2015.09-р сард  хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хийхээр  багш сурагч солилцох гэрээнд гарын үсэг зурсны дагуу “ Багш солилцоо”-ны 2-р ээлжийн  баг  2016.11.27-12.2-ныг дуустал Архангай аймгийн Өндөр-Улаан суманд ажиллаж ирлээ. Ажиллах хугацаандаа дараах ажлуудыг гүйцэтгэсэн. Үүнд :

Сургалтын менежер Ё. Лхагвацэрэнгийн хийсэн ажлууд:

  • 2016.11.28-нд Сургалтын менежер Ё. Лхагвацэрэн : Тус сургуулийн иргэний боловсролын хичээлийг багш Хишигсүрэн, англи хэлний хичээлийг багш Пүрэвдулам, бага ангийн багш Болортуяа нарын заасан үзүүлэх хичээлд суусан.
  • 2016.11.28-нд 84-р сургуулийн англи хэлний багш Б. Цэрэндолгор, химийн багш Р. Нансалмаа, мэдээлэл зүйн багш Э. Энхмандах нар үзүүлэх хичээлийг заасан.
  • 2016.11.28-нд 15 цагаас хичээл заасан дээрхи 6 багшийн хичээлийн хэлэлцүүлэг зохион байгуулагдсан.
  • 2016.11.28-нд өндөр-улаан сумын багш нарын заасан 3 хичээлийн хэлэлцүүлгийг сургалтын менежер Ё. Лхагвацэрэн удирдан хэлэлцүүлэг хэрхэн зохион байгуулж болох тухай сургалтыг зохион байгуулсан.
  • 2016.11.29-нд 10-12 цагт сургалтын менежер Ё. Лхагвацэрэн тус сургуулийн удирдлагуудтай “ Багшийг идэвхжүүлэх арга, боломжууд” сэдвээр ярилцлага, хэлэлцүүлгийг зохион байгуулсан.
  • 2016.11.29-нд 14-18 цагт тус сургуулийн багш нарт зориулж сургалтын менежер Ё. Лхагвацэрэн “ Багш өөрийгөө ажлын байран дээрээ хөгжүүлэх боломжууд” , “ Багш ажлаа хэрхэн үр дүнтэйгээр хэрхэн төлөвлөх, ажлаа хэрхэн үнэлүүлэх вэ?” сургалтуудыг зохион байгуулж 48 багш, 3 удирдлагууд оролцсон.
  • 2016.11.30-нд 10-12 цагт тус сургуулийн ажилтай танилцаж туршлага солилцсон. Тус сургуулийн багш нар төсөл их бичдэг юм байна, төгсөгчид нь сургуулиа тохижуулахад голлох үүрэг гүйцэтгэдэг юм байна.
  • 2016.11.30-нд 15 цагаас Ахлах ангийн сурагчидтай “ Хариуцлага гэж юу вэ, яагаад бид бусдын өмнө хариуцлага хүлээх ёстой вэ? “ сургалтыг зохион байгуулж 100 сурагч оролцсон.
  • 2016.11.30-нд 17 цагаас “ Сургуулийн хөгжилд ахмад багш нарын гүйцэтгэх үүрэг” сэдвээр ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулж 10 багш оролцсон.
  • 2016.12.01 –нд 8.40-9.25-д иргэний боловсролын хичээлээр 8-р ангид үзүүлэх хичээлийг зааж 40 гаруй багш хичээлд суусан.
  • 2016.12.01-ны 10-12 цагт тус сургуулийн ур чадварын уралдааны 2016 оны аварга Болортуяа, Пүрэвдулам нартай уулзаж аймгийн ур чадварын уралдаанд хэрхэн бэлтгэж оролцох, юунд анхаарах талаар хичээлд нь сууж зөвлөгөө өгч ярилцлага, хэлэлцүүлэг хийсэн.
  • 2016.12.01-ны 13-15 цагт сургуулийн эцэг эхчүүдэд “ Хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн гүйцэтгэх үүрэг, эцэг, эхчүүдийн манлайлал” сэдвээр сургалт зохион байгуулж 120 гаруй эцэг, эх оролцсон.
  • 2016.12.01-ны 15-18 цагт тус сургуулийн залуу багш нартай уулзаж “ Залуу хүмүүсийн эрчтэй, хүчтэй, чадварлаг байдлыг сургуулийн хөгжилд хэрхэн ашиглаж болох вэ?” хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгуулж 30 гаруй багш оролцсон.

    Б. Цэрэндолгор :

  • “5 senses” Англи хэлний хичээлийг7-р ангийн сурагчдад зориулан үзүүлэх хичээл заасан
  • 12-р ангийн сурагчдад зориулан
    • ЭЕШ-н даалгаврууд дээр хэрхэн ажиллах нь - 1 цаг
    • Сонсох материалуудыг интернет сувгаас олж ажиллах нь – 1 цаг
  • 7а, 7б, 8а - 2 цаг, 9а - 3 цаг, 10а – 2 цаг, 11в-3 цаг хичээл орсон.
  • 8в ангид АУСҮА болон ХГҮА-г өөрсдөө хэрхэн удирдах нь – 1 цаг
  • “Plickers” ашиглан сурагчдын явцын шалгалтыг хэрхэн үнэлэх, дадлага хичээл – 4 цаг /хамрагдсан багш -6/
  • 2016.12.02-ны 11 цагт нийт багш нартай уулзаж ажлын амжилт хүсээд УБ хот руу хөдөлсөн.
 




Б. Цэрэндолгор :

  • “5 senses” Англи хэлний хичээлийг7-р ангийн сурагчдад зориулан үзүүлэх хичээл заасан
  • 12-р ангийн сурагчдад зориулан
  • ЭЕШ-н даалгаврууд дээр хэрхэн ажиллах нь - 1 цаг
  • Сонсох материалуудыг интернет сувгаас олж ажиллах нь – 1 цаг
  • 7а, 7б, 8а - 2 цаг, 9а - 3 цаг, 10а – 2 цаг, 11в-3 цаг хичээл орсон.
  • 8в ангид АУСҮА болон ХГҮА-г өөрсдөө хэрхэн удирдах нь – 1 цаг
  • “Plickers” ашиглан сурагчдын явцын шалгалтыг хэрхэн үнэлэх, дадлага хичээл – 4 цаг /хамрагдсан багш -6/
  • 2016.12.02-ны 11 цагт нийт багш нартай уулзаж ажлын амжилт хүсээд УБ хот руу хөдөлсөн.
Э.Энхмандах :
  • 25 цагийн хичээл заасан
  • Залуу багш нарын багтай ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулсан
  • 6а ангийг даан авч ажилласан
Р.Нансалмаа :
  • 25 цагийн хичээл заасан
  • 12-р ангийнханд ЭЕШ-н зөвлөгөө өгсөн
  • Тус сургуулийн химийн багштай хамтран хичээл бэлтгэж заасан
  • Химийн багшид нь 12-р ангийнхантай хэрхэн ажиллах зөвлөгөөг өгсөн
Аялал , үзэж харсан газрууд :
  • Хорго орчмын байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцах аялал хийж хоргын тогоог үзсэн
  • Малчин айлын хотонд очиж малчдын амьдрал ахуй, хийдэг ажил, боловсруулдаг хоол хүнс, отрын гэр зэрэгтэй танилцуулах ажлыг зохион байгуулсан.

 Судалсан туршлага :

  • Тус сургуулийн багш нар орон нутагтай төсөл их бичдэг юм байна.
  • Төгсөгчдийн хүчээр анги танхим тохижуулалт хийгддэг юм байна