2016 оны 11 сарын 26-нд Монгол Японы төв дээр зохион байгуулагдсан Японы Элчин Сайдын Цомын төлөөх шёоги шатрын 6-р тэмцээнд манай сургуулийн сурагчид амжилттай оролцлоо. Б хэсэгт 7В ангийн сурагч Б.Даваажаргал гуравдугаар байрт шалгарч, хүрэл медалийн эзэн болсон бөгөөд 8В ангийн сурагч Г.Жавхаа дөрөвдүгээр байрт шалгарав. Тэмцээнд оролцсон бүх сурагчиддаа цаашдынх уралдаан, тэмцээнд өндөр амжилт хүсье.