БЗД-ийн ерөнхий боловсролын сургуулиудын багш нарын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг "Багш-2017" спорт наадамд амжилттай оролцлоо. Эрэгтэй баг тамирчид гар бөмбөгийн төрөлд алтан медаль, эмэгтэй баг тамирчид сагсан бөмбөгийн төрөлд алтан медаль, гар бөмбөгийн төрөлд мөнгөн медаль тус тус хүртлээ. Мөн олс таталтын баг тамирчид багийн дүнгээр 4-р байр эзэлж нийт багийн дүнгээр 2-р байранд орлоо.