MON-POL сагсан бөмбөгийн клуб, Монгол Польш сурагчдын нөхөрсөг тоглолт боллоо. 
Польш улсын Плоцк хот, УБ хотын БЗД-ийн хамтын ажиллагааны хүрээнд жил бүр уламжлал болон явагддаг "Сурагчдын лиг" ЕБС-ийн сурагчдын сагсан бөмбөгийн Дүүргийн аварга шалгаруулах тэмцээний 2015, 2016 оны хошой аварга Д.Отгонжаргал багштай 84-р сургуулийн Эрэгтэй сагсан бөмбөгийн баг тамирчид 2 жил дараалан Польш улсад аялж, нөхөрсөг тоглолт, уулзалтанд оролцсон билээ. Энэ удаад Плоцк хотын дунд сургуулийн Эмэгтэй сагсан бөмбөгийн баг тамирчид, тус сургуулийн захирал ноён Кшишдоф, Плоцк хотын Боловсролын сайд ноён Маррэк нарын бүрэлдэхүүнтэй баг УБ хотод айлчилж, 33-р сургууль ба 84-р сургууль дээр тус бүр нэг өдөр ажиллаж, уулзалт хийж, нөхөрсөг тоглолт хийгээд буцлаа. Уг үйл ажиллагаанд сэтгэл зүтгэл гарган ажилласан Сургуулийн захиргаа, Бага ЗАН БТЗАС-ийн багш нартаа баярлалаа. Тамирчин сурагчдыг өөрийгөө дайчлан авьяасаа чадвараа хөгжүүлэх, амжилт гаргахад ихээхэн тус дэм болж байгаа Хот дүүргийн хамтын ажиллагааны багийн хамт олон, БЗД-ийн ЗДТГ-ын хамт олонд талархалаа илэрхийлж байна.