Азийн олимпийн зөвлөлийн Ерөнхийлөгч, Үндэсний олимпийн хороодын холбооны Ерөнхийлөгч Шейх Ахмад Аль-Фахад Аль-Сабах-ын нэрэмжит олимпийн танхим манай сургуульд нээлтээ хийлээ.

Нээлтийн ёслолд Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган,Азийн олимпийн зөвлөлийн хэвлэл, мэдээллийн албаны менежер Жинс Жоу Жианг тэргүүтэй төлөөлөгчид оролцож баяр хүргэв.

 

Шейх Ахмад Аль-Фахад Аль-Сабах нь 1991 оноос Азийн олимпийн зөвлөлийн Ерөнхийлөгч, 2012 оноос Үндэсний олимпийн хороодын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.