"СУРАГЧ ЭНТРЕПРЕНЭР ТӨВ" нээлтээ хийлээ 😄🤗
Улсын тэргүүний 84-р сургуулийн ахлах ангийн сурагчдын ВЕЕ клуб, удирдагч багш СНА С.Өлзийбаяр, 2001 оны төгсөгч Ж.Золзаяа захиралтай SMS (Стартап маркетинг спэйс) ХХК-ийн санаачлага, төслийн хөрөнгө оруулалтаар Саясанаа ХК, "Таванбогд групп"-ийн "Мэдлэгтэй дэвтэр" брэнд хамтран байгуулсан Монголын анхны "Сурагч энтрепренэр төв" албан ёсоор үүд хаалгаа нээлээ.
Ирээдүйн энтрепренэрүүд, түүчээ залуусын боловсролд зориулан хөрөнгө оруулалт хийсэн Ж.Золзаяа төгсөгчдөө, түүний найзууд, хамт олон, хамтран ажилладаг байгууллагууд, сайхан сэтгэлтэй ах эгч нартаа талархал илэрхийлж байна. 2019.09.30-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд энтренершип, шинийг санаачлагч, гарааны бизнес эрхлэгчдийг төрүүлэх, түүчээ залуусыг бэлтгэх сургалтууд хичээллэж эхэлнэ. Та бүхэнд дахин баярлалаа 😁🤩🥳👏
#SMS #KidPreneur #BelikeaBee
#Zolzaya_Jargalsaikhan
#Ulziibayar_SukhOchir
Улсын тэргүүний 84-р сургуулийн захиргаа
2019.09.29.