Улсын Тэргүүний 84-р сургуулийн БАЗАН-ээс зохион байгуулсан Гар бөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнийг сургууль, багш эцэг эхчүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөдөлгөөн эрүүл мэндийн өдөр болгон чөлөөт цагаа спортлог өнгөрүүлэх зорилготойгоор жил бүр зохион байгуулдаг. Тэмцээнд 5 бүлгийн 80 тамирчин, 48 багш ажилчид, хөгжөөн дэмжигч эцэг эхчүүд оролцлоо. Сурагчид  дуут гимнастикийн дасгалаа аав ээжүүдтэйгээ хамтран хийлээ. 2016-2017 оны хичээлийн жилийн гар бөмбөгийн шилжин явах цомын эзэн 1-р ангийн багийн хамт олон шалгарч, шагналыг БАЗАН-ийн сургалтын менежерүүд, секцийн ахлагч нар гардууллаа.