Нэг. Нийтлэг үндэслэл:

  1. Энэхүү дүрэм нь 84 дүгээр сургуулийн үйл ажиллагааны стандартыг тодорхойлж, сургалт хүмүүжлийн бүхий л үйл ажиллагаанд мөрдөх эрх зүйн үндсэн баримт бичиг мөн.
  2. Энэхүү дүрэм нь тус сургуулийн сургалт хүмүүжлийн бүхий л үйл ажиллагааны хүрээнд Монгол улсын үндсэн хууль, хөдөлмөрийн ба боловсролын тухай багц хууль, бусад хуулийн холбогдох заалтууд, төрийн захиргааны удирдах дээд байгуулагуудаас гаргасан тогтоол, тушаал, хууль эрх зүйн актуудыг баримтлах хэм хэмжээг тусгасан байна.
  3. Энэхүү дүрэм нь Монгол улсын ба олон улсын холбогдох хууль тогтоомж, удирдах дээд байгуулагуудаас гаргасан эрх зүйн актууд болон сургуулийн үйл ажиллагаа, хэтийн зорилттой уялдан гарсан зайлшгүй өөрчлөлт, хурал, зөвлөгөөний шийдвэрийг тусган баяжиж байна.
  4. Тус сургууль нь улсын өмчийн, ашгийн төлөө бус байгууллага байна.
  5. Сургуулийн эрхэм зорилго нь:

    Нийгмийн эрэлт хэрэгцээ, цаг үеийн шаардлагад нийцсэн орчин үеийн загвар, “Жишиг сургууль”   болох

  6. Сургуулийн үндсэн зорилт нь :

    Сургуулийн үйл ажиллагааны үндсэн зорилт нь суралцагчдад боловсролын стандартаар тогтоосон бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх, тэдний хөгжих, төлөвших үйл явцыг шинжлэх ухааны үндэстэй удирдах, зохион байгуулах, эцэг, эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах, тэдэнд мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа дэмжлэг үзүүлэхэд оршино.

  7. Багш нарын зөвлөлийн эрх үүрэг
    1. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь “Сурган хүмүүжүүлэх зөвлөгөөн” байна. Хурлыг жилд 2 удаа, шаардлагатай тохиолдолд ээлжит бус хуралдааныг зохион байгуулна. 
    2. Сургуулийн хөгжлийг тодорхойлох, сургалтын ажлын удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, сургуулийн хамт олны нийгмийн асуудал, аж ахуй, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудаар санал дэвшүүлэх, багш сурагчдыг үнэлж дүгнэх, удирдах дээд байгууллагын шагналд тодорхойлохоор нэр дэвшүүлэх, санал гаргахдаа ЗАН, секцийн саналыг тусган ажиллана. 
    3. Багш нарын зөвлөл нь сурагчдыг анги дэвшүүлэх, улируулах, сургууль төгсгөх, асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргана. Мөн сургуулийн удирдах ажилтнуудын болон ЗАС-үүдийн ажлын тайланг хэлэлцэх, ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгөх эрхтэй ажиллана. 
    4. Сургуулийн дүрэм, сургуулийн дотоод журам, хөдөлмөрийн дотоод журам, заах аргын нэгдэл, секцийн журам, эцэг эхийн хорооны дүрэм, гүнзгийрүүлсэн болон хөгжүүлэх сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, хичээлээс гадуурх сургалтын ажлын хөтөлбөр, багш нарын ажлыг үнэлж дүгнэх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам, багш нарын мэргэжил дээшлүүлэх төлөвлөгөө, хөтөлбөр зэргийг хэлэлцэж батална. 
    5. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, сургалтын ажлын төлөвлөлт, зохион байгуулалтад оролцож, сургалтын дэвшилтэт технологийг багш нарын үйл ажиллгаанд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна. Багш нарын зөвлөлийн бүтэц:

       

  8. Заах аргын нэгдлийн эрх, үүрэг
    1. Хичээлийн төрлөөр, анги нэгдлээр болон мэргэжлийн хамтлаг хэлбэрээр нэгдсэн багш нарын бичил зөвлөл юм. 
    2. Бага анги, байгалийн ухаан, нийгмийн ухаан, амьдрах ухааны гэсэн 4 -н заах аргын нэгдэлтэй. Нэгдэл бүр дотроо мэргэжлийн салбар заах аргын секцүүдтэй байна.Секцийн ахлагчийг тухайн мэргэжлийн багш нарын саналаар сонгон шалгаруулна. 
    3. ЗАС -үүд нь тухайн мэргэжлийн хичээлийн хөтөлбөр боловсруулах, агуулгын баяжилт хийхийн зэрэгцээ судалгаа шинжилгээ хийж, сургалтын чанар үр дүнгээ тооцож ажиллана.
    4. Багш нарын мэргэжил, заах арга ур чадварыг дээшлүүлэх, ээлжит хичээлийн бэлтгэл хангах хамтын ажиллагааны болон багшийг хөгжүүлэх төв байна. 
    5. Заах аргын нэгдэл секцийн ахлагч нар багш нарын ажлын үр дүнг үнэлэн, үр дүнгийн урамшуулал олгох хувийг тогтооход санал өгнө.

       

  9. Сургуулийн захирлын эрх, үүрэг
    1. Сургуулийн захиргааны удирдлагыг захирал хэрэгжүүлнэ. Захирал Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан нийтлэг эрх, үүрэг болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг удирдлага болгон ажиллана. 
    2. Захирал холбогдох хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэрт нийцүүлэн сургуулийн үйл ажиллагааг зохицуулах дүрэм, журам, зааврыг боловсруулан баталж мөрдүүлнэ. 
    3. Захирал албан тушаалын бүрэн эрхийнхээ хүрээнд хамаарах асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргана. 
    4. Захирал сургуулийн өөрийн удирдлага, багш нарын зөвлөл, заах аргын нэгдлийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангахад дэмжлэг үзүүлж, шийдвэр гаргахад тэдний оролцоог хангаж ажиллана. 
    5. Захирал албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төр, эдийн засаг, шашны аливаа нөлөөлөлд орохгүй, багш, ажилчид, суралцагчдын эрх ашгийг эрхэмлэн ажиллана. 
    6. Захирал авлигын эсрэг хууль тогтоомжийг чанд мөрдөж, албан үүрэгтэй холбоотой аливаа үйл ажиллагаанд ашиг сонирхлын зөрчилгүй ажиллаж, сургуулийн батлагдсан төсөв, өмч хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулна. 
    7. Захирал бүрэн эрхээ хэрэгжүүлэх, захиргааны шуурхай удирдлагыг хангах, холбогдох асуудлаар шийдвэр гаргахад зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий захирлын дэргэдэх зөвлөлийг байгуулан ажиллуулж болно. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг захирлын тушаалаар батална. 

    8. Захирал сургалтын менежерийн ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлага хангасан нэр дэвшигчийг багш нарын зөвлөлд танилцуулж, зөвлөлийн санал хураалтын дүнг харгалзан сургалтын менежерийг томилно. 
    9. Сургалтын менежер боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг сургуулийн түвшинд хэрэгжүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, нэгж хичээлийн чанар, үр өгөөж, стандартын биелэлтэд хяналт тавьж багшид мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах замаар сургалтын чанарыг сайжруулах ажлыг хариуцан зохион байгуулах, ажлын байрны тодорхойлолт болон захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ. 
    10. Захирал нь сургуулийн нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлага хангасан, мэргэжлийн ажилтныг сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилж, ажиллуулна. 
    11. Нийгмийн ажилтан нь хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээг суралцагч, тэдний гэр бүлд үзүүлэх бөгөөд ажлын байрны тодорхойлолт болон захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ. 
    12. Сургууль хөгжүүлэх бодлого боловсруулах 
    13. Сургуулийн бүтэц зохион байгуулалтыг тогтоох 
    14. Сургуулиа төлөөлж гадаад дотоодын байгууллагуудтай холбоо тогтоох, гэрээ хэлэлцээр хийх 
    15. Багш ажилтныг ажилд томилох, халах өөрчлөх , хөдөлмөрийн гэрээ байгуулах, төсөв санхүүгийн төлөвлөлт, хуваарилалт, зарцуулалтанд хяналт тавих, аж ахуйн үйл ажиллагааг удирдах 
    16. Сургалт хүмүүжлийн бүхий л үйл ажиллагаа, сургуулийн өдөр тутмын бүх үйл ажиллагааг удирдлагаар хангах 
    17. Багш ажиллагсадын хөдөлмөрийн сахилга, бүтээмж, ажлын чанар гүйцэтгэлд хяналт тавих, шагнаж урамшуулах, захиргааны арга хэмжээ авах 
    18. Захирал нь багш, ажилчдын нийгмийн асуудалд анхаарч, бүхий л талаар дэмжин ажиллах 
    19. Багш нарыг чадваржуулах, аттестатчилах, чадварлаг боловсон хүчнээр багш нарын эгнээг сэлбэх, тэдний бүтээлч сэтгэлгээг дэмжих, сургалтын чанар сургуулийн үнэлэмжийг дээшлүүлэх, суралцагчдын сурах, хүмүүжих, төлөвших боломжит таатай орчныг бий болгох зэрэг эрх үүрэгтэй байна.
  10. Захирлын дэргэдэх зөвлөл :
    1. Зөвлөл нь сургуулийн удирдах ажилтнуудаас бүрдэнэ.
    2. Сургуулийн өдөр тутмын ажлыг удирдан зохион байгуулах үйл ажиллагаанд хяналт тавих, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, хамтын удирдлагыг хэрэгжүүлнэ.
    3. Ажилд авах, халах, чөлөөлөх, шагнаж урамшуулах, арга хэмжээ авах, зэрэг асуудлуудад хамтын шийдвэр гаргана.
  11. Сургалтын менежерийн эрх, үүрэг
    1. Захирал ба багш нарын зөвлөлөөс гаргасан шийдвэрийг өдөр тутмын үйл ажиллагаандаа удирдлага болгон сургалтын үйл ажиллагааг гардан зохион байгуулна. 
    2. Сургалтын бодлого боловсруулж хэрэгжүүлэх 
    3. Хичээл бүрийн хөтөлбөрт агуулгын баяжилт хийлгэж сургуулийг өөрийн хөтөлбөрийг сайжруулан боловсронгуй болгох 
    4. Сургалтын үйл ажиллагаанд хяналт тавих, арга зүйн зөвлөгөө өгөх, дүн шинжилгээ, харьцуулалт анализ хийх, сургалтын технологийн чиглэлээр багш нарт сургалт явуулах, багш нарын хичээлд суух, хичээлийг үр дүнтэй явуулахад нь туслах 
    5. Сургалтын материаллаг орчинг бий болгоход онцгой анхаарах, сургалтын дидактик материал, ном сурах бичиг, гарын авлага зөвлөмж, бодлогын хураамж тест, e- бүтээгдэхүүнүүд гэх мэт багш нарын оюуны бүтээлийн санг бий болгох 
    6. Гүнзгийрүүлсэн болон сонгон суралцах, мэргэжлийн сургалтын бодлого журам боловсруулах, удирдах хяналт тавих, үр дүнг тооцох 
    7. Сургалтын ажлын лавлах хийх, хэвлүүлэх 
    8. Агуулгын хоцролттой болон түлхүү түвшний хүүхдүүдтэй ажиллах бодлого боловсруулж хэрэгжүүлэх 
    9. Хичээлийн хуваарийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хийж, мөрдүүлэх, багш нарын цаг ашиглалт, ажлын үр дүнд хяналт тавьж ажиллана.
  12. Нийгмийн ажилтны эрх, үүрэг
    1. Сургуулийн нийгмийн ажилтан нь албан тушаалын тодорхойлолт, боловсролын нийгмийн ажилтны ажил үүргийн нийтлэг жишиг, сургуулийн захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан эрх үүргийг хэрэгжүүлнэ. 
    2. Сурагч бүрийн сурах, хөгжих чадавхыг нэмэгдүүлж, сургалтын таатай орчныг бүрдүүлэх явдал тул багш сурагчдын талаарх төрөл бүрийн судалгаануудыг авч үйл ажиллагааны арга барилаа боловсруулах 
    3. Сурагчдын дунд соёл хүмүүжлийн олон талт ажлуудыг удирдан зохион байгуулах, сургууль гэр бүл, олон нийтийн байгууллагуудын харилцааг шинэ шатанд гаргах 
    4. Нийгмийн ажил, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, дэмжих бүлгүүдийг зохион байгуулах, хүүхдийн үүсгэл санаачилгын, сайн дурын байгууллагуудыг удирдлагаар хангах, зөвлөн туслах 
    5. Хүүхэд хөгжүүлэх төсөл боловсруулж хэрэгжүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах 
    6. Хүмүүжлийн доголдолтой, эрсдэлд өртөж болзошгүй сурагчдын болон нийгмийн халамж хүртэхүйц эмзэг бүлгийн сурагчдын судалгааны үндсэн дээр зорилтот бүлгүүдтэй ажиллах бодлого, хөтөлбөртэй болох 
    7. Эрсдэлт бүлгийн хүүхэдтэй ажиллах өөрийн арга барилыг боловсруулах, тэдэнтэй тогтмол үр дүнтэй ажиллах, холбогдох эрх зүйн дүрэм журам, хуулийн хүрээнд бусад дээд шатны байгууллага, албан тушаалтантай шууд харилцан хамтран ажиллах 
    8. Сурагчдыг төлөвшүүлэх , иргэншүүлэх 
    9. АУБ нартай хүүхдийн эрхийн үүднээс байнга хамтран ажиллах, тэдэнд зөвлөн туслах, үйл ажиллагаанд нь хяналт тавих, үнэлж дүгнэх үүрэгтэй. 
    10. Сургуулийн нийгмийн ажилтан нь ажиллах орчин нөхцөл, өрөө тасалгаа, сургалтын хэрэглэгдэхүүн гарын авлага, сурах бичгээр хангуулах, сургалтын үйл ажиллагаа, суралцагч, эцэг эх асран хамгаалагч болон өөрт хамааралтай бусад асуудлаар санал хүсэлтээ гаргах, сургуулийн захиргаа болон холбогдох шатны байгууллагаар шийдвэрлүүлэх эрхтэй.

       

  13. Дотоод хяналтын ажилтны эрх, үүрэг
    1. Дотоод хяналт шалгалтын зорилго нь нь сургалтын үйл ажиллагаа, хичээлийн явц, сахилга, дэг журам, сургуулийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаа, өмч хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, хамгаалалт, зарцуулалт, дүрэм, журам, аюулгүй ажиллагаа, байгууллагын дотоод үйл ажиллагааг шалгаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг арилгах, залруулахад чиглэгдэнэ. 
    2. Дотоод хяналт шалгалт нь төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, байнгын ба гэнэтийн гэсэн хэлбэрүүдтэй байна. 
    3. Багш, ажилтан, ажиллагсад, эцэг, эх, сурагчдаас ирүүлсэн гомдол хүсэлтийг шийдвэрлэх, шийдвэрлүүлэх 
    4. Дотоод хяналтын ажилтан нь дараах чиглэлээр хяналт тавин ажиллана.

      Сургалтын үйл ажиллагааны чиглэлээр:

  14. Сургуулийн сэтгэл зүйчийн эрх, үүрэг
  • Сургалтын хөтөлбөрийн агуулгыг баяжуулах, боловсронгүй болгох замаар сургалтын чанар үр ашгийг дээшлүүлэх
  • Суралцагчид өөрсдийн сонирхол хэрэгцээний дагуу сурч хүмүүжих , бие даан сурах арга барилд суралцах, авьяас чадвараа нээж хөгжүүлэх, иргэнших, төлөвших тэднийг амьдралд бэлтгэх боломжийн орчин бий болгох
  • Багшийг ажлын байран дээр нь хөгжүүлэх, чадваржуулах
  • Хүүхэд бүрийг өөрийнх нь түвшинд ахиулах
    1. Сургууль нь Монгол улсын боловсролын хууль болон бусад хууль тогтоомж, эрх зүйн актуудыг удирдлага болгон бүрэн дунд боловсролын стандартыг бүрэн хангахын зэрэгцээ олон улсын жишигт нийцэхүйц агуулга бүхий өөрийн сургалтын хөтөлбөртэй байна.
    2. Сургуулийн үйл ажиллагааны үндсэн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх нийтлэг зарчим, бүрэн эрх, бусад байгууллага, иргэдтэй харилцах хэм хэмжээг тодорхойлж, сургуулийн үйл ажиллагааг зохицуулахад энэхүү дүрмийг баримтална.
    3. Сургууль үйл ажиллагаандаа Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай, Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг удирдлага болгоно.
    4. Сургууль Бага, дунд боловсролын тухай хуулийн 12.2, 12.3 дахь хэсэгт заасан ангилал, хэв шинжтэй байна.
    5. Сургууль хүүхдийн эрхийг дээдэлсэн, ардчилал, шударга ёс, ил тод байдал, хамтын удирдлагын зарчимд тулгуурлан үйл ажиллагаагаа зохион байгуулна.
    6. Сургууль өөрийн үйл ажиллагааны онцлогтой уялдуулан энэхүү дүрэмд нийцүүлэн сургуулийн дүрмийг баталж мөрдөх бөгөөд уг дүрэмд байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйлс, чиг үүрэг, хэв шинж, удирдлага, зохион байгуулалтын бүтэц, эзэмшүүлэх боловсролын түвшин, сургалтын хэлбэр, суралцагч элсүүлэх, чөлөөлөх, шилжүүлэх нөхцөл, сургалтын үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг, нийгмийн баталгаа, санхүүжилт, бусад байгууллага, иргэдтэй харилцах зарчим болон тэдгээрт холбогдох асуудлын хүрээнд сургалтын байгууллагын дагаж мөрдөх хэм хэмжээг тусгана.
    7. Сургалт хүмүүжлийн ажлын агуулга нь:

      Суралцагчид эрдмийг эрхэмлэдэг, уламжлалаа дээдэлдэг, хууль ёс дэг журмыг сахидаг, аав ээж, ах  дүү, найз нөхөд багш нараа хайрлан хүндэтгэх ёс суртахуунтай, эрүул чийрэг бие бялдартай, бие даан амьдрах чадвартай болоход чиглэнэ.

    8. Сургууль ердийн ба гүнзгийрүүлсэн сургалттай байна.
    9. Сургуулийн үндсэн сургалт төлбөргүй, гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт төлбөртэй явагдах бөгөөд төлбөрийн хэмжээ нь тухайн жилийн нэг хүүхдэд ноогдох хувьсах зардлын 50%-иас ихгүй байна.
    10. Сургууль нь хуулийн этгээд тул эрх зүйн хэм хэмжээний дагуу төрийн болон бусад аж ахуйн нэгж, гадаад дотоодын байгууллагууд, сургуулиудтай бие даан харилцана.
    11. Сургууль нь хөгжлийн бодлого, удирдлага, багшлах боловсон хүчин, материаллаг бааз, санхүүгийн талаар бие даасан үйл ажиллагаа явуулна.
    12. Сургууль нь тогтоон зөвшөөрөгдсөн журмын дагуу хийлгэсэн тамга, өөрийн нэр дугаар бүхий албан бичгийн нүүр, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
    13. Сургууль нь өөрийн туг, тэмдэг, лого, дуутай байна.
  1. Хоёр . Сургуулийн удирдлага, бүтэц зохион байгуулалт
    1. Сургуулийн өөрийн болон мэргэжлийн удирдлагыг Боловсролын тухай хуулийн 34.1, Бага, дунд боловсролын тухай хуулийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу хэрэгжүүлнэ
    2. Сургууль нь бүтэц, зохион байгуулалтын хувьд: Сургуулийн зөвлөл, багш нарын зөвлөл, сурагчдын зөвлөл, заах аргын нэгдэл, секц гэсэн зохион байгуулалттай байх бөгөөд сургуулийн өөрийн удирдлагыг сургуулийн зөвлөл, захиргааны удирдлагыг захирал, мэргэжил арга зүйн удирдлагыг багш нарын зөвлөл, заах аргын нэгдэл, секц эрхэлнэ.
    3. Сургууль нь сургууль хөгжүүлэх хөтөлбөр, стратеги төлөвлөгөөтэй байна. Сургууль хөгжүүлэх хөтөлбөрт үндэслэн тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж мөрдөнө. Хөтөлбөр, төлөвлөгөөнд дараах асуудлыг тусган хэрэгжүүлнэ:

      1/ Сургуулийн хөгжлийн бодлого;

      2/ Боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт;

      3/ Хүний нөөцийн хөгжил;

      4/ Боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, үр ашиг;

      5/ Суралцагчийн хөгжил, төлөвшил, хамгаалал, оролцоо;

      6/ Мэдээлэл харилцаа, технологийн хөгжил;

      7/ Сургуулийн үйл ажиллагаанд дахь олон нийтийн оролцооны хангалт;

      8/Санхүүгийн болон материаллаг нөөц.

    4. Сургууль хууль тогтоомж, өөрийн дүрэмд заасны дагуу суралцагчийг элсүүлэх ажлыг ил тод, нээлттэй явуулж, батлагдсан норм, нормативыг баримтлан анги, бүлэг дүүргэлтийг зохион байгуулна.
    5. Сургууль нь бага, суурь, бүрэн дунд боловсролын үйлчилгээг стандартын шаардлага, эрүүл, аюулгүй байдал хангасан орчин нөхцөлд зохион байгуулах бөгөөд үйл ажиллагаандаа багш, ажилчид, суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад холбогдох дүрэм, журмыг мөрдөнө.
    6. Сургууль нь холбогдох мэргэжлийн байгууллагаас баталсан онцгой байдлын нөхцөлд ажиллах дэг журам, горимыг үйл ажиллагаандаа мөрдөх бөгөөд хүүхэд хамгааллын тусгайлсан чиглэл баримтлан ажиллана.
    7. Сургуулийн удирдлагын мэдээллийн системийг бүрдүүлж, мэдээллийн нууцлал, аюулгүй ажиллагааг ханган ажиллана.
    8. Сургууль Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн хөдөлмөрийн харилцаа, дотоод үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан хөдөлмөрийн дотоод журамтай байх бөгөөд түүнийг хамт олны хурлаар хэлэлцүүлэн баталж мөрдөнө.
    9. Сургууль албан хэрэг хөтлөлт, архивыг хууль тогтоомжид нийцүүлэн хөтөлнө. Сургуулийн үйл ажиллагаанд холбогдох статистик, бүртгэл мэдээллийг бүрэн хөтөлж, ангийн журнал, суралцагч, төгсөгчдийн сурлагын дүн, боловсролын баримт бичиг олголтын материал болон санхүүгийн тайланг архивт хадгална.
    10. Сургууль сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу суралцагчдад бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулна.
    11. Сургалтын үйл ажиллагаанд хүчин төгөлдөр үйлчилж буй бага, суурь, бүрэн дунд боловсролын стандарт, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан сургалтын талаар баримтлах бодлого, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, хичээлийн жилийн бүтцийг баримтална.
    12. Бага, дунд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрт нийцүүлэн өөрийн онцлогийг тусгасан сургуулийн сургалтын хөтөлбөр боловсруулж мөрдөнө.
    13. Суралцагчдад өгөх нэг өдрийн гэрийн даалгаврын хэмжээг сургалтын агуулга, суралцагчийн нас, бие, хөгжлийн онцлог, ачааллыг харгалзан 1 дүгээр ангид 1 хүртэл цаг, 2-3 дугаар ангид 1.5 цаг, 4-5 дугаар ангид 2 цаг, дунд ангид 2.5-3 цаг, ахлах ангид 3.5 цагаас ихгүй байхаар зохион байгуулна.
    14. Суралцагчийн авьяас, чадварыг хөгжүүлэх, сонирхлыг дэмжих зорилгоор сонгон суралцах хичээл, секц, дугуйлан зохион байгуулж болно.
    15. Сургалтын үйл ажиллагаанд мэдээллийн технологи, зайны сургалтын хэлбэрийг нэвтрүүлэх, сургалтын материал, хэрэглэгдэхүүний цахим сан, бусад програм хангамж ашиглах нөхцөлийг бүрдүүлж, тэдгээрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг ханган ажиллана.
    16. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журамд нийцүүлэн суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг сургалтын явцад, анги дэвших, сургууль төгсөхөд нь үнэлж дүгнэх болон сурлагын амжилтын дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх график, төлөвлөгөөтэй байна.
    17. Сургалтын ажлын явцад хийгдэх лаборатори, дадлага ажил, семинар, аялал, туршилт, төсөлт ажлыг суралцагчийн эрүүл мэнд, нас, биеийн онцлогт тохируулж, осол аюулгүйн дүрмийг баримтлан сургуулийн захиргаанаас баталсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулна.
    18. Сургуулийн гадаад, дотоод орчин, сургалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, бодис урвалж, хэрэглэгдэхүүний хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллана.
    19. Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшсэн төгсөгчдөд боловсролын баримт бичиг /гэрчилгээ, үнэмлэх/, сурагчийн хувийн хэргийг албан ёсоор хүлээлгэн өгнө.
    20. Сургууль боловсролын үйлчилгээг хэвийн, тогтвортой явуулах нөхцөлийг хангасан зохион байгуулалтын бүтцийн нэгжтэй байна. Сургуулийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийг сургуулийн зөвлөл тогтооно.

       

    21. Сургуулийн зөвлөлийн эрх, үүрэг:

       

      1. Сургууль нь “Сургуулийн зөвлөл”- тэй байх бөгөөд зорилго нь сургуулийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сургуулийн дотоод дэг журам, зохион байгуулалтын хэлбэрийг тодорхойлох, сургууль болон захирлын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөх, зөвлөн туслах, сургалтын ажлын чанар түвшинг сайжруулах санал боловсруулах, багш, суралцагч, ажилтны эрх ашгийг хамгаалахад оршино. 
      2. Сургуулийн зөвлөл нь багш, удирдах ажилтан, сурагч, эцэг эх болон бусад төлөөлөл бүхий 9 хүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргыг “Сургуулийн зөвлөл”-ийн гишүүдийн хурлаас сонгоно. 
      3. Зөвлөл нь жилд 1 удаа хуралдан, захирлын ажлын тайланг сонсож үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгнө.

         

  • Багш нарын ээлжит хичээлийн бэлтгэл хангасан байдал
  • Сургалтын чанар, үр дүнг тооцон ажиллаж буй байдал / сургалтын менежер, багш нар/
  • Хичээлийн зохион байгуулалт, технологи
  • Хөгжүүлэх сургалтуудын зохион байгуулалт, үр дүн
  • Багшлах арга зүй, ажлын байрандаа өөрийгөө хөгжүүлж буй байдал
  • Боловсролын баримт бичгийг зохих журмын дагуу хөтөлсөн эсэх, хичээлийн хуваарь, хичээлийн үргэлжлэх хугацааг мөрдөж буй байдал
  • Албан хэрэг хөтлөлт
  • ЗАС-ийн үйл ажиллагаан дахь оролцоо

    Багш, суралцагч, ажилтны хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал, сургалтын

    орчны  стандартад тавих хяналтын чиглэлээр:

     

  • “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, түгээлт, эрүүл аюулгүй байдал
  • Цайны газрын үйл ажиллагаа, эрүүл ахуй, тоног төхөөрөмжийн аюулгүй байдал
  • Хүнсний бүтээгдэхүүний борлуулалт /Буфет/
  • Галын аюулгүй байдал
  • Сургуулийн орчны аюулгүй байдал
  • Сургалт зохион байгуулж байгаа анги, танхим, кабинет, лаборатори, номын сан , биеийн тамирын болон урлаг заал, цайны газар гэх мэт орчны ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээ, үйлчилгээ
  • Сургуулийн хэмжээнд мөрдөгдөх аюулгүй ажиллагааны дүрэм, журам боловсруулан баталж, мөрдөж хэвшсэн байдалд хяналт тавих
  • Багш, ажилтныг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хувцас, хэрэглэлээр хангасан байдал
  • Багшийн ажлын норм норматив, ажлын ачаалал, цагийн тооцоо

    Суралцагчийн хүмүүжил төлөвшилд тавих хяналтын чиглэлээр:

  • Нийгмийн ажилтны судалгаанд үндэслэн суралцагчийн хүмүүжил төлөвшилд хяналт тавьж, дүн шинжилгээ хийх
  • Анги удирдсан багшийн үйл ажиллагаа
  • Эцэг эх олон нийтийн оролцоо, хамтын ажиллагаа
  • Номын сангийн үйл ажиллагаа, үр дүн
  • Хичээлээс гадуурх сургалтын ажил нь суралцагчийн танхимд эзэмшсэн мэдлэг, чадварыг бататгах, баяжуулах, тэдний авьяас сонирхлыг гүнзгийрүүүлэн хөгжүүлэхэд чиглэгдэж байгаа байдалд хяналт тавих

    Санхүү аж ахуйн үйл ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр:

  • Төсвийн төлөвлөлт, хандив тусламж, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, хичээл практикийн зардлын зарцуулалт, төсөв санхүүгийн үйл ажиллагааны тайлан нээлттэй, ил тод байдал
  • Эцэг эх суралцагчаас хуульд заагаагүй хандив хураамж авах, хандивын тоо хэмжээг тогтоосон албадлагын болон тэгшитгэн хуваасан шинжтэй хууль тогтоомжоор зөвшөөрөгдөөгүй төлбөр хураамж авсан эсэх
  • Санхүү нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, тайлан тэнцэлд болон төсвийн зарцуулалтыг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж байгаа байдал
  • Сургуулийн өмч хөрөнгийн тооллого, бүртгэл, зарцуулалтын талаар тайлан гаргаж нийт багш, ажилтанд мэдээлж байгаа байдал

    Ажилтан, ажиллагсдын хариуцлага, хандлагын чиглэлээр:

  • Удирдах ажилтнуудын ажлын үр дүн, хариуцлага, манлайлал
  • Гүйцэтгэх ажилтнууд ба үйлчилгээний ажилчдын ажлын үр дүн, хариуцлага, үйл ажиллагааны биелэлт, цаг ашиглалт зэрэг чиглэлүүдээр хяналт тавьж шалгалт хийнэ.
    1. Илэрсэн зөрчил, дутагдлын шалтгаан нөхцөлийг тодруулан зөрчлийг арилгуулах “ Гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөө” гаргуулан хэрэгжилтэд хяналт тавих
    2. Шаардлагатай бол илэрсэн зөрчил, дутагдлын шалтгаан нөхцөлийг тодруулан, зөрчлийг арилгах, залруулах асуудлаар зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцуулах талаар сургуулийн захиралд санал тавьж шийдвэрлүүлэх эрхтэй. 
    3. Хяналт шалгалтын талаар бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх 

    4. Дотоод хяналт шалгалтын ажилтан, комисс нь хяналт шалгалтын ажлын дүн, авсан арга хэмжээний талаар улиралд 1-ээс доошгүй удаа сургуулийн захиргааны дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шаардлагатай бол шийдвэр гаргуулан хамт олонд мэдээлэх
    5. Сургуулийн үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэл, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилт болон зөрчлийн талаарх мэдээллээр хангах

       

  1. Багш эцэг эхчүүдийн харилцааны эерэг болон сөрөг уур амьсгалыг судлах, судалгаандаа үндэслэн дүгнэлт гаргах, тэдний харилцааны зөрчил , үл ойлголцол, ойлголтын зөрүүг арилгах талаар санаа тавин ажиллах, эцэг эхчүүдтэй холбоотой бие даан шийдвэрлэх боломжгүй асуудлыг сургуулийн удирдлагын баг, эцэг эхийн хороотой хамтран шийдвэрлэнэ. 
  2. Зорилгоо ухамсарласан, хамтач эвсэг, сэтгэл зүйн таатай уур амьсгалтай хамт олныг бий болгоход зорин ажиллах 
  3. Сурагчдын зан төлөвийн өөрчлөлт, ёс суртахууны төлөвшлийн байдалд дүн шинжилгээ хийх, сурагчдын сурах үйл ажиллагаатай холбоотой тулгарч буй зөрчил, бэрхшээлийг илрүүлэх, арилгах, бэрхшээл зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах 
  4. Сурагчдын, охидын хөвгүүдийн, бага ангийнхан, дунд ангийнхан, ахлах ангийнхан болон багш нарын, ажилчдын гэх мэт төрөлжсөн бичил хамтлаг, нийт хамт олонд чиглэсэн үйл ажиллагааны хөтөлбөр, төсөл, боловсруулж хэрэгжүүлэх 
  5. Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах
  6. Сурагчдын сурах үйл явцад нөлөөлөх оюун санаа, бие бялдар, нийгэм, эдийн засаг соёл, сэтгэл зүй, гэр бүлийн орчин ахуй, харилцааны хүчин зүйлст үнэлгээ өгөх 
  7. Сургалтын явцад багш - сурагч, сурагч - сурагч, сурагч - гэр бүлийн гишүүдийн хооронд үүссэн зөрчлийг даван туулах ба зохицуулахад туслах 
  8. Хамт олны нэгдэл нягтралыг бэхжүүлэх, судалгаа шинжилгээ хийх, үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах чиглэлээр ангийн багш, сургуулийн удирдлагад зөвлөн туслах, хамтарч ажиллах, хамтран ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх
  9. Сурагчдын сургалтын үйл явцад нөлөөлж буй бэрхшээлтэй нийтлэг асуудлуудыг тодорхойлох, тэдгээрийг даван туулах, арга замын талаар анги хамт олон, багш эцэг эхчүүдэд сургалт зохион байгуулах 
  10. Хамт олны идэвх зүтгэл, ажлын чанар, үр өгөөж, зохион байгуулалт, ажлын арга хэлбэрийн талаар хамт олны дунд асуулга явуулах, социометрийн судалгаа хийх, дүгнэлт гаргах замаар сургуулийн удирдлага үйл ажиллагааны арга барилаа тодорхойлоход болон сургуулийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд тусална.

Гурав. Багш, бусад албан хаагчдын эрх, үүрэг

  1. Багш боловсролын тухай хуулийн 44-ийн 1 ба 2-т заасан эрх үүргийг эдлэх ба сургуулийн захиралтай 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллана.Шаардлага хангахуйц хариуцлагатай, санаачлагатай, үр дүнтэй ажилласан бол гэрээний хугацаа сунгуулах, хугацаагүй гэрээтэй ажиллах эрхтэй. 
  2. Зохих эрх зүйн актуудын дагуу багш нар гарааны цэгээ тодорхойлно. Үйл ажиллагаандаа мониторинг хийнэ. Өөрсдийнхөө үйл ажиллагаа, үр дүнг үнэлнэ. Өөрийн үнэлгээгээ сургуулийн захиргаа, эцэг эхийн өмнө хамгаална. 
  3. Багш, ажиллагсад сургуулийн дүрэм, журмыг чанд биелүүлж, багшийн мэргэжлийн ёс зүйг сахиж, багшийн нэр төрийг өндөрт өргөж, Боловсролын тухай хуулийн 44.1, 44.2, Бага дунд боловсролын тухай хуулийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасан эрх, үүрэг болон багшийн ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөнө. 
  4. Багш сургалтын төлөвлөгөөнд заасан хичээл, хичээлээс гадуурх сургалтын ажлын явцад суралцагчдыг хараа хяналтгүй орхихгүй байх нөхцөлийг хангаж ажиллах ба хүүхдийг хүчирхийлэл, хорт зуршил, авто замын болон болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх, нийгмийн сөрөг үзэгдлээс хамгаалах талаар эцэг, эх, асран хамгаалагчтай хамтран ажиллана. 
  5. Анги удирдах, кабинет, лаборатори хариуцах, заах аргын нэгдэл, секц, дугуйлан удирдах багшийг захирлын тушаалаар томилж ажиллуулна. 
  6. Сургуулийн нэр хүнд, үнэлэмжийг өндөрт байлгах талаар сэтгэл тавьж зүтгэл гаргах 
  7. Үнэнч шударга хөдөлмөрлөх, хөдөлмөрийн сахилга батыг чанд сахих, үүрэг даалгаврыг заавал биелүүлэх 
  8. Сургалтын орчинг бүрдүүлэхэд санаачилгатай идэвхтэй ажиллах, өмч, эд хөрөнгийг ариг гамтай эдлэх, ус гэрэл зэрэг урсгал зардлыг зүй зохистой, хэмнэлттэй зарцуулах, сурагчдаа тийм хэвшилд сургах. 
  9. Бие биедээ болон сурагчдад нэгдсэн зарчимч шаардлага тавих, эмх цэгцтэй, хоггүй, эвдрэлгүй тохилог орчинг бий болгох 
  10. Соёлтой харилцааны хэм хэмжээг сахих бие биенээ хүндэтгэх, сонсох, маргаантай асуудлыг эв зүйгээр зөвшилцөн шийдвэрлэх, хамт олны эв нэгдлийг үл бусниулах, байгууллагын эрх ашгийг хүндэтгэх 
  11. Багш нь сурагчдыг сургах, хөгжүүлэх, хүмүүжүүлэх, төлөвшүүлэх, амьдралд бэлтгэх болон тэдний эцэг эхтэй байнгын холбоотой ажиллах үүрэг хүлээнэ. Ангийн эцэг эхтэй холбоотой маргаан зөрчлийг сургуулийн захиргаа, эцэг эхийн хороотой хамтран шийдвэрлэж, буруутай тохиолдолд зохих хариуцлагыг ноогдуулна. 
  12. Сургуулийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар санал дэвшүүлэх, дутагдал доголдлыг засах гарц, хувилбар дэвшүүлэх, сургалт хүмүүжлийн асуудалд өөрийн байр сууриа илэрхийлэх

     

  13. Мэргэжил мэдлэг ур чадвараа дээшлүүлэх, хөдөлмөрөө үнэлүүлэх, хөдөлмөрийн үр дүн гүйцэтгэлдээ тохирсон цалин, нэмэгдэл хөлс авах, шагнуулах, нийгмийн асуудлаа хөндөж тавих эрхтэй 
  14. “Боловсролын туслах ажилтан” буюу номын санч, харуул, үйлчлэгч, мужаан, цахилгаанчин, слесарь бусад ажилтан, албан хаагчид Хөдөлмөрийн хууль болон сургуулийн дотоод журмыг чанд мөрдөж ажиллана. 
  15. Үйлчилгээний ажилчид нь сургалтын үйл ажиллагаа хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх ба ажлын байрны тодорхойлолт чиг үүргийн дагуу сургуулийн захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллана. 
  16. Сургуулийн ажилтан албан хаагчтай холбоотой үйл ажиллагаа нь бусад эрхзүйн акт, дүрэм, журмаар зохицуулагдана. 
  17. Багш нь анги удирдах, жижүүр багш хийх, шалгалт авах, сургалтын анализ хийх, сурагчдыг сургахын зэрэгцээ хөгжүүлэх, зөв хандлагатай болгон төлөвшүүлэх үүрэг хүлээнэ.

Дөрөв. Суралцагчийн эрх үүрэг :

  1. Суралцагч нь Боловсролын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж, сургуулийн дотоод журам, сурагчийн дүрмийг мөрдөнө.БШУЯ-аас баталсан ЕБС-ийн сурагчдын мэдлэг чадвар төлөвшлийг үнэлж дүгнэх журмын дагуу сурлагын амжилтаа үнэлүүлнэ. 
  2. Сургалт хүмүүжлийн бүхий л үйл ажиллагааны явцад 84 дүгээр сургуулийн дүрэм, дотоод журмыг чанд баримтлан сахиж, сурагчийн ёс зүй, хэм хэмжээгээ ухамсарлан, ухаалаг соёлтой, зөв хүмүүжилтэй, сайн үлгэр дуурайлтай иргэн болон төлөвшинө. 
  3. Сургалт хүмүүжлийн бүх ажилд идэвхтэй оролцож сургалтын хөтөлбөрийн агуулгыг бүрэн эзэмшихийн хамт өөрийгөө хөгжүүлж авъяас чадвараа нээх боломжийг бүрэн ашиглах 
  4. Сургуулийн өмч, ангийн эд хөрөнгөнд хайр гамтай хандаж ном сурах бичиг, багаж төхөөрөмж сургалтын бусад хэрэглэгдэхүүнийг зориулалтын дагуу зөв гамтай хэрэглэж, эвдэлж гэмтээвэл нөхөн төлөх 
  5. Анги, сургуулийг цэвэр цэмцгэр тохилог үзэмжтэй байлгахад санаачилгатай хандаж, хог хаяхгүй, хаясан хогийг авч хогийн саванд хийх, бие биедээ зөв шаардлага тавьж, бусдыг сонсож, буруугаа хүлээж сурах
  6. Сурагч нь хичээл таслахгүй, хичээлийн цагаас хожимдохгүй байх, сурагчийн дүрэмт хувцсаа цэвэрхэн өмсөж хэвших, зөв төрхтэй биеэ авч явах /охидууд үсээ сүлжих, боох, хөвгүүд үсээ зөв засалтаар засуулах/, урлаг спортын дугуйлан секцэд жигд хувцастай байх, нэвтрэх карт буюу сурагчийн үнэмлэхийг байнга биедээ авч явна. 
  7. Хувь хүний өмчид хамаарах алт, монетон үнэт эдлэл, үнэтэй цаг, гар утас, таблет, зөөврийн компьютер болон 20.000 төгрөгнөөс дээш бэлэн мөнгө зэргийг сургууль дээр авчрахыг хориглох бөгөөд ямар нэгэн байдлаар алга болгосон, алдсан тохиолдолд хариуцлагыг сургууль хүлээхгүй. 
  8. 84- дүгээр сургуулийн сурагчид ашиглаж буй гар утасны үнэ, загвар хийц, хүчин чадлаар нэгнээсээ илүү гарах гэж өрсөлдөх, бусдад гайхуулах гэх мэт сөрөг үйлдлүүд гаргахгүй байна. Үүнээс болж гар утасны хулгай, дээрэм, булаалт, залилангийн гэмт хэргийн хохирогч болдог зэрэг шалтгаануудыг үндэслэн сурагчийг 80.000 төгрөгнөөс дээш үнэтэй гар утас ашиглахыг хориглоно. 
  9. Багш, эцэг эх, ахмад хүмүүс, дээд ангийнхан болон дүү нараа хүндэтгэн соёлтой харьцах 
  10. Ахлах ангийн 10- р ангиас сургалтын төлөвлөгөөнд сонгохоор заасан хичээлүүдээс өөрийн сонирхол, хэрэгцээний дагуу сонгон судлах, заалгах багшаа сонгох, сонголтдоо хариуцлагатай байж, 12-р анги төгстөлөө 3 жил үр дүнтэй судалж, тэр чиглэлээрээ ЭЕШ-аа өгнө.
  11. Сургалт хүмүүжлийн ажлын зохион байгуулалт, үр дүн, сургалтыг орчин багшийн ёс зүйн талаар саналаа хэлэх, сургуулийн үйл ажиллагаанд харшлахгүй сурагчдын сайн дурын байгууллагууд бий болгох, оролцох эрхтэй.

Тав. Эцэг эх, асран хамгаалагчийн эрх, үүрэг

5.1    Эцэг, эх, асран хамгаалагч нь Боловсролын тухай хуулийн 46 дугаар зүйл, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйл, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд тус тус заасны дагуу эрх, үүрэгтээ хамаарах асуудлаар сургууль болон сургалтын дотоод үйл ажиллагаанд оролцоно.

5.2    Эцэг эх, асран хамгаалагч нь Боловсролын тухай хуулийн 46 дугаар зүйлд    заасан эрх үүргийг хэрэгжүүлэхээс гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ

5.3   Сургуулийн сургалтын орчныг сайжруулах, сургалт хүмүүжлийн ажил, чанар, үр дүнг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сургуулийн эцэг, эхчүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх  зорилгоор  анги бүр “Эцэг, эхийн зөвлөл”, сургуульд “Эцэг эхийн хороо” байгуулж, ажиллуулах, эцэг, эхийн  зөвлөл, хорооны  ажиллах журмыг  нийт эцэг, эхчүүдийн хурлаар баталж мөрдөнө.

5.3        Сургуулийн үйл ажиллагаа үйлчилгээний талаар үнэлгээ өгөх, сайжруулахын тулд өөрийн санал бодлоо илэрхийлэх, багш болон бусад ажилтнуудад зүй ёсны шаардлага тавих, хяналтыг зохих ёсоор хэрэгжүүлэх эрхтэй.

5.4        Эцэг эхчүүд, ангийн  эцэг эхийн зөвлөл, сургуулийн “Эцэг эхийн хороо”-ны  удирдлага, анги удирдсан багш, эцэг эхчүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр хүүхдийг хөгжүүлэх, хүүхдийн сурч хүмүүжих таатай орчныг бүрдүүлэх зорилгоор тодорхой зохион байгуулалттай ажил, санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажил  санаачлан зохион байгуулах эрхтэй.

5.5        Сургуулийн үйл ажиллагаа, багш, ажилтнуудын харилцаа, ёс зүй, үйлчилгээ, хүүхэдтэйгээ холбоотой асуудлаар санал, хүсэлт, гомдлыг гаргах эрхтэй бөгөөд ингэхдээ шат дараалан эхний ээлжинд заавал анги удирдсан багш, сургалтын менежер, нийгмийн ажилтан,  сургуулийн захиргаанд тавьж шийдвэрлүүлнэ. Асуудлыг шийдвэрлэхгүй байгаа  нөхцөлд холбогдох дээд шатны байгууллагууд болох БХ, НБГ, БЗД-ийн МХХ гэх мэт төрийн захиргааны байгууллагуудад шат дараалан гомдлоо гаргана.

 5.6       Эцэг эх, асран хамгаалагч, нь багш, ажилчидтай ёс зүйтэй харьцана.Сургуулийн дүрэм, дотоод журмыг дагаж мөрдөнө

5.7        Боловсролын тухай хууль, тогтоомж, сургуулийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, журам, заавар, гурвалсан гэрээний заалтыг / БСШУС-ын сайдын 2019.08.15-ны өдрийн А/307 тоот тушаалын хоёрдугаар хавсралт/ биелүүлэх үүрэгтэй. 

5.8        Хүүхдийнхээ хөгжил, сурах үйл ажиллагаанд туслах, мэдлэг, ур чадвар эзэмшихэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, тэдний сурсан зүйлийг бататган хөгжүүлэхэд анхаарах үүрэгтэй.

5.9        Эцэг эхчүүд сурагчдын дүрэмт хувцас, ном сурах бичиг, хичээлийн бэлтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд анги, сургууль, хамт олны зүгээс зохион байгуулсан хурал болон бусад үйл ажиллагаанд тогтмол оролцоно.

Зургаа. Сургуулийн захиргааны эрх, үүрэг :

  1. Сургуулийн захиргаа дор дурдсан эрхүүдийг эдэлнэ.
    1. БШУЯ-наас баталсан сургалтын төлөвлөгөөний дагуу сургалтыг явуулахдаа стандарт хөтөлбөрийг өөрийн сургуулийн онцлогт тохируулан боловсруулж агуулгын баяжилт хийлгэх, сурах бичгийн олон хувилбаруудаас сонголт хийх, хөтөлбөрийн агуулгадаа тохирсон сурах бичиг ном, гарын авлага багш нараараа бүтээлгэх 
    2. Сургууль хөгжүүлэх бодлого боловсруулж сургуулийн бүтэц бүрэлдэхүүн, хэв шинжийг тогтоох 

    3. Сурагчдыг 1,10-р ангид элсүүлэх, сургууль төгсгөх, боловсролын үнэмлэх олгох 
    4. Сурагчдыг хөгжүүлэх төрөл бүрийн сургалт зохион байгуулах, хүүхдийг төлөвшүүлэх нийгэмшүүлэх соёл хүмүүжлийн олон талт арга хэмжээг явуулах, хүүхэд бүрийг өөрийнх нь түвшинд ахиулах, хөгжүүлэх
    5. Гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалтын хөтөлбөр төлөвлөгөө, сурах бичиг, гарын авлага зохион боловсруулах, мэргэжлийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулан сургалтад мөрдөх, хэрэглэх 
    6. Багш нарын ажлын үр дүн гүйцэтгэлийн чанар хөдөлмөрийн сахилга, амжилт бүтээлийг харгалзан цалинг хэлбэлзэлтэй олгох, багшийн ажлыг үнэлэхдээ холбогдох эрх зүйн актуудын дагуу багшийн гарааны цэгийг бодитойгоор тодорхойлуулах, багшийн өөрийн үнэлгээний баталгаажуулалтыг хийх 
    7. Нийгэм цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сургуулийн үнэлэмжийг дээшлүүлэх, сургалтын чанарыг сайжруулах зорилгоор багш ажилчдын хөдөлмөрийг стандартчилах, хөдөлмөрийн бүтээмжийг гүйцэтгэлийн чанараар үнэлж, сургууль үр дүнгийн нэмэгдэл /шагналт цалин/ олгох
    8. Сургалт хүмүүжлийн ажлыг боловсронгуй болгох, сургалтын таатай орчинг бий болгох зорилгоор гадаад дотоодын байгууллага хүмүүстэй холбоо харилцаа тогтоох 
    9. Сургуулийн гадна, дотор орчинг сургуулийн үйл ажиллагааны шаардлага хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөн тохижуулах 
    10. Үнэлгээ, хяналт шинжилгээний тогтолцоог боловсронгуй болгох, багш, ажилчдын ажлын түвшинг тогтоох, хариуцлага тооцох, шагнаж урамшуулах, багшийн өөрийн үнэлгээг баталгаажуулах ажлын хэсгүүдийг тогтмол ажиллуулж, сар бүр үнэлгээний баталгаажилт хийлгэж байх 
    11. Материаллаг орчин нөхцөлийг сайжруулахын тулд өөрийн орлогын эх үүсвэр олох

       

  2. Сургуулийн захиргааны хүлээх үүрэг:
    1. Сургалт хүмүүжлийн ажил хэвийн явагдах нөхцөлийг хангах 
    2. Хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, сургалт хүмүүжлийн ажлын чанарыг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх 
    3. Хөдөлмөрийн хууль бусад эрхийн актуудын дагуу хууль дүрэм, тоггоол шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих хариуцлага тооцох 
    4. Сургуулийн дотоод журам боловсруулах, түүний мөрдөлт, биелэлт хэвшилтэд хяналт тавих, хэрэгжилтийг шаардах
    5. Сургуулийн өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, хадгалалтад хяналт тавих, эвдэж гэмтээсэн, алдаж үрэгдүүлсэн тохиолдолд засаж сэлбүүлэх, нөхөн төлүүлэх 
    6. Төсвийн хөрөнгийг оновчтой зөв зарцуулах
    7. Сурагчдын эцэг эх, тэднийг төлөөлөх хүмүүстэй байнгын холбоотой ажиллах, ямагт нээлттэй сургууль байх, сургуулийн үйл ажиллагаа, амжилтыг вэб сайтаар, самбараар, эцэг эхийн хурлаар, эчнээ сургалтаар болон бусад мэдээллийн хэрэгслүүдээр олон нийтэд түгээх
    8. Багшлах боловсон хүчнийг чанаржуулах, чадваржуулах, хөгжүүлэх арга хэмжээ авах, багшийг сонгон шалгаруулалтаар ажилд авах, 84 дүгээр сургуулийн багшид тавигдах шаардлага, үзүүлэлтүүдийг бий болгох. 
    9. Багш, сурган хүмүүжүүлэгчид үзэл бодол, үйл ажиллагаагаараа сөргөлдөх, хамт олны эв нэгдлийг хагалан бутаргах явдлаас сэргийлэх, эвсэг бүтээлч хамт олныг бүрдүүлэх 
    10. Сургуулийн хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс зөвхөн хамран сургах тойргийн хүүхдүүдийг сургах, /гүнзгийрүүлсэн сургалттай ангид тойрог харгалзахгүйгээр хүүхдийн авъяас чадварыг харгалзан элсэлтийн шалгалтад тэнцсэн тохиолдолд элсүүлэн суралцуулах/ тойргийн бус хүүхдүүдийг суралцуулахдаа сургууль, багш нарт ачаалал нэмэгдэж буйг үндэслэн сургууль хөгжүүлэх санд тодорхой хэмжээний төлбөр хандив хийлгэх /хэмжээг сургуулийн зөвлөл тогтоох/ тухайн ангид суралцахыг хүссэн өргөдөл бичүүлэх , түвшин тогтоох шалгалт авах 
    11. Тойргийн бус сурагч хичээлээс удаа дараа хоцрох таслах, цагийн алдагдал хичээллэх нийт цагийн 30% -тай тэнцэхүйц болсон, сул дүнтэй суралцах, эцэг эх асран хамгаалагчид нь сургууль багш нартай хамтран ажиллах нь хангалтгүй байвал тэдэнд анхааруулж мэдэгдсэний үндсэн дээр тойргийн сургуульд нь шилжүүлэх 
    12. ЗАН, Секцийн ахлагчийг болон Анги удирдсан багшийг томилох 
    13. Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар баримтлах дүрэм, журмыг сургуулийн дотоод журамтай уялдуулан боловсруулж хөтлүүлэх
    14. Багш нар, ЗАС-ийн ахлагчид, захиргааны ажилтан бүрээр хагас жилд 1 удаа, удирдах ажилтнуудаар жилд 1 удаа тус тус архивын нэгж үүсгүүлэн архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтанд хүлээлцүүлэн хадгаламжийн сан бүрдүүлэх
    15. Хадгаламжийн санд орсон сургалт судалгааны материал, албан бичиг хэрэг, нууцлал бүхий баримтыг зөвхөн комиссын шийдвэрээр ашиглуулах.

Долоо. Сургалт хүмүүжлийн ажлын зохион байгуулалт

  1. Хичээлийн жилийн бүтэц, үргэлжлэх, хугацааг улсаас тогтоосон нэгдсэн хуваарийн дагуу явуулна.
  2. Нэг хичээлийн цагийн үргэлжлэх хугацаа 40 минут, завсарлага 5 минут, их завсарлага 10 минут байна. 2 ээлжийн хооронд 30 минут байна. 
  3. Хичээлээс гадуур зохиогдох урлаг, спорт олон нийтийн арга хэмжээ, хөгжүүлэх сургалтууд тусгай график хуваарийн дагуу явагдана.
  4. Хөгжүүлэх сургалтуудын үр дүнг эцэг эх, иргэд, олон нийтэд жилд 1-2 удаа тайлагнаж байна.
  5. Сурагчдын авъяас, сонирхол, эцэг эхийн хүсэлт, багш нарын хүрэлцээ боломж, чадварыг харгалзан гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт зохион байгуулна.
  6. Хичээлийг под групп, потокоор, танхимын ба танхимын бусаар зохион байгуулах нөхцлийг хангана.
  7. Сурагчдын тоог гүнзгий ангид 35, ердийн ангид хэт их биш байхаар зохион байгуулна.
  8. Сургалтын чанарыг дээшлүүлэх зорилгоор жилд 2 удаа хөндлөнгийн шалгалт авч дүнд анализ хийх, үүний мөрөөр ажил зохион байгуулах, жилийн эхэнд сурлагын түвшин тогтоох
  9. Сурлагаар тухайн ангийн (төгсөх ангиас бусад нь) хөтөлбөрийн шаардлага хангаагүй сурагчдыг анги улируулах буюу нөхөн сургах асуудлыг багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлүүлэх, сургууль төгсөх ангийн жилийн эцсийн шалгалтаар стандартын шаардлага хангаагүй, эсвэл сахилга батын хангалтгүй үнэлэлт авсан сурагчдад боловсролын үнэмлэх гэрчилгээ олгохгүй, суралцсан тухай магадалгаа олгох. (Магадалгаа бичиг авсан сурагч 3 жилийн дотор сургууль төгсөх шалгалт өгч болно )
  10. 12 жил дараалан А үнэлгээтэй суралцсан болон 96%-иас дээш А үнэлгээтэй сурагчдад сургууль төгсөхөд нь Алтан медаль, 91-95%-тай А үнэлгээтэй бол мөнгөн медаль өгөх, сургуулийн түүхийн дэвтэрт бичих, батламжлах
  11. Гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалттай ангийн сурагч, эцэг эхтэй тухайн гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалтыг удирдаж буй багш хичээлийн жилийн эхэнд гэрээ байгуулж, жилийн эцэст гэрээгээ дүгнэж ажиллана.
  12. Сахилгын ноцтой зөрчил гаргасан, шалтгаангүйгээр нийт хичээллэх цагийн 40% -ийг тасалсан, сургуулийн өмч хөрөнгийг санаатайгаар эвдэж, хохирол учруулсан, гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдсон, 3-аас дээш удаа анхааруулга авч хүмүүжил төлөвшил, сурлаганд ахиц гарахгүй байгаа сурагчдыг “Багш нарын зөвлөгөөн”-өөр эцэг эхийн хамт оруулж асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авна.
  13. Сурагчдыг хичээлээс чөлөөлж олон нийтийн ажил, уралдаан тэмцээн бусад үйл ажиллагаанд оролцуулахыг зөвхөн захирал шийдвэрлэнэ.
  14. Бүрэн бус дунд боловсрол эзэмшигчдэд 10-р ангид элсэн суралцах босго эрх тогтоосон Боловсролын яамны бодлогын дагуу суурь боловсрол эзэмшигчдийг 9 жилийн дүнгийн дунджаар эрэмбэлэн жагсааж чансаагаар нь жагсаалтын эхнээс 90%-ийг нь 10-р ангид дэвшүүлэн суралцуулна
  15. Сурагчдыг аялал, зугаалгаар авч явах, нийллэг зохион байгуулахыг хориглоно. Анги удирдсан багш, Эцэг эхийн зөвлөл нь анги нийтээр нь зорилтот бүлгээр нь сурагчдын дунд ажил зохион байгуулж, сургуулиас гадагш дагуулж явах тохиолдолд заавал сургуулийн захиргаанд мэдэгдэж аюул осолгүй, элдэв зөрчилгүй байлгах баталгаа бичгээр өгсөн байна.
  16. Анги удирдсан багш нар анги хамт олноо хэрхэн төлөвшүүлсэн, сурагчидтай хэрхэн ажиллаж ямар үр дүнд хүрснээ, гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт удирдаж буй багш нар сонгон, дугуйлан, секц хичээллүүлж, хүүхдийг хэрхэн хөгжүүлснээ хичээлийн жилийн төгсгөлөөр буюу 4-р сард сургуулийн захиргааны өмнө тайлагнан харуулна.
  17. Багш нар хандив цуглуулах, хуримтлал үүсгэх, ном сурах бичиг зарж борлуулах, аялал, зугаалга, тэмдэглэлт баяр тохиолдуулан мөнгө цуглуулах зэргээр хуульд заагаагүй төлбөр хураамж авах, мөнгөтэй холбогдохыг хатуу хориглоно.

Найм. Санхүүгийн болон материаллаг нөөц

  1. Сургууль нь Боловсролын тухай хуульд заасан эх үүсвэрээс санхүүжих бөгөөд батлагдсан төсөв, түүний зарцуулалт, ашиглалт, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт зэргийн талаар багш, ажилчид, суралцагч, эцэг,эх, олон нийтэд мэдээлж, төсвийн ил тод байдлыг хангаж ажиллана
  2. Гүнзгийрүүлсэн сургалтын хөтөлбөрийг төсөвт төвлөрүүлж, төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлнэ
  3. Сургууль нь хичээлийн танхимаас гадна осол аюулгүйн болон эрүүл ахуйн дүрмийн дагуу тоноглосон хичээлийн төрөлжсөн кабинет, лаборатори, номын сан, уншлагын танхим, багш, хүүхэд хөгжлийн төв, биеийн тамирын зал, талбай, ногоон байгууламж, эмчийн өрөө, цайны газар /хоол, хүнсний үйлчилгээ/, захиргаа, аж ахуйн өрөө, тасалгаатай байна.
  4. Сургуулийн орчин дахь хоол хүнс, ундны цэвэр ус, бие засах газрын эрүүл ахуй, аюулгүй байдлын баталгааг хангах, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт нийцсэн дэд бүтэц, суралцах орчныг бүрдүүлж ажиллана.

Ес: Дүрэмд өөрчлөлт оруулах, хүчингүй болгох

  1. Сургуулийн дүрмийг хамт олноороо хэлэлцэж захирал батална. Батлагдсан дүрмийг сахин биелүүлэх, дотоод журам боловсруулах бөгөөд сургуулийн бүх ажил дүрмийн дагуу журмаар зохицуулагдана.
  2. Дүрэмд өөрчлөлт оруулах санаачилгыг багш ажиллагсад гаргах эрхтэй ба багш нарын зөвлөлөөр хэлэлцэж сургуулийн захиргаанд уламжилна.
  3. Шинэчлэгдсэн дүрэм захирал баталсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.