Улсын тэргүүний 84-р сургуулийн зургийн багш Б.Болортуяагийн санаачилгаар тус сургуулийн сурагчдын хамтарсан ШИДЭТ ӨНГӨ үзэсгэлэн 2017 оны 4 сарын 24-25-ны өдрүүдэд Улаанбаатар Арт Галерей-д амжилттай зохион байгуулагдлаа. Тус үзэсгэлэнд нийт 10 сурагчийн 50 бүтээл дэлгэгдсэн бөгөөд өнөө цагийн Монгол хүүхдүүдийн авъяас, зургийн тухай мэдлэг, чадварыг харуулсан сонирхолтой үзэсгэлэн болсон хэмээн ирсэн үзэгчид сэтгэл хангалуун байсан юм. Үзэсгэлэнд сэтгэл гарган оролцсон эцэг эхчүүд ч мөн хүүхдүүдийнхээ ирээдүйд чухал нөлөө үзүүлсэн. Учир нь үзэсгэлэн гаргана гэдэг уран бүтээлч бүхний хамгийн чухал, нарийн үйл явц юм.

Манай сургуулийн сурагчид сургуулиасаа урлагийн боловсрол эзэмшиж, гоозүй болон зургийн тухай мэдлэгтэй болж, түүнээ ийм бага хүүхэд ахуй насандаа үзэсгэлэн болгон гаргасан нь бусад хүүхдүүдэд эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтойгоос гадна, амьдралынх нь бас нэгэн нандин дурсамжийг бүтээсэн юм.