Баянзүрх дүүргийн Улсын тэргүүний 84-р сургуулийн Ө.Нандинбилэг багштай 5-р ангийн 55 хүүхэд 2019 оны 10 дүгээр сарын 03-ны өдөр
Хүүхдийн номын өргөөний үйл ажиллагаатай танилцаж, “Жаргалан” эрүүл мэндийн сургалтанд хамрагдав. Энэ удаагийн сургалтаар номын
 өргөөний зүгээс сүүлийн үед нийгэмд тулгамдаад буй сөрөг асуудал болох багачуудын ихэд өртөж, эцэг эхчүүдийн толгойны өвчин болоод буй
 гар утасны донтолтын хор хөнөөлийг бага насны хүүхдүүдэд ойлгомжтой байдлаар боловсруулан тайлбарлаж, харилцан ярилцлаа.