2017.04.14-04.16 хооронд тус сургуулийн Монгол хэл, Англи хэл, Урлаг, Нийгмийн ажилтан, Сэтгэлзүйч багш нарын бүрэлдэхүүнтэй 19 багш 84-р сургууль дээр ажиллалаа.
- Сургуультай танилцах аялал

- 84-р сургуулийн захирал МУГБ, D.Ph С.Марта сургуулийн түүх, амжилт, цахим сургууль, үйл ажиллагааны онцлогийн талаарх товч мэдээлэл өгөв.

- Монгол хэл, дуу хөгжим, англи хэлний хичээлд сууж, хичээл бүр дээр хэлэлцүүлэг зохион байгуулав.


- Математик, түүх, физик, биологи, технологийн цахим хичээлүүдэд сууж туршлага солилцсон.
- Сургуулийн сурагчдын зүгээс бэлтгэсэн тоглолтыг үзэж сонирхов.
- ЗАС-ын багш нартай уулзалт зохион байгуулж туршлагаа солилцов.

- 2017.04.15-04.16 хооронд сургуулийн багш нар Улаанбаатар хотын дурсгалт газар болон худалдааны төвүүдээр чөлөөт аялал хийж, 16-ны орой 20.00 цагт Улаанбаатар төв вокзалд хүргэж өгч үдэн гаргалаа.