HUGO AND COLOR-н дэмжлэгтэйгээр Монголын багш нарын холбоо, сурагчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН Х-р олимпиадад нийт 3000 гаруй сурагчдаас манай сурагчид маш амжилттай оролцлоо.

  • 5б ангийн сурагч Ш.Хүслэн Тэргүүн байр алтан медаль,
  • 12а ангийн сурагч Н.Мандухай Дэд байр мөнгөн медаль
  • 4а ангийн сурагч О.Идэрсоёмбо гутгаар байр хүрэл медаль,
  • 5ё ангийн сурагч М.Энхжин тусгай байр буюу шагналт байранд орсон.

Нийт сурагчдын бүтээлийн үзэсгэлэн, шагнал гардуулах ёслол 
МОНГОЛЫН УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙ-д зохион байгуулагдсан ба тун удахгүй 12 сард Улан-Үдэ хот мөн ирэх хавар 4 сард Хөх хотноо болох хүүхдийн гар зургийн үзэсгэлэнд бүтээлээ дэлгэх боломжтой боллоо.
Шагнал авсан нийт сурагчдадаа баяр хүргэж уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье.