Монгол улсын аварга шалгаруулах 2016 оны Мини Гандболын тэмцээн Улаанбаатар хотноо Мон-Алтиус БТДС-ийн зааланд 10-11 нас, 12-13 насны ангиллаар 05-р сарын 4-6 нд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд ерөнхий боловсролын сургуулиудын 20 багийн 160 гаруй тамирчид оролцож ур чадвараа сорин өрсөлдөж дүнгээ гаргалаа. Манай сургуулийн Т.Жавзанпагма дасгалжуулагчтай баг 3-р байранд шалгарч хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнагдлаа. 10-11 насны ангилалд 4в ангийн сурагч Я.Орчлон шилдэг довтлогчоор шалгарлаа.
cardura compendium cardura xl carduran