БСШУСЯ, МУБИС-ийн түүхийн тэнхим, МУИС, ШУТИС хамтран зохион байгуулж, Гадаад харилцааны яам ивээн тэтгэсэн түүхийн улсын анхдугаар олимпиадад түүх, нийгмийн ухааны багш Э.Амармэнд хүрэл медаль, 12а ангийн сурагч Э.Энхсанаа тусгай байр тус тус эзэллээ. 2016-2017 оны Улсын техник технологийн XXI олимпиадаас дүрслэх урлаг, технологийн багш Б.Мөнхбүрэн хүрэл медаль хүртлээ. Та бүхэндээ цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөе.