Орхон аймгийн Баян-Өндөр цогцолбор хөгжмийн сургуулиас уламжлал болгон явуулдаг Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит өсвөрийн үндэсний хөгжимчдийн УРАН ЭГШИГ улсын VI уралдаан боллоо. Тус тэмцээнд хот хөдөөгийн 29-н байгууллагын 280 сурагчид оролцсноос  манай сургуулийн сурагчид дараах амжилтыг гаргалаа.

Морин хуур хөгжмийн төрлөөр Б.Оюундалай тэргүүн байр, Ч.Эрхэмбилэг 3-р байр, Шанз хөгжмийн төрлөөр П.Номин-Эрдэнэ тэргүүн байр, Д.Амарзаяа гуравдугаар байр, Ятга хөгжмийн төрлөөр Д.Эгшиглэн тэргүүн байр тус тус эзэлсэн байна. Амжилттай оролцсон сурагчиддаа сургуулийн нийт багш, сурагчдаас баяр хүргэж, цаашдынх нь суралга хөдөлмөрт өндөр амжилт хүсье.