84-р сургууль нь гадаад дотоод орчин бүрэн камержсан, 24 цагийн харуул хамгаалалттай объект. Гэвч, өнгөрсөн 7 хоногт сургуулийн хашааны баруун хаалга, баруун дэлгүүр, 11,12-р байрны орчимд оргил ачааллын үе буюу өдөр 13:00-13:30, орой 16:30-18:00 цагийн үед 16-18 орчим насны сурагч биш /гадны/ хүүхдүүд бүлэглэн иргэдийн гар утсыг хулгайлах, залилах гэмт хэрэг үйлдсэн тохиолдол 2 удаа гарлаа.

Бид "School Police" эцэг эхийн эргүүлийг 8, 8-аар 2 ээлжинд ажиллуулж, мөн эрэгтэй багш нар болон "Өсвөрийн сэргийлэгч" бүлгийн сурагчдыг эргүүлд гарган, сурагчдад аюулгүй байдлаа хамгаалах анхааруулга өгч, танихгүй хүнтэй юм ярихгүй шууд гэртээ харихыг сануулж, хорооны цагдаатай хамтран ажиллаж байна. Иймд, эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ авахаар ирэхдээ халаас, цүнхээ хямгадаж, хүүхдэдээ үргэлж анхааруулж байхыг хүсье.
/Хавсралт: 2019.11.25-ны өдөр гар утас залилсан гэмт этгээдийн зургийг баримтжуулж, цагдаагийн газарт хүлээлгэн өгөв/

Сургуулийн захиргаа. 2019.11.28.