Улсын тэргүүний 84-р сургуулийн бүтээлч хамт олон бид "COVID-19" буюу шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх,
иргэдээ аюулт өвчнөөс урьдчилан хамгаалахад сэтгэл зүтгэл гарган хүн ардынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө
 тэргүүн эгнээнд ажиллаж байгаа Улсын онцгой комиссын нийт алба хаагчид, бие бүрэлдэхүүн, ЭМЯ, Эмч эмнэлгийн ажилтнууд,
халдварт өвчнөөс сэргийлэх ажилд дайчлагдан ажиллаж буй төрийн албан хаагчдад талархаж, эрсдэлт нөхцөл байдлыг даван
туулахад эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлэн “МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ЦАХИМ СУРГУУЛЬ” – ийн нийт 235 багш, ажилчид
өөрсдийн санаачлагаараа 1 өдрийн цалин буюу нийт 7.761.239 төгрөгийг аюулт өвчний халдвараас сэргийлэх ажилд зориулан
хандивлаж буйгаа өнөөдөр ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, Бригадын генерал Г.Ариунбуян болон холбогдох албаны хүмүүст гардууллаа.

Улс оронд үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг ард нийтээрээ ойлгож, Онцгой байдал, цагдаа, эмнэлгийн ажилчиддаа сэтгэлийн дэм,
урам хайрлаж, хандив тусламж үзүүлэхийг бүх шатны боловсролын байгууллагуудаа түүчээлэн уриалж байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай

 

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ 84-Р СУРГУУЛИЙН ЗАХИРГАА,
2020.03.05.