Сургуулийн дотоод журмаас
Сурагчдад тавих шаардлага:
1.
Сурагч  сурах хөдөлмөрт өөрийгөө дайчлан бие даан сурах арга барилд суралцах, сургалтын агуулга хөтөлбөрийг эзэмших, сургалтын амжилтаа ахиулахын төлөө  байнга идэвхи зүтгэлтэй байх
2. Сургуулийн дотоод журмыг чанд сахиж, сахилга баттай, дэг журамтай байж, сургуулийн анги танхим кабинетийн эд хөрөнгөнд хайр гамтай хандаж, хог хаяхгүй, орчноо цэвэр байлгахад санаа тавих
Сурагчдын үүрэг:
1. Сургалтын явцад багшийн тавьсан шаардлагыг биелүүлж, хичээлд идэвхитэй оролцох
2. Бие даан сурах арга барил эзэмших
3. Харилцааны соёлтой байх, бусдыг хүндэтгэх, бусдыг сонсох, үүрэг даалгаврыг биелүүдэг байх
Хэвшүүлэх зүйл:

  • Сурагчийн дүрэмт хувцас тогтмол өмсөх
  • Сургуулийн орчинд хог хаяхгүй байх   
  • Мэндлэх, хүндлэх, талархах, уучлал гуйх, эелдэг зөв харьцааны соёл эзэмших.
  • Сургууль дотор  баруун гарын дүрэм баримтлах   
  • Сурагч бүр нэвтрэх картаа байнга зүүнэ.