн, нэгжийн төлөвлөлт хийсэн. Багш бүр ээлжит хичээлээр төлөвлөн  ордог. Эхний жилдээ ажиллаж  буй багш А.Анхбатын хичээл заалт боломжийн, сургалтын цөм хөтөлбөрийн мөн чанарыг ойлгосон байгаа нь ажиглагдлаа.

    Сургуульд өгөх зөвлөмжид оруулах санал:

  • Жилийн төлөвлөлт-Нэгж хичээлийн-ээлжит хичээлийн суралцахуйн зорилтуудын уялдаа, холбоог нарийвчлан тусгах
  • Жилийн төлөвлөлт хүрэх үр дүн руу Нэгжийн төлөвлөлт суралцахуйн зорилтыг ээлжит хичээлийн зорилго руу буулгасан байдлаар
  • Асуулт, таамаглал дэвшүүлэх, судлах эх сурвалж, материалаа олох, судлах, судалсан үр дүнгээ танилцуулах зэрэг шинжлэн судлах үйлийн үе шатуудаар хичээл төлөвлөх бөгөөд хичэлийн үе шаттай суралцах арга барилын энэхүү үе шатыг ижил ойлгож болохгүйг анхаарна уу. Бүх хичээл, үйл ажиллагаагаар шинжлэн судлах арга барилыг эзэмшүүлэхэд анхаарах боловч мэтгэлцэх, хэлэлцүүлэг өрнүүлэх, бүтээлч сэтгэлгээний аргуудыг хослуулан хэрэглэж мэдлэг бүтээхэд багшийн чиглүүлэг хийгдэнэ
  • Ээлжит хичээл нь сурагчдын сурах арга барил, түүнд багшийн дэмжлэг, чиглүүлэг ямар байх, сургалтын ямар хэрэглэгдхүүн хэрэглэх, үнэлгээний ямар арга хэрэгсэл ашиглах руу чиглэх

Ажлын хуудсыг сайжруулах. Ажлын хуудас бол сурагчийн суралцахуйг үнэлэх үнэлгээний хэрэгсэл, ажлын дэвтэр, нөгөө талаас багш хичээл төлөвлөлтөө хянах, сайжруулах арга хэрэгсэл болох талаас нь боловсруулах. Мөн сурах бичиггүй үед ажлын хуудас дээр уншиж судлах онолын мэдээллийг оруулах боломжтой.

БИЕИЙН ТАМИР

Хичээл, үйл ажиллагааны талаар

Нийт 1 багшийн хичээлд ажиглалт хийж, 1 багшийн хичээлийг хэлэлцүүлэн сайжруулж, 6 багшид мэргэжлийн зөвлөгөө өгөн сургалт зохион байгууллаа.

Сайжруулах зүйл.Хичээлийн арга зүйд өөрчлөлт хийж, хичээлийн олон аргыг оновчтойгоор хэрэглэх

Нэгж болон ээлжит хичээлийн төлөвлөлтийн хувьд:

Ололттой зүйл:

Ээлжит хичээлийн арга зүйг тусгаж өгсөн байна.

Сайжруулах зүйл:

Ээлжит хичээлийн төлөвлөлтийг дэлгэрэнгүй төлөвлөх.

Жилийн төлөвлөлтийг  төлөвлөхдөө агуулгыг хөнгөнөөс хүндрүү, энгийнээс төвөгтэй рүү гэсэн зарчмыг баримталж төлөвлөх

Үнэлгээний даалгаврын хувьд

Үнэлгээний зорилт нэгж хичээлийн төлөвлөлтөнд тусгагдаагүй.

Үнэлгээний шалгуур тодорхой бус.

Үнэлгээний даалгавар бодит тодорхой тусгагдсан байна.

Амжилтын сан бүрдүүлэлт:

Улиралд 1-2 цахим хичээл, цахим ном бичиж сан бүрдүүлдэг нь бусад сургуулиудад туршлага болох ажил байна.

Хийсэн ажлаа дүгнэж үзвэл:

8е ангид багш М.Одхүүгийн хичээлд сууж ажиглалт хийлээ. Багшийн өөрийн спортын ур чадвар сайн. Заах арга барилд өөрчлөлт, шинэчлэл хийх шаардлагатай. Сурагчдын ялгаатай байдлыг харгалзаж тохирсон дасгал өгөх шаардлагатай.

Жил, нэгж, ээлжит хичээлийн  төлөвлөлттэй танилцахад Цөм хөтөлбөрийн зорилт, зорилгыг хангасан байна. Агуулгыг багтааж өгсөн ч цагийн хувиарлалт тусгагдаагүй, хангалтгүй байлаа.

Хичээл төлөвлөлтийг хийх арга зүйн зөвөлгөө өглөө. Ээлжит хичээлд сурагчдыг оношилж тохирсон дасгал өгснөөр сул зогсолт бага, сурагчдын идэвхи сайн, Хөтөч багшийг ажиллуулснаар сурагч бүрийн алдааг засч, хичээл үр дүнтэй болохыг зөвөлсөн.

Сургуульд өгөх зөвлөмжид оруулах санал:

2 өөр бүлэг сэдвээр 1 нэгж хичээлийн төлөвлөлт хийсэн. Үнэлгээний зорилт нэгж хичээлийн төлөвлөлтөнд тусгагдаагүй. Биеийн тамир судлагдахууны нэгдсэн үнэлгээтэй болох.

АНГЛИ ХЭЛ

Хичээл, үйл ажиллагааны талаар

Нийт 1.багшийн хичээлд ажиглалт хийж,1 багшийн хичээлийг хэлэлцүүлэн сайжруулж, 5. багшид арга зүйн зөвлөгөө өгөв.

Ололттой  зүйл: Хичээлийн бэлтгэлийг багаар хийж туршин сайжруулах ажил тогтмол хийгддэг.Багш нар бүтээлч эрэл хийж сайн хамтарч чаддаг.Группээр хичээллэдэг. Идэвхтэй сургалтын аргууд  болон техник хэрэгслийг хичээлд сайн ашиглаж байна. 

Сайжруулах зүйл:

Тухайн цагийн зорилго зорилтуудыг илүү тодорхой томьеолж танилцуулахад анхаарах/юуны талаар ямар хэмжээнд  сонсож, ярьж, уншиж, бичих /

 Хичээлийн үеээр сонсох , ярих чадварыг хөгжүүлэх зорилго түлхүү  дэвшүүлж ,хүүхэд бүрт шинэ үг хэллэгээ хэрэглэх боломжийг олгож яриулахыг чухалчлах

Сурсанаа  багшийн оролцоогүй туслалцаагүй сурагч бүр хэрэглэх дадлагад  15 минут орчим цаг хуваарилах

Хичээлийн нэгдсэн дүгнэлтийг  сурагчдаар хийлгэх нь өөрийн суралцахуйг эргэцүүлэн бодох удирдахад чиглүүлнэ/Бид өнөөдөр юу сурсан бэ?:Хичээлийн зорилгодоо хүрсэн үү?

Уншиж ойлгох,нөхөх  дасгал  даалгаврыг түлхүү бие даалтаар гэрийн даалгаварт өгөх

Сурагчдын дуудлагыг  анхаарч засаж байх

Хувийн толь бичиг тогтмол хөтлүүлэх

Нэгж болон ээлжит хичээлийн төлөвлөлтийн хувьд:

Жилийн төлөвлөлтийг сэдвээр баримжаалан хийсэн байна.Суралцахуйн зорилт үнэлгээний зорилтуудыг уялдуулан тусгасан бөгөөд цагийг төлөвлөсөн Нэгжийн төлөвлөлтийг сайн хийсэн

Сайжруулах зүйл:

Жилийн төлөвлөлт хийхдээ суралцахуйн зорилт  буюу чадвартаа  сэдвээ сонгох /ярьж сурахад ямар сэдэв ашиглах,уншихад ямар сэдэв ашиглах,ямар  сурах аргуудад суралцсан байх ….зэрэг жилийн зорилгоо бүхлээр нь харах Сурагчид бас энэ зорилгыг мэддэг байх

Нэгжийн төлөвлөлтөд агуулгын босоо холбоо ,үнэлгээний шалгуур ,аргаслалыг  тусгах

Ээлжит хичээлийн төлөвлөлтөд  анхаарах зүйлс:

Зорилго хүн бүрт  тодорхой  ойлгомжтой байх

Өмнөх мэдлэг чадвар насны түвшнийг анхаарах

Үнэлгээний даалгаврын хувьд Нэгжийн үнэлгээний даалгаварыг  боловсруулахад  анхаарах. Ажлын хуудсыг сурагчдын суралцах чадварын хөгжлийг илрүүлэхүйц явцын үнэлгээ хийхэд туслах хэрэглэгдэхүүн болгоход анхаарах

АЧСҮА

Хичээл, үйл ажиллагааны талаар

Нийт 6 багшийн хичээлд ажиглалт хийж, 6 багшийн хичээлийг хэлэлцүүлэн сайжруулж, 20 багшид мэргэжлийн зөвлөгөө өгөн сургалт зохион байгууллаа.

Ололттой зүйл:

  • Ээлжит цагийн төлөвлөлт хийж байна.
  • Үйлийг алхамчлан, эргэцүүлэн бодох аргыг ашиглахад чиглүүлж байна.
  • Сурагчдын хүсэл, сонирхол хандлагыг ажиглалтын аргаар илрүүлж, үгэн үнэлгээгээр урамшуулж байна.
  • Багшийн бүтээлч хандлага сайн

Сайжруулах зүйл:

  • Судлах гэж байгаа асуудлаа бүхлээр нь харж нэгжийн төлөвлөлтийг хийх хэрэгтэй байна.
  • Багш нар тухайн асуудлыг урьдчилан судлаж бэлдэх
  • Ямар чадвар эзэмшүүлэх гэж байгааг зөв тодорхойлох, сурагчдад ойлгуулах
  • Ямар аргууд ашиглавал сурагчид биеэ дааж үйлийг хийж чадах вэ
  • Багш нар АЧСҮА-ны багаараа хамтран ажиллаж, судлах асуудлын хүрээг анги нийтээр гаргах
  • Мэдлэг, ойлголт, чадвар, хүсэл хандлага 3 үнэлгээний зорилтоо хэрхэн үнэлэхээ боловсруулах
  • Судлан шинжлэх арга барилыг хэрхэн сурагчдад эзэмшүүлэхээ төлөвлөх

Нэгж болон ээлжит хичээлийн төлөвлөлтийн хувьд:

Ололттой зүйл:

  • Нэгжийн төлөвлөлтийг хийж, судлах цагийн хуваарилалт хийсэн байна.
  • Ээлжит цагийн төлөвлөлтийг хийж чадаж байна.
  • Эргэцүүлэн бодох аргуудыг ашиглаж сурч байна
  • Мэдээлэл цуглуулах аргад сурч байна.

Сайжруулах зүйл:

  • Жилийн болон ээлжит цагийн зорилго зорилтыг цөм хөтөлбөрийн суралцахуйн зорилттой уялдуулан хийхэд анхаарах
  • Ээлжит цагийн хүүхдийн эзэмших чадварыг тодорхойлох
  • Цагийн сэдэв, зорилгыг гаргахдаа агуулгын хүрээн дэх хоорондын уялдааг анхаарах.
  • Агуулгын хүрээнд хүүхдийн үнэлгээг хэрхэн хийх арга аргачлал тусгах, үнэлгээний шалгуур болон түүнд тохирсон сорил боловсруулах
  • Ээлжит үйл ажиллагааны цаг дээр хүүхэд бүрийн оролцоог хангахуйц зохион байгуулалтыг төлөвлөх.
  • Багш чиглүүлэх асуултыг төлөвлөх
  • Ээлжит цаг дээр ашиглах хэрэглэгдэхүүнийг хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан зорилгод хүрэхэд дэмжлэг болох эсэхийг харах

Үнэлгээний даалгаврын хувьд

  • Агуулгын хүрээний үнэлгээний даалгавар боловсруулаагүй байна.
  • Агуулгын хүрээнд тохирсон гарааны болон явц, эцсийг үнэлэх шалгуур, түүнд тохирсон сорил, сонжоог боловсруулах.

Хийсэн ажлаа дүгнэж үзвэл:

6 багшийн үйл ажиллагаанд ажиглалт хийж, нийт 20 багшид зөвлөгөө өгч ажиллаа. Ажигласан цагийн  жил, нэгжийн төлөвлөлтөд шинжилгээ хийхэд төдийлөн оновчтой төлөвлөлт хийж чадаагүй байна. Асуудлыг олж хараад, шийдвэрлэх зорилготой цаг бөгөөд үүнийг шийдэх явцдаа сурах арга барилтай болж, бусадтай харилцах, хамтран ажиллах чадварыг эзэмшүүлэх зорилготой цаг гэдгийг ойлгоогүй байдал ажиглагдаж байна. Иймд хэрхэн судлах асуудлаа сонгох вэ, яаж чиглүүлэх талаар арга зүйн зөвлөгөө өгч, ээлжит цагийг сайжрууллаа. Ихэнх багш нар ээлжит цагийг зохион байгуулж байгаа боловч хичээлийн цагтай ижил хөтлөж байгаа байдал ажиглагдаж байна.

Чиглүүлэх асуулт тодорхойгүй, зорилго тодорхойгүй, мэдээлэл цуглуулах, боловсруулах аргуудыг ашиглаж мэдэхгүй зэргээс болоод үр дүнд хүрэх нь бага байна. Гэвч 87-р сургуулийн АЧСҮА-ны цаг арай дөхөм байдалтай явагдаж байна.

АЧСҮА-ны хөтөлбөрийг  хэрэгжүүлэхэд  сургууль хэрхэн дэмжлэг үзүүлэх, нэгжийн төлөвлөлтийг яаж хийх,  ямар арга зүйг ашиглаж, ямар асуултаар сурагчдыг чиглүүлэх талаар  багш нард зөвлөгөө өгч ажиллалаа.

Бэрхшээлийн хувьд багшийн зөвлөмж ном байхгүй, сурах бичиг байхгүй зэрэг нь хүндрэлтэй. Мөн арга зүйн дэмжлэг, сургалт цөөн гэсэн бэрхшээлүүд нийт багш нарт ижил байгаа нь ярилцлагын явцад тодорхой болов.

Сургуульд өгөх зөвлөмжид оруулах санал:

  • Сургуулийн удирдлагын зүгээс багш нартаа дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллах
  • АЧСҮА-ны багийн ажлыг үр дүнтэй болгоход анхаарах
  • Аль нэг анги, бүлгийн хувьд асуудлыг сонгон авч тэр цагийг сайжруулах замаар бусад багш нарын арга зүйг сайжруулах
  • Бусад дүүргийн болон дүүргийнхээ хэмжээнд сайн явагдаж байгаа цаг дээр сууж, туршлага хуваалцах

ДИЗАЙН ТЕХНОЛОГИ

 Хичээл, үйл ажиллагааны талаар

  Нийт 1 багшийн хичээлд ажиглалт хийж, хичээлийг хэлэлцүүлэн сайжруулж, 4 багшид мэргэжлийн зөвлөгөө өгөн сургалт зохион байгууллаа.

Ололттой зүйл:

  • Ээлжит хичээлийн төлөвлөлт, бэлтгэл сайн хийгдсэн
  • Дизайн технологийн хичээлээр эзэмшүүлэх чадварыг төлөвлөсөн
  • Багшийн сурагчидтай харилцах ур чадвар сайн, сурагчдаа сайн сонсдог
  • Сурагчдын идэвхи оролцоо сайн
  • Судлагдахууны багаараа ээлжит хичээлд ажиглалт хийн, хэлэлцүүлж, засан сайжруулж, сайн хичээл бэлдэх үйл ажиллагаа тасралтгүй явагддаг.

Сайжруулах зүйл:

  • Хичээлийн зорилго зорилтыг оновчтой тодорхойлох
  • Зорилгод хүрэх үйл ажиллагааны алхамуудыг тодорхой, хэрэгжихүйцээр, уялдаа холбоотойгоор төлөвлөх
  • Сурагчдын нас сэтгэхүйн онцлогт тохируулж агуулга, арга зүйгээ төлөвлөх
  • Чиглүүлэх асуултыг бодож төлөвлөх
  • Сурагчдыг эргэцүүлэн бодох, хариулахад бэлдэх хугацаа олгох
  • Үнэлгээний даалгавар, үнэлэх арга хэрэгсэл тодорхой болгох

Нэгж болон ээлжит хичээлийн төлөвлөлтийн хувьд:

Ололттой зүйл:

  • Суралцахуйн зорилтод баримжаалсан төлөвлөлт хийсэн байна.
  • Мэргэжлийн багш нар судлагдахууны багаар хамтарч нэгж, ээлжитийн төлөвлөлтийг боловсруулдаг.

Сайжруулах зүйл: 

  • Нэгжээр эзэмшүүлэх мэдлэг ойлголт, чадвар, хүсэл хандлагыг тодорхой болгох
  • Энэ нэгжээр ямар мэдлэг, ойлголт, чадварыг түлхүү хөгжүүлэх вэ гэдгийг төлөвлөх
  • Нэгжид ямар хэрэглэгдэхүүнийг хэрэглэхийг төлөвлөх /чадвараа эзэмшихэд дэмжлэг болох/
  • Юуг, яаж үнэлэх арга, хэрэгслийг тодорхой тусгаж, төлөвлөх

Үнэлгээний даалгаврын хувьд:

  • Суралцахуйн зорилт, үнэлгээний зорилтыг аль болох уялдуулж төлөвлөх
  • Үнэлгээний зорилтыг үнэлэх шалгуур үзүүлэлтийг боловсруулах
  • Ажлын хуудас, дасгал, даалгаврыг боловсруулахдаа юуг /мэдлэг, ойлголт, чадвар/ үнэлэх гэж байгаагаа бодож, хийх
  • Бичгийн хэлбэртэй даалгавар нь сурагчдын мэдлэгийг илрүүлж болох боловч бүх чадварыг нь илрүүлж чаддаггүй учраас технологийн хичээлийн онцлог, мөн тухайн ээлжит хичээлийн онцлогт тохируулан илэрхийлэх болон гүйцэтгэлийн чадварыг илрүүлэн хөгжүүлэх даалгавруудыг боловсруулах хэрэгтэй.
  • Даалгаврууд нь олон хувилбартай, ахиц амжилтыг илрүүлэх боломжтой байх, сурагчдын хүсэл сонирхлыг төрүүлэх, хийх эрмэлзлийг нь нэмэгдүүлэх тавилтай хэрэгтэй. богино хугацаанд оновчтой байдлаар
  • Үнэлэх арга хэрэгслийг төлөвлөх сурагчдад танилцуулж, ойлгуулсан байх хэрэгтэй.

84-р сургууль Хүн ба Орчин 2-р анги:

Ололттой зүйл

Сайжруулах зүйл

  • Хичээлийн бэлтгэл, хэрэглэгдэхүүн маш сайн байна.
  • Дасгал даалгавар оновчтой, тохиромжтой 4-р даалгавар хүүхэд бүрийг оролцуулсан хүртээмжтэй үүгээрээ хичээлээ дүгнэсэн.
  • Явцын үнэлгээг өөрөө өөрийгөө болон найзыгаа үнэлж тэмдэглэж байгаа нь оновчтой байсан.
  • Ангийн цэцэгжүүлэлт маш сайхан, хүүхэд бүр өөрийн гэсэн цэцэгтэй, цэцэг нь хүүхдийн болон цэцгийнхээ нэртэй байсан нь хичээлийн гол хэрэглэгдэхүүн боллоо.
  • Даалгаврын тавил нь илүү ойлгомжтой болгож сайн тайлбарлах мөн хугацаа өгөх
  • Чиглүүлэх асуулт нэмж хэлэх
  • Цаашид хүүхэд бүрээр мэдрүүлэх, оролцоог нэмэгдүүлэх
  • 3-р даалгаварт ургамлын нэрийг ангилан бичүүлэхдээ номны дасгал болон ангийн цэцгүүдийн нэрийг ангилан дагуулан бичүүлэх байлаа.

84-р сургууль Хүн ба нийгэм 4-р анги:

Ололттой зүйл

Сайжруулах зүйл

  • Тухайн өдрийн хичээд сурагчдын хийх даалгавар ойлгомжтой тодорхой байлаа.
  • Өгөгдсөн мэдээлэл сурагчдын нас сэтгэхүйн онцлогт тохирсон олон дахин хэрэглэгдсэн оновчтой байлаа.
  • Хэрэглэгдэхүүн хүртээмжтэй, өнгө үзэмж сайтай байлаа.
  • Сэдэлжүүлэлт өмнөх сэдвээсээ урган гарсан бол илүү оновчтой байлаа.
  • Хийлгэж буй даалгавар бүр хүүхдийн аль чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн гэдэгт анхаарах ёстой.
  • Глобус болон газрын зураг дээр хүүхэд болгон заасан бол зүгээр байлаа.
  • Багшийн үлгэрлэсэн бичиглэл байх ёстой болов уу?
  • Агуулгыг арай багасгах хэрэгтэй.
  • Даалгавар бүрийн хугацааг сайн тооцоол.

84-р сургууль Хүн ба байгаль 4-р анги:

Ололттой зүйл

Сайжруулах зүйл

  • Хичээлийн хэрэглэгдэхүүний хүртээмж
  • Туршилт бүрийн ард үр дүнг бичүүлж байгаань авууштай байлаа
  • Интернэтээс туршилт хайж, эрэл хайгуул хийсэн ньсайн байлаа.
  • Самбарын зохион байгуулалт сайн байлаа.
  • Хичээлийг нарийн төлөвлөсөн байна.
  • Гарын доорх материал ашиглан хэрэглэгдэхүүн бэлдсэн байдал
  • Цахимынхарагдац, өнгө, үсгийн фонд тохирсон
  • Сэдэлжүүлэх буюу таамаглал дэвшүүлэх дээр арай илүү сонирхол татсан зүйл оруулах
  • Туршилтын лаазыг сольж, гялгар уут болгох
  • Хүүхдэд бодуулж сэтгэх хугацаа олгох
  • Аливаа дасгал даалгаврууд хугацаатай байх
  • Нэгтгэх буюу зурган тайлбар дээр багш нэмэлт мэдээлэл өгч чиглүүлэх
  • Туршилтын давс, мөсний харьцааг тааруулах

БАГА БОЛОВСРОЛ

МАТЕМАТИК, ИРГЭНИЙ БОЛОВСРОЛ

Нийт 2 багшийн хичээлд ажиглалт хийж, 9 багшийн хичээлийг хэлэлцүүлэн сайжруулж, 11 багшид мэргэжлийн зөвлөгөө өгөн сургалт зохион байгууллаа.

Ололттой зүйл: хичээлийн төлөвлөлт сайн, хэрэглэгдэхүүн хүртээмжтэй байна., багш чиглүүлэгчийн үүргээ сайн гүйцэтгэсэн, сурагчдын чадвар сайн байна. сурагчдаа бүтээл, үйл хийлгээд хийсэн аргыг нь тайлбарлуулж байгаа нь сайшаалтай байлаа. Багш даалгавар гүйцэтгэхийн өмнө сурагчдад тайлбар сайн хийж байна.  үнэлгээний аргыг сайн төлөвлөж өгсөн байна.

Иргэний боловсрол цагаар: багаараа хамтран ажилласан байна. багшийн самбарын менежемент сайн байна. хэрэглэгдэхүүнийг сайн боловсруулсан байна. эхийг сайн өөрийн болгосоэ байна. сурагчдын оролцоог сайн хангасан

Сайжруулах зүйл: математикийн хичээлээр: сурагчдын оролцоонд анхааран оролцооны арга сайн төлөвлөн хэрэглэх сурагчдад даалгавар гүйцэтгэх хугацааг төлөвлөх нь чухал, сурагчдаас хичээлийн явцад үнэлгээ хийн хариу мэдээлэл сайн авах хэрэгтэй

Үнэлгээг ээлжит хичээлдээ төлөвлөн хэрэгжүүлэх

Иргэний боловсрол цагаар: сурагчдыг нээлттэй, өөрийгөө илэрхийлэх чадвартай болгох, ,  эхээ зөв сонгох,агуулга дэлгэрүүлэн заахгүй байх, үнэт зүйлээсээ хазайхгүй байх сурагчдын оролцоог сайн хангах, эхийг ойлгосон эсэх гол  баатар яагаад хийсэн би түүний оронд яах байсан бэ гэдэг 3 чиглэлийн асуултыг төлөвлөх ингэснээр үнэт зүйлийг өөрөөр нь мэдрүүлж зөв шийдвэр гаргахад хүргэх

Ололттой зүйл: МАТЕМАТИК: жил, улирал, нэгж, ээлжит хичээлийн төлөвлөлттэй байна. хэрэглэгдэхүүнээ сайн тусгаж өгсөн байна. багш, сурагчийн үйлийг ялган сайн тусгасан байна.

ИРГЭНИЙ БОЛОВСРОЛ: ээлжит хичээлээ төлөвлөн хэрэглэгдэхүүнээ сайн боловсруулдаг. Эхээ сайн судлан өөрийн болгодог.

Сайжруулах зүйл: МАТЕМАТИК: аргазүй болон түүгээр дамжуулах сурагчдад эзэмшүүлэх арга барилаа сайн тодорхойлох, нэгж, ээлжит хичээлдээ явцын үнэлгээг төлөвлөн хэрэгжүүлэх, даалгаврын сан бүрдүүлэх түүний дагуу аргачлал боловсруулах ажлын хуудас боловсронгуй болгох

ИРГЭНИЙ БОЛОВСРОЛ: үнэт зүйлээ зөв тодорхойлон түүнд чиглүүлэх асуултыг боловсронгуй болгох сайн төлөвлөх хүүхдийн оролцоог сайн хангах

Үнэлгээний даалгаврын хувьд

Нийт 2 хичээлийн нэгж, ээлжит хичээлийн даалгаварт шинжилгээ хийлээ.

Дараах  4 чиглэлээр шинжилж үзэхэд

  1. Даалгавар нь  цөм хөтөлбөрийн үнэлгээний зорилт, шалгуурт үндэслэгдэн боловсруулах талаар зөвлөгөө өгч ажиллав. Чадвараа зөв тодорхойлох, чадварыг илрүүлэх даалгаврыг сайн төлөвлөх, аргачлал боловсруулах арга барилаа сайн тодорхойлох
  2. Чиглүүлэх асуултаа зөв төлөвлөх, сурагчдад ойлгомжтой байдлаар томьёолох,  боломжит хариултыг төлөвлөх
  3. Явцын үнэлгээг нэгж, ээлжит хичээлдээ тусгах, хариу мэдээлэл авах мэдээллээ боловсруулах
  4. Сурагчдын сурах арга барилыг үнэлэхэд чиглэгдсэн байхаар төлөвлөх хэрэгтэй зөвлөсөн болно.

САЙН ТУРШЛАГАТАЙ ТАНИЛЦАХАД

Математик

- бүс дүүргийн хэмжээнд сайн хичээлийг 5 удаа зохион байгуулсан. -

Иргэний боловсрол

Судлагдахууны багаараа ажилладаг.

Сайжруулсан хичээлээ 4 удаа зохион байгуулсан.

Эндээс дүгнэж үзэхэд:

84 дугаар сургуулийн судлагдахууны багийн ажил харьцангуй жигд явагдаж байна.

Цаашид багаараа хамтран ажиллаж сайн хичээл гаргахын зэрэгцээ сайн хичээл үйл ажиллагаагаа түгээн дэлгэрүүлэн сайн туршлага болгох талаар анхааран ажиллах шаардлагатай байна.

НЭГДСЭН ДҮГНЭЛТ, САНАЛ

ОЛОЛТТОЙ, САЙН ТАЛ:

Сургуулийн сургалтын орчин сайн багаараа хамтран ажиллаж байна. сургуулийн багш ажилчид, удирдлагын эв нэгдэл сайн хамтран ажилладаг.

АСУУДАЛ БЭРХШЭЭЛ:          Удирдлагын ажилдаа багш ажилчид болон сурагчдын санааг сайн тусган хэрэгжүүлэх   Сургуулийн өөрийн хөтөлбөр боловсруулах

ЦААШИД САЙЖРУУЛАХ САНАЛ (сургуулийн, мэргэжлийн байгууллага, яамны түвшинд)

Сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн хувьд:  Бага боловсролын хувьд хэрэгжилт сайн явагдаж байна.

Сургуулийн менежментийн хувьд:  Удирдлагын баг хамтаараа сайн зохион байгуулалтад орж ажиллаж байна

Сайн туршлагын хувьд:  Сайн туршлагын сангаа бүрдүүлэх

 

ЗӨВЛӨН ТУСЛАХ БАГ