ӨӨРӨӨРӨӨ БИШ ШАВИАРАА БАХАРХАЖ ЗОВЛОНГОО МАРТДАГ
ӨРГӨН ТҮМНИЙ ҮРСИЙГ ГЭСЭЭР ЖАРГАЛАА МАРТДАГ
САРУУЛ ТАНХИМД ШАВЬ НАРТАЙГАА ШУУГИХДАА АМЬДРАЛАА МАРТДАГ
САМБАР ШОХОЙ НОМ, ДЭВТЭР ДУНД АР ГЭРЭЭ МАРТДАГ
НАРТ ХОРВООД БАЙХГҮЙ НАНДИН САЙХАН АЛБЫГ ЭЗЭМШСЭН
БАГШ ТАНД МОНГОЛЫН БАГШ НАРЫН 49 ДАХЬ ӨДРИЙН БАЯРЫН ХАЛУУН МЭНДИЙГ ХҮРГЭЕ!

10-р сарын 05-нд Монголын багш нарын өдрийг  тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Энэ өдөр боловсролын салбарт оюун ухаан, мэдлэг чадвараараа манлайлсан олон гавьяат үйлстнийг тодруулсан билээ.  Энэ баярт өдрөөр Улсын тэргүүний  84-р сургууль нийт багш, ажилчдаа мөн шагнаж урамшууллаа.
 
Хүүхдэд ээлтэй сургалтын таатай орчин бүрдүүлж, ямагт багш, сурагчдын хөгжил, хүүхдийн төлөвшилд анхаарч ажиллаж чаддаг манай хамт олноос япон хэлний багш Б. Нямлхагва, газарзүйн багш Д.Жавзмаа, бага ангийн багш Г.Оюунчимэг Л.Оюунбилэг Ардын боловсролын тэргүүний ажилтан боллоо. Мөн Боловсролын яамны шагнал “Жуух” бичгээр биологийн багш Л. Алтантуяа, бага ангийн багш Ж.Наранцэцэг нар шагнуулж , технологийн багш Ч. Отгончимэг  “Багшийн алдар”-аар энгэрээ цооллоо.

Шагналын хур буусан эл өдөр олон багш нар зэрэг нэмлээ. Тухайлбал: Ахлах багшаар бага ангийн багш Б.Загармаа, Э.Даваасүрэн, А.Саруулбуян, Х.Баярсайхан, Арга зүйч багшаар бага ангийн багш Н.Урангоо, Э.Энхбаяр, мэдээлэл зүйн багш Э.Энхмандах, технологийн багш Г.Нямбаяр, англи хэлний багш Э.Өнөрцэцэг нар шагнагдлаа. Мөн МЗХ-ны шагнал болох “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” шагналаар монгол хэлний багш Ц.Эрдэмчимэг, “Тэргүүний залуу” алтан медалиар математикийн багш Н.Баясгалан, бага ангийн багш Б.Золзаяа, “Хөдөлдмөрийн алдар” медалиар бага ангийн багш С.Эрдэнэчимэг Ш.Сарантуяа, дуу хөгжмийн багш Д.Ариунболд, англи хэлний багш Б.Наранбат, “Тамирчны алдар” медалаар биеийн тамирын багш Д.Отгонжаргал нар энгэрээ чимсэн баярт үйл явдал боллоо.

Түүнчлэн  МАБНХ-ны шагнал “Ахмад зүтгэлтэн багш”-аар бага ангийн багш Н.Сэхээхүү, П.Түмэнжаргал, “Багшийн гавьяа” шагналаар хөгжмийн боловсролын багш Д.Эрдэнэбаяр, биеийн тамирын багш Л.Баатархүрээ, бага ангийн багш Д.Хишигмаа, Бу.Алтантуяа, Ц.Өлзийсайхан, Боловсролын үйлчилгээний хүндэт ажилтнаар үйлчлэгч Л.Дэнсмаа-г шагналаа.