Монголын багш нарын 50 дахь өдрийг угтан багш, ажилчдыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, хамт олны эв нэгдлийг бүрдүүлэх, сургуулийн шигшээ баг тамирчдыг сонгох зорилгоор “ТАНЫ ЦАГ- 2016” нэрийн дор зохион байгуулсан спортын 2 төрөлт тэмцээн амжилттай явагдаж өнгөрлөө.

Баг тамирчид хувцсаар жигдэрч, ирц бүрэн оролцсоноос гадна, сургуулийн захиргаанаас шигшээ баг тамирчдад бие халаалт, тоглолтын шинэ хувцас оюулсан, биеийн тамирын 2 заалны шалыг дэлхийн стандартын дагуу шинэчилсэн зэрэг нь тэмцээн зохион байгуулахад урамтай сайхан байлаа.

ГАР БӨМБӨГийн тэмцээнд нийт 11 баг оролцож, хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсноос

  • ГХЗАС-ийн баг тамирчид 1-р байр, алтан медаль,

  • ЗАА-н баг тамирчид 2-р байр, мөнгөн медаль,

  • БШЗАС-ийн баг тамирчид 3-р байр, хүрэл медаль тус тус хүртлээ.

САГСАНБӨМБӨГийн тэмцээнд нийт 10 баг оролцсоноос

  • ГХЗАС-ийн баг тамирчид 1-р байр, алтан медаль,

  • ЗАА-н баг тамирчид 2-р байр, мөнгөн медаль,

  • МАТЗАС-ийн баг тамирчид 3-р байр, хүрэл медаль тус тус хүртлээ.

Нийлбэр дүнгээрээ ГХЗАС-ийн баг тамирчид 1-р байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо. Нийт багш, ажилчиддаа удахгүй болох багш нарын баярын мэнд хүргэж, спортын өндөр амжилт хүсье.