​БСШУСЯ-наас дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Боловсрол чанарын шинэчлэл" төслийн хүрээнд манай сургууль хүүхэд хөгжлийн төв буюу ёс заншлын өргөөтэй боллоо. Ёс заншлын өргөөгөө 2017.04.24-ны өдөр нээлтээ хийлээ. Энэхүү өргөөний нээлтэнд "Боловсролын чанарын шинэчлэл" төслийн зөвлөх Хишигбуян, дүүргийн боловсролын хэлтсийн мэргэжилтэн Амгалан нар уригдан ирж, багш, сурагч, эцэг эхийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо. Энэ өргөөний үйл ажиллагааны зорилго нь 84-р сургуулийн хүүхэд бүрийг түүх соёл, монгол ёс зан заншлаа мэддэг, чөлөөт цагаа зөв өнгөрүүлдэг, хүүхэд бүрийн ирэх дуртай өргөө болохыг зорьж тохижуулсан байна.