2019 оны 3 сарын 21-ны өдөр 16:00 цагаас УБ хот даяар Гамшгийн аюулын зарлан мэдээлэх сирень дохиогоор нийт багш сурагчдид сургуулийн байрыг орхин гарч, цугларах цэгт байрлах дадлага сургуулилалтыг хийж гүйцэтгэлээ. Төв байрны 33 бүлгийн 1480 гаран сурагч 4минут 17 секундэд, Бага сургуулийн 21 бүлгийн 1444 сурагч 7минутанд багтаж гарлаа.  

Уг сургуулилалтын үеэр сургуулийн багш ажилчдад газар хөдлөлтийн идэвхжил ба байгалийн гамшиг, гал түймэр, үер ус, газар хөдлөлтийн байгалийн гамшгийн аюулаас өөрсдийгөө болон бусдыг авран хамгаалахын тулд юу хийх ёстой вэ гэх мэт ерөнхий мэдээллийг СНА С.Өлзийбаяр танилцуулсан. Мөн сургуулийн барилга байгууламжийн ослын гарц, нөөц хаалга байнгын ажиллагаатай эсэх, ослын гэрэлтүүлэг болон аврах гарцуудыг мэдээлсэн тэмдэг тэмдэглэгээ тавигдсан эсэхэд хяналт тавин ажиллалаа. Мөн:

  • Газар хөдлөлт, болзошгүй байгалийн гамшгийн эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хэрхэн авран хамгаалах
  • Газар хөдлөлтийн гамшгийн үед нийт бүрэлдэхүүн барилга байгууламжид байх үедээ “Суу-Нуугд-Хүлээ” зарчмыг баримтлах
  • Барилга байгууламжаас нүүн шилжих, орхин гарахдаа “Гүйхгүй-Ярихгүй-Буцахгүй-Түлхэхгүй” зарчмыг баримтлах
  • Гарах замдаа даацын ханыг дагаж гарах, гарсан хойно сургуулийн барилгаас хол зайд зогсох гэх мэт ойлголтуудыг багш ажилчдад үзүүлэн таниулсан өндөр ач холбогдолтойгоор зохион байгуулагдлаа.