НЕБ-н 84 дүгээр сургуулийн хамт олон сургуулийнхаа 30 жилийн ойг угтсан ажлын хүрээнд 2019 оны 04 сарын 06, 04 сарын 11-13-ны өдрүүдэд тус сургуульд ажиллаж байсан үе үеийн удирдлага,багш ажилчид, төгсөгчдөө хүлээн авч, уулзалт өдөрлөгийг зохион байгууллаа.

         Өдөрлөгийн арга хэмжээ 2 үе шаттай явагдсан бөгөөд эхний өдрийн уулзалт өдөрлөгт сургууль байгуулагдах үеэс ажиллаж байсан үе үеийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, багш сурган хүмүүжүүлэгчид, захиргааны ажилтан ажилчид, төгсөгчдийн төлөөлөл идэвхтэн сурагчид, 2 дахь удаагийн уулзалтаар  29 үеийн 129 бүлгийн  төгсөгчдөө хүлээн авч уулзан, чин сэтгэлийн яриа өрнүүлэхийн хамт ажил амьдралынхаа нэгэн үеийг 84 дүгээр сургуультай холбосон дурсамж дүүрэн он жилүүдээ санагалзсан, хүүхэд насныхаа гэгээн үеэ дархалсан он цагийг эргэн дурссан сайхан арга хэмжээ боллоо.

       Энэ үеэр сургуулийн удирдлага 84-р сургуулийн өнөөгийн өнгө төрх, ирээдүйн бодлого зорилгоо танилцуулахын зэрэгцээ хөгжүүлэх сургалтын сурагчдын чадварлаг урлагийн тоглолтыг үзүүлэн, сурч ажиллаж байсан анги танхимд нь урьж, тэдэнд төрсөн сайхан сэтгэгдэл, сэтгэл сэргээсэн урмын үгийг сонссон гайхам сайхан өдрүүд болж өнгөрлөө.