Улсын тэргүүний 84-р сургуулийн 1,2-р ангиудын Эцэг эхийн  өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа. Эцэг эхэд тулгарч буй асуудлаар сурган хүмүүжүүлэх зөвлөгөө өгөх, тэднийг сургуулийн үйл ажиллагаанд татан оролцуулах, анги хамт олныг нэгтгэх зорилготойгоор зохион байгуулав. Өдөрлөгийн үйл ажиллагааг 23 бүлгийн эцэг эхчүүдийн дунд өртөөлчилсөн байдлаар хичээлийг явуулав. 1,2-р ангийн нийт эцэг эхчүүдийн 81% нь энэ өдөрлөгт хамрагдсан.

1,2-р ангийн багш нар зөвлөгөө, монгол хэл, нийгэмшихүй, математик гэсэн 4 багт хуваагдан тус бүр эцэг эхчүүдэд зөвлөгөө өгсөн. Өдөрлөгийн үеэр  заагдсан бүх хичээл сонирхолтой өгөөжтэй байлаа. Аргазүйн талаас их зүйлийг мэдэж авсан бөгөөд  1,2-р ангийн хүүхэдтэй эцэг эхчүүдэд их тохиромжтой байлаа. Хүүхэдтэйгээ ажиллахад дөхөм боллоо. Нэгийг бодож хоёрыг тунгаалаа. Багш нарын арга барил их таалагдлаа гэсэн сэтгэгдлийг ихэнх эцэг эхчүүд сэтгэгдэлдээ бичсэн байлаа. Эцэг эхчүүдэд үдийн цайны амталгаа явуулж, үдийн цайны талаар судалгаа авлаа.