ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Шилийн хотын Монгол дунд сургуулийн багш нарыг сургууль дээр угтаж авч сургуулийн тухай товч мэдээлэл өгч, сургуулийг тойрон сургуулиа танилцууллаа.

  • Өөрсдийн мэргэжил мэргэжлээр дараах багш нарын хичээлд сууж туршлага солилцов. Биеийн тамирын багш Д.Отгонжаргал, англи хэлний багш Д.Идэш, Э.Өнөрцэцэг Биеийн тамирын багш М.Одхүү
  • Шилийн хотын монгол дунд сургуулийн биеийн тамир, англи хэлний багш нар үзүүлэх хичээл зааж туршлагаа хуваалцлаа.
  • Ахлах ангийн сургалтын менежер Ё.Лхагвацэрэн багш хичээлд суусан болон хичээл заасан, хамт бэлдэлцсэн багш нартай нийлж хичээлийн хэлэлцүүлэг зохион байгууллаа.
  • Шатрын багш Г.Эрдэнэбаатартай танилцаж сургалтын талаар ярилцлаа
  • Шилийн хотын монгол дунд сургуулийн багш нар байх хугацаандаа ЗАС-үүдтэй хамтран ажиллаж, харилцан туршлага солилцож, заах хичээлээ бэлдэв.
  • Шилийн хотын монгол дунд сургуулийн багш нарт хөгжүүлэх сургалтын сурагчид урлагийн тоглолт үзүүлэв.