УЛСЫН ТЭРГҮҮНИЙ 84-Р СУРГУУЛИЙН ДОТООД ЖУРАМ
Сургуулийн онцлогыг харгалзан боловсруулагдсан энэхүү журам нь сургуулийн дүрэм болон хууль эрхийн актуудаар тодорхойлогдсон сургалт хүмүүжлийн ажлын явц дахь харилцаануудыг нарийвчлан зохицуулна.
  1. Ерөнхий зүйл
  2. Багшид тавих шаардлага
  3. Сурагчдад тавих шаардлага
  4. Ажил үүргийн хуваарь
  5. Хэвшүүлэх зүй
  6. Хориглох зүйл
  7. Дотоод журам зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээ
           НЭГ.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1. Сургуулийн дотоод журмын зорилго нь ажил үүргийг оновчтой зохион  байгуулах, хөдөлмөрийн бүтээмж сахилга, дэг журмыг сайжруулах ажил үйлчилгээний  чанарыг дээшлүүлэхэд оршино.
1.2. Сургуулийн дотоод журам нь хамт олны хурлаар хэлэлцэгдэж захирлаар баталгаажсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
1.3. Захирал сургуулийн бүх үйл ажиллагааг нэгтгэн удирдана.
1.4. Сургуулийн сургалт хүмүүжлийн ажил нэгдсэн график төлөвлөгөөний дагуу явагдана.
1.5. Хичээлийн жил 4 улирлаар үргэлжилж, улиралд 1-2 удаа тестээр шалгалт авч дүн гаргах ба дүнг батлах хөндлөнгийн шалгалт жилд 2 удаа авна.
1.6. Сургалтын цагийн үргэлжлэх хугацаа 40 минут байна.
1.7. Сургалт хүмүүжлийн ажил 8.00 цагаас 19.00 цаг хүртэл үргэлжилнэ.
1.8. Ажлын өдрүүдэд  анги танхимийн бололцоотой цагуудад болон бямба гаригт хөгжуүлэх  сургалтууд, хичээлээс гадуурх ажил, сонгон дугуйлан секцүүд хичээллэнэ.
1.9. Багш нарын ажил төрлийн яриа сард 1  удаа cap бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гаригт 2 ээлжийн хичээлийн дараа хийнэ. Мэргэжил дээшлүүлэх сургалт улиралд 1 удаа, ЗАС-ийн ажил сард 2 удаа явагдана.
1.10. Сурагчдын дунд соёл хүмүүжлийн ажил сард 1 удаа, спортын тэмцээн улиралд 1 удаа , үдэшлэг өдөрлөг жилд 2 удаа явагдана.
1.11. Эцэг эхийн зөвлөлийн гишүүдийн нэгдсэн хурал жилд 1 удаа, эцэг эхийн нээлттэй өдөрлөг жилд 1 удаа хийнэ.
1.12. Сургуулийн зөвлөл жилд 1 удаа, захирлын дэргэдэх зөвлөл долоо хоног бүрийн баасан гаригийн 10 цагаас хуралдана.
1.13. Багш нарын чөлөөг захирал, сурагчдын чөлөөг сургалтын менежер олгоно.
1.14. Hийт багш ажиллагсадтай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй болон хугацаатай бичгээр байгуулж жилд 2 удаа ажил дүгнэж, цалин нэмэгдэл хөлсийг шинэчлэн тогтооно.
1.15. Багш, ажиллагсад тогтмол цагаа бүртгүүлж цагийн хийдэл гаргахгүй ажиллана. Цагийн бүртгэл болон гүйцэтгэлийн хяналтаар цалин нэмэгдэл хөлсүүдийг нарийвчлан тооцож байна.
1.16. Сургууль хөгжүүлэх бодлогын хүрээнд жил бүр үйл ажиллагааны төлөвлөгөөтэй ажиллаж, гүйцэтгэл, биелэлтийг  жилд 2 удаа тооцож xaмт олны хурлаар х хэлэлцэнэ.
1.17. Багш ажилтан бүр хувийн ажлын төлөвлөгөөтэй ажиллана. ЗАС-ууд хичээлийн жилийн зорилго зорилтоо тодорхойлж ажлаа төлөвлөн хичээлийн жилийн эцэст сурган хүмүүжүүлэх зөвлөгөөн дээр тайлан хамгаалалт хийнэ.   
1.18  Эрүүл   мэнд,   гачигдлын   улмаас   хичээл   заах   боломжгүй   болсон тохиолдолд заавал урьдчилан  мэдэгдэж хичээл зохицуулалт хийлгэнэ.
Хичээл зохицуулалт хийх боломжгүй тухайн өдрийн өглөө мэдэгдсэнийг болон актгүй тохиолдолд ажил тасалсанд тооцно.
   ХОЁР. БАГШИД ТАВИХ ШААРДЛАГА
2.1. Сонгон шалгаруулалтанд тэнцсэн багшийг ажилд авна.
2.2. Багшийн мэргэжлийн мэдлэг, мэргэшлийн ур чадварт тавих шаардлага багшийн мэдлэг чадварыг үнэлэх үйл ажиллагаа  боловсролын хууль, сургуулийн дүрэмд нийцэн зохицсон байна.
2.3. Тус сургуулийн багш нь онолын гүнзгий мэдлэгтэй, заах арга зүй сайтай, харьцааны өндөр соёлтой, багшийн дүр төрхтэй, эерэг хандлагатай байна. 
2.4. Багш өөрийгөө хөгжүүлэх, шавь нараа хөгжүүлэхэд онцгой анхаарах
2.5. Багш нар  IT-гийн мэдлэгээ байнга дээшлүүлж, е-бүтээгдэхүүнүүд хийж, сургалтанд ашиглах, сургалтын чанарыг сайжруулахад  санаачлагатай ажиллана. 
2.6  Багшийн мэргэжлийн ёс зүйг чанд сахиж, сурагчдад болон бусдад сайн үлгэр дууриалтай байна.

ГУРАВ. СУРАГЧДАД ТАВИХ ШААРДЛАГА

3.1 Сурагч  сурах хөдөлмөрт өөрийгөө дайчлан бие даан сурах арга барилд суралцах, сургалтын агуулга хөтөлбөрийг эзэмших, сургалтын амжилтаа ахиулахын        төлөө байнга идэвхи зүтгэлтэй байх
3.2. Сургуулийн дотоод журмыг чанд сахиж, сахилга баттай, дэг журамтай байж, сургуулийн анги танхим кабинетийн эд хөрөнгөнд хайр гамтай хандаж, хог хаяхгүй,  орчноо цэвэр байлгахад санаа тавих

    ДӨРӨВ. ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА
4.1. ЗАХИРАЛ

4.1.1. Захирал нь сургалт, соёл хүмүүжил, хүүхдийн хөгжил, санхүү, аж ахуйн бүх үйл ажиллагааг удирдана.
4.1.2. Багш ажилчид, сурагчдын ажиллаж суралцах нөхцлийг сайжруулах, сургуулийн эдийн засгийн бааз суурийг бэхжүүлэх.
4.1.3. Багш, ажилчид, сурагчдын эрүүл мэндийг хамгаалах,  тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, дэмжлэг туслалцаа үзүүлэх.
4.1.4. Багш нарыг хөгжүүлэх, чадваржуулах
4.1.5. Сургуулийн гадаад дотоод харилцааг өргөтгөн хөгжүүлэх.
4.1.6. Багш ажилчдын ажлыг дүгнэх, урамшуулах. Тэднийг шинээр ажилд авах, өөрчлөх асуудлыг шийдвэрлэх.
4.1.7. Хуулийн хүрээнд төлбөртэй сургалт явуулах, гүнзгийрүүлсэн төрөлжсөн сургалттай анги нээх, хичээллүүлэх.
4.1.8. Мэдээ тайлан судалгаанд хяналт тавих.

4.2. СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮД

4.2.1. Сургалтын өдөр тутмын ажлыг удирдан зохион байгуулна.

4.2.2. Хичээлийн хуваарь, цагийн сүлжээг боловсруулна.
4.2.3. Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн биелэлтэнд хяналт тавих, боловсронгуй болгох.
4.2.4. Сургуулийн болон улсын хэмжээний тайлан, мэдээг гаргах, нэгтгэх.
4.2.5. Багш нарын сургалтын явц, үр дүнд хяналт тавих, хичээлд сууж аргазүйн зөвлөлгөө өгөх, багшийн мэдлэг боловсрол, сурагчдын мэдлэг эзэмшилтийн түвшин тогтоолт явуулж дүгнэлт гаргах.
4.2.6. Багш нарын цагийн тооцоо хийж, цалингийн тодорхойлолт гаргах.
4.2.7. Гүнзгийрүүлсэн сургалтыг оновчтой зохион байгуулах хяналт тавих, үр дүнг тооцох 
4.2.8. Багш нарт  лекц, яриа, сургалт семинарыг төлөвлөх зохион байгуулах..
4.2.9. Мэргэжлийн хичээлүүдийн  сургалтын орчин бүрдүүлэх, /кабинет байгуулах, баяжуулах, системчлэх г.м. /
4.2.10. Улирал бүр түвшин тогтоох болон батлах шалгалт авах сэдэв, тест боловсруулж,  сурагчдаас шалгалт авах, дүнд анализ хийх.
4.2.11. Хичээлийн судалгааны баг бий болгон ажиллах, сургалтын үр дүнд мониторинг байнга хийх.
4.2.12. Дотоод программын хэвийн ажиллагааг хангах, багш нарын хандалтанд хяналт тавих.
4.2.13. Хичээлийн, шалгалтын, цахим сан бүрдүүлж, ашиглалтыг тогтмолжуулах.
4.2.14. Нээлттэй болон үзүүлэх хичээлүүдийг тогтмол хугацаанд зохион байгуулж, багш нарын заах арга, ур чадварыг сайжруулах.
4.2.15. Сэдвийн хоцрогдол гаргахгүй байх тал дээр анхаарч, программын хоцролттой болон түлхүү түвшний сурагчидтай багш нарыг тогтмол ажиллуулах, үр дүнг тооцож ахицын бүртгэл хөтлөх.
4.2.16. ЗАС-үүдийг аргазүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагааг нь тогтмолжуулах

4.3. НИЙГМИЙН АЖИЛТНУУД:

4.3.1. Сургалтын явц дахь болон хичээлээс гадуурх соёл хүмүүжил, олон нийтийн ажлыг удирдан зохион байгуулна.

4.3.2. Боловсролын нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтыг мөрдлөг болгон ажиллана.
4.3.3. Сургуулийн “Сурагчдын зөвлөл” болон бусад Сурагчдын Өөрөө Удирдах Байгууллагуудын үйл ажиллагааг тогтмолжуулах, тэдгээрийг удирдлагаар хангах, арга  зүйн зөвлөлгөө өгөх.
4.3.4. Сурагчдын ирц, хоцролт таслалт, дүрэмт хувцас өмсөлтөнд хяналт тавьж жигдрүүлэх.
4.3.5. Өдөр бүр Ерөнхий жижүүр, Жижүүр багш, Жижүүр ангийг томилон ажиллуулж, сургалтын явц, завсарлагааны сахилга бат, дэг журмыг хэвийн хэмжээнд байлган  хяналт тавьж ажиллах.
4.3.6. Сургалтын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах төрөл бүрийн судалгааг авах, нэгтгэх, дүгнэлт гаргах, дүгнэлтийн мөрөөр тодорхой бодлого хөтөлбөр  боловсруулан хэрэгжүүлэх, үр дүнг тооцох.
4.3.7. Хамт олны эв нэгдлийг хангах, тэдний дунд хөгжилтэй тэмцээн наадам, болзолт уралдаан зохион байгуулах.
4.3.8. Сургуулийн ариун цэвэр, цэвэрлэгээ, тохижилт, эд хөрөнгийн   ашиглалтанд хяналт тавих, сургалтын таатай орчин бүрдүүлэх.
4.3.9. Тогтмол ажлын график гарган соёл хүмүүжлийн ажлыг удирдан зохион байгуулах.
4.3.10.Хүүхэд хөгжүүлэх сургалтууд дугуйлан секц, клубүүдийн хичээллэлт, сургалтын үр дүнд өдөр бүр хяналт тавин, үнэлгээ дүгнэлт өгөх, хичээллэх хуваарь гаргах,    тухайн цаг үеийн ажилтай уялдуулан хуваарийг нь зохицуулан ажиллах.
4.3.11.Сургууль дээр зохиогдож байгаа урлаг спортын болон бусад төрлийн тэмцээн уралдаан, уулзалт өдөрлөг зэрэг арга хэмжээнд сурагчдыг оролцуулах
4.3.12.Сургуулиас гадуур зохион байгуулагдаж байгаа урлаг спортын болон бусад төрлийн тэмцээн уралдаан, уулзалт өдөрлөг зэрэг арга хэмжээнд зөвхөн захирлын      зөвшөөрлөөр сурагчдыг авч явах, оролцуулах, тэдний аюулгүй байдал, эрүүл мэндийг бүрэн хариуцаж ажиллах.
4.3.13.Сурагч – багш – эцэг эхийн хамтын ажиллагааны гүүр нь байж, ямар ч асуудалд шударгаар, нээлттэй ханддаг байх.
4.3.14.Сургуулийн эмчтэй хамтран сурагчдын эрүүл мэнд, бие бялдарын өсөлт хөгжилт, сэтгэц оюуны хөгжил төлөвшилд анхааран ажиллах, Өрхийн эрүүл мэндийн төв   болон бусад эрүүл мэндийн байгууллагуудтай байнгын харилцаатай ажиллана.
4.3.15. Хүүхдийг сурах – хөгжих – хамгаалуулах - оролцох эрхээр нь хангаж, цаг ямагт хүүхдийн эрхийн төлөө тэмцэгч байна.
4.3.16.Сургуулийн болон гэр бүлийн орчинд сэтгэлзүйн дарамттай тулгарсан, ямар нэгэн хүчирхийлэлд өртсөн, үүнээсээ болж эрсдэлд орж болзошгүй, найз нөхөд,   анги хамт олноосоо хөндийрсөн, гадуурхагдсан, гэмт хэрэгт орооцолдсон гэх мэт сэтгэлзүй болон харилцааны асуудалтай хүүхэд бүртэй тулж ажиллах, тэдний   дотны найз бөгөөд зөвлөгч нь байх.

4.4. БАГШ НАР:

4.4.1. Ээлжит хичээлийн бэлтгэлийг тогтмол хангаж төлөвлөгөө, хөтөлбөрөө батлуулах.

4.4.2. Хөтөлбөр ба хичээлийн агуулгa, арга зүй, үнэлгээний стандарт мөрдөх, сургалтын бичиг баримтыг үнэн зөв хөтлөх.
4.4.3. Онол арга зүйн болон эдийн засаг, эрх зүй, гадаад хэл, компьютерийн мэдлэгээ тасралтгүй дээшлүүлэх.
4.4.4. Сурагчдыг судлах, оношлох, тэдний авъяас чадварыг хөгжүүлэх, олон хэлбэрийн ажил санаачлан явуулж үр дүнгээ тооцох.
4.4.5. Анги  удирдан хамт олныг төлөвшүүлэх, сурагчдын эцэг эх, асран хамгаалагчтай байнга харилцаатай байх.
4.4.6. Анги кабинет, лаборатори, нийтийн эзэмшлийн талбай хариуцан ажиллах.
4.4.7. Сургуулийн олон талт ажилд идэвхитэй оролцох, багшийн үүрэгт ажлыг хариуцлагатай санаачлагатай гүйцэтгэх.
4.4.8. Хичээлийн цаг ашиглалтын хийдэлгүй, сурагчдад мэдлэг эзэмшүүлэх явцыг үр дүнтэй зохион байгуулах
4.4.9. Багшийн ёс зүйг чандлан сахих
4.4.10.Эрүүл мэндийн шалтгаан болон гачигдлаар хичээл орох бололцоогүй болсон нөхцөлд заавал урьдчилан удирдлагад мэдэгдэж байх.
4.4.11.Алдаандаа дүгнэлт хийдэг, дутагдал зөрчлийг шударга шүүмжилдэг, бие биедээ зарчимч шаардлага тавьдаг байх.
4.4.12.Сурагчдыг мэргэжлийн олимиад, уралдаанд бэлтгэн оролцуулах.
4.4.13.Жижүүр багшаар ажиллах 
4.4.14.Сургалтын орчин бий болгox, сургууль орчны тохижилтонд санаачлагатай идэвхитэй оролцох, өмч хөрөнгөнд эзний ёсоор хандах.
4.4.15.Өөрийн сайн туршлагаа бусадтай хуваалцах, бусдаас суралцах, өөрийгөө хөгжүүлэх 
4.4.16.IT-гийн дэвшлийг өдөр тутмын хичээл, сургалтын үйл ажиллагаанд ашиглах.
4.4.17 Е-бүтээгдэхүүнүүд хийх, ашиглах

4.5. АЖИЛТАН АЖИЛЧИД:

4.5.1. Хичээл хүмүүжлийн ажлыг хэвийн явуулах бүх нөхцлийг бүрдүүлэх.

4.5.2. Сургуулийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдалд байнгын хяналт тавьж хариуцлагатай байх.
4.5.3. Ажлын цагийн нягтралыг сайжруулах, ажил үүргийн хуваарийн дагуу үр дүнтэй хөдөрмөрлөх.
4.5.4  Ажлын байрандаа ёс зүй, хэв журмын зөрчил гаргахгүй байж, ажилдаа хариуцлагатай, сэтгэлтэй, өөриймсөг хандах

4.6. СУРАГЧИД:

4.6.1. Сургалтын явцад багшийн тавьсан шаардлагыг биелүүлж, хичээлд идэвхитэй оролцох
4.6.2. Бие даан сурах арга барил эзэмших
4.6.3. Харилцааны соёлтой байх, бусдыг хүндэтгэх, бусдыг сонсох, үүрэг даалгаврыг биелүүдэг байх
ТАВ. ХЭВШҮҮЛЭХ ЗҮЙЛ:

5.1 СУРАГЧИД:

   5.1.1 Сурагчийн дүрэмт хувцас тогтмол өмсөх
   5.1.2 Сургуулийн орчинд хог хаяхгүй байх 
   5.1.3 Мэндлэх, хүндлэх, талархах, уучлал гуйх, эелдэг зөв харьцааны соёл эзэмших
   5.1.4 Сургууль дотор  баруун гарын дүрэм баримтлах 
   5.1.5 Сурагч бүр нэвтрэх картаа байнга зүүнэ. 

5.2 БАГШ НАР: 

5.2.1.
Цаг баримтлах
5.2.2 Хичээлийн бэлтгэл хангах
5.2.3 Нэвтрэх картаа байнга хэрэглэх
5.2.4 Хүүхдийн аюулгүй байдлыг хангах

ЗУРГАА: ХОРИГЛОХ ЗҮЙЛ:

6.1 СУРАГЧИД: 

6.1.1. Хичээл хоцрох, таслах
6.1.2. Бүдүүлэг үг хэллэг хэрэглэх
6.1.3.Худлаа хэлэх, хууран мэхлэх
6.1.4. Хичээлийн цагийг зохисгүй ашиглах
6.1.5. Бохь зажлах, бохь шүлсээ хаях
6.1.6. Гэрийн даалгавар хийхгүй байх
6.1.7. Найз нөхөдтэйгээ хэрэлдэх, зодолдох
6.1.8. Багш ажилчидтай зүй бус харьцах
6.1.9. Согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэх
6.1.10. Хулгай хийх
6.1.11. Дээрэм хийх
6.1.12. Тамхи татах
6.1.13. Бусдыг айлган сүрдүүлэх, заналхийлэх
6.1.14. Мөрийтэй тоглох
6.1.15. Сургуулийн эд хөрөнгийг  эвдэж сүйтгэх
6.1.16 Хутга мэс, шүдэнз, тэсрэх дэлбэлэх бодис, садар самуун бүхий ном сэтгүүл, хуурцаг хальс, үнэт эдлэл, хэт үнэтэй гар утас \80.000 төг-с дээш\, их хэмжээний мөнгө биедээ авч явах
6.1.17. Cypгалт хүмүүжлийн аливаа ажилд зөвшөөрөлгүйгээр гадны хүн дагуулж орохыг
6.1.18. Сурагчид бие биенээ буруу зуршилд уруу татах, өөгшүүлэх, дарамтлах, хүнээр дарамтлуулах, мөнгө төгрөг нэхэх, зүй бус авирлах.
6.1.19 Сурагчид 19 цагаас xoйш багшийн удирдлагагүйгээр сургууль дээр байхыг

6.2 БАГШ АЖИЛЧИД:
6.2.1. Сурагчидтай зүй бусаар харьцах, сурагчдыг хичээлээc хөөж гаргах, хичээлээс чөлөөлөх, хувийн ажлаар гадагш явуулах.
6.2.2. Хичээл дундуур бусадтай уулзах, хичээлээс гарч явах, хонхны өмнө хойно хичээлд орж гарах, хичээлийн 40 минутыг үр дүнгүй өнгөрөөх   
6.2.3. Сургалтын бичиг баримтыг хуурамчаар хөтлөх, бусад багшийн тавьсан дүнг дур мэдэн засах, сурагчдын дүнг зориудаар болон хайхрамжгүйгээс ахиулах, бууруулах
6.2.4. Ажлын хариуцлага алдах, эд хөрөнгийн хохирол учруулах 
6.2.5. Багшийн ёс суртахууны хэм хэмжээг зөрчих . Үүнд:
  • Багшийн нэр хүндийг эцэг эхчүүд, хүүхэд болон олон түмний дунд унагах,  
  • Хов жив хөөцөлдөх, элдэв ёс бус зүйлд уриалах
  • Үйл ажиллагаа, шаардлагыг мушгин гуйвуулах
  • Үндэслэлгүйгээр хардаж сэрдэх
  • Хамт олны эв нэгдлийг сарниулах, сэтгэл зүйн таагүй уур амьсгал бий болгох
  • Хувийн үнэлэлт дүгнэлтээ хамт олны нэрийн өмнөөс ярих
  • Багш сурагчдын харилцааны хэм хэмжээг зөрчих
  • Сургуулийн нэр хүндийг унагах үг яриа гаргах үйлдэл хийх
  • Сурагчдын дэргэд зүй бус харагдах, авирлах /согтуу байх, тамхи татах, хэрэлдэх, зодолдох, дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөх, бурууг өөгшүүлэх, нуун дарагдуулах, үгсэн нийлэх гэх мэт /
  • Хуульд заагаагүй төлбөр хураамж авах зэргийг хориглоно. 
6.2.6. Сургуулийн  эд хөрөнгө,  тоног төхөөрөмжийг  зөвшөөрөлгүй  гадагш гаргах, гадны хүнд    хэрэглүүлэхийг хориглоно.
6.2.7 сургууль дээр тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно.
6.2.8 Ажил сургалт таслах, дутагдал давтагдах 
ДОЛОО. ДОТООД ЖУРАМ ЗӨРЧСӨН ТОХИОЛДОЛД АВАХ АРГА ХЭМЖЭЭ
7.1. Сурагчдыг дотоод журмын 6-р хэсэг, хориглох зүйлийн   6.1.1 - 6.1.8; 6.1.12; 6.1.13;  6.1.16 - 6.1.19-ыг зөрчсөн  тохиолдолд анхны удаа  анхааруулах, 2 дахь удаа ангийн хурлаар  хэлэлцэх,  3  дахь удаа эцэг эхийг байлцуулан  сурган  хүмүүжүүлэх зөвлөлийн   хурлаар   оруулах,   хувийн   хэрэгт   тэмдэглэх,   6.1.9; 6.1.10 6.1.11; 6.1.14-г зөрчсөн тохиолдолд эцэг эх цагдаагийн ажилтнуудтай хамтран асуудлыг шийдвэрлэнэ. 6.1.15-г зөрчсөн тохиодолд эвдсэн эд зүйлсийг эцэг эх асран хамгаалачаар нь засуулах, төлүүлэх арга хэмжээ авна.
7.2. Багш ажилчдыг дотоод журмын хориглох зүйлийн 6.2.1; 6.2.2; 6.2.6; 6.2.7-г  зөрчсөн тохиолдолд анхааруулах, 6.2.3; 6.2.5; 6.2.8-г зөрчсөн тохиолдолд холбогдох хууль эрх зүйн актуудын дагуу захиргааны арга хэмжээ авахаас эхлэн хөдөлмөрийн гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авна. 6.2.4-г зөрчсөн тохиолдолд хохиролыг нөхөн төлүүлэх, эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ.




ataraxia read atarax precio