Багшийн хөгжлийг дэмжих, сургалтын үйл ажиллагаанд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, шинэ санаа арга туршлагыг түгээн дэлгэрүүлж хөгжүүлэх, судалгаа шинжилгээний ур чадварыг дээшлүүлэх зорилгоор НБГ-аас зохион байгуулсан "Суралцагчдын ухаалаг хэрэглээ - сургалтын үйл ажиллагаа" сэдэвт 2017 оны нийслэлийн шилдэг илтгэлийн уралдаанд "Сурагчдын хорт зуршлын хэрэглээ, ойлголт, хандлага - сургалтын үйл ажиллагаа" сэдэвт илтгэлээр манай сургуулийн МХУЗ багш нар амжилттай оролцож, нийслэлийн хүмүүнлэгийн ухааны салбараас 3-р байр, салбар салбарын шилдэг илтгэлүүдээс 7-р байр буюу тусгай байр эзэлсэнд баяр хүргэж та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.